Эрхтэн үнэр ороод байна

Сайн байна уу. Эрхтэн маань угаахгүй 2 хонохоор эвгүй үнэр орчоод байх юм. Зүгээр үү? Эр бэлэг эрхтэн угаасаа тэгдэг юм уу?

4 Comments

  1. Ayaga says:

    lol. Ugaasaa ingedeg yum uu gehiin. Uuriiguu meddeggui yum uu? Urd n ingej bgaagu bol emchid uzuul.

    Tegeed yadahdaa odort neg usand orj baigaach

  2. Lel says:

    hvn udurt yadj neg udaa usand orj baih yostoi! Zun tsag irj bn udurt yadj 1 orj bailda yun 2 honog we? Uuuru hedtei we? Autobusnd orhoor nuli her vnerteed baidag cham shig garuud yawdg yum bn l da. Er em geltgvi bie zasaad erhtnee archij bai

  3. t says:

    “PCR” шинжилгээ өг. Өвчин туссан байна.

  4. Бурхан says:

    Эр бэлэг эрхтний ариун цэвэр

    Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна. Түүнчлэн хамгийн их нян тараагч ч байж мэдэх юм.

    Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.

    Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш. Харин “ингээгүй” ч гэсэн бэлэг эрхтнээ өдөр болгон савандаж угаагаад байвал үүнээс дутахгүй ач холбогдолтойг хэлж байгаа юм. Эмэгтэй хүн ч нөхөр, партнёроо ингэж угааж сургах шаардлагатай. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд бэлгийн ариун цэврээс гадна олон дахин гэрлэх, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхад төрөх, эрт цэвэрших зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.