ЯАЖ энэ сэтгэлд төрөөд байгаа гуниг айдсаа эмчлэх вэ?

Сайн байна уу би ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хүн хүнд өөр өөр стресс үүсдэг гэж бодож байна. 2 жилийн өмнөөс эхлээд дарга удирдлагын дарамтыг маш их мэдэрч 2 жилийн хугацаад маш их айж айхаараа ухаан санаа бодож сэтгэх тэнхэлгүй зөвхөн хүний хэлсэн тушаал заавраар ажлаа хийж байсан.

Энэ байдлаа сүүлийн 4 сар аль болох засахыг хичээж сэтгэл зүй өөдрөг ном уншиж байгаа гэхдээ хааяа ухаанаа алдталаа айх юм. Энийг нэг мөр эмчлээд өөрийгөө сэтгэлийн элдэв дайралтаас хамгаалж сурмаар байна.

ЯАЖ энэ сэтгэлд төрөөд байгаа гуниг айдсаа эмчлэх вэ? Нөхөртөө маш их уурладаг болсон хааяа ажилдаа хүнд хэлж уураа гаргаж чадахгүй болохоор нөхөртөө уурлаад байгаа болвуу гэж бодох юм. Манай нөхөр надад аашлуулахаараа хөөрхий бүр тэнэг юм шиг болдог чамаас маш их айдаг гэж 2-3 удаа хэлсэн. Хэтэрий оройтохоосоо өмнө сэтгэлзүйн эмчилгээнд явмаар байна…

4 Comments

  1. сэтгэгдэл13 says:

    Дүүргийнхээ сэтгэцийн эмч дээр даатгалаа барьж очоод наад бүх юм аа ярь. Эхлээд амбульторын дэвтэр байхгүй бол өрхийн эмнэлэгээсээ аваарай! Тэгээд дүүрэг дээр очихоор дээд тал нь 1 цаг ярилцаад хэдэн эм, дусал, тариа бичиж өгнө дөө. Нэг их зөвлөлдөөд өөрийн чинь талд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, бүр дэмжээд ч байгаа юм шиг ярьж байгаад, ер нь ийм байдлаас чи өөрөө л гарна гэдэг юм дөө хэхэ. Миний бодлоор иймэрхүү дарамт шахалтыг мэдрэмтгий хүлээж авдаг хүмүүс өөр хоорондоо ярилцаж байвал зүгээр ч юм шиг. Яагаад гэхээр, дотор байгаа зүйлээ гэрийнхэн ойр тойрныхондоо өөр, эсвэл яг адилхан дарамтлагдсан аргаараа өөрийн мэдэлгүй гаргаад байдаг. Дүүргийнхээ сэтгэлзүйч дээр очих гэхээр заавал ажлын цаг таарна. Хувийн сэтгэлзүйч бол ойлгомжтой бөөн мөнгө шүү дээ.

  2. Man says:

    Dargiigaa uhtel ni zodooch

  3. boloroo says:

    ajlaasaa garaad uurt taalagdsan daramt shahalt bagatai ajil olj hiisen n der bha. naad ajil dere bgad l bval aidas, stress chin arilahgui. stressdeed udaj bgan bnshdee, gunig, aidas turuud bga bol depress bolj bga bh. udaan hugatsaan udur bolgon aerobict yavah ch yumu biyiin dasgal hudulguun hiih n stress bagasgahad ih ur duntei.

  4. jack says:

    hmmmm ajlin daramtand resress buhimdald orchihson bnshd za baiz setgel zuin zowlogoo awsan ni deer bhaa minii bodloor chi ajlaa hamt olon hureellee oorchlood neg uzeee ajild orohdoo jaahan amarch avaa heden sar saihan amar bi bas tiim ajlin achaalald orj bsn tgd hede nsar ajlasa garaaad oor ajild orson shal ooor oortoo itgeltei boldiin bnleee ooriinhoo jinhene unen dur torhiig il bolgo harin nohroo hairlaj bgaarai iim ued oilgood bna gdg sain shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.