Бүсгүйчүүд зөвөлгөө өгвөл үр дүнтэй байх болов у

Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 33 настай. Жирийн нэг ажилчин ангийн залуу. Эхнэр аваагүй хүнтэй сууж байгаагүй. Яагаад одоо болтол эхнэртэй болоогүй гэдгээ сайн мэдэхгүй л байна. Нэг бүсгүйтэй 4 жил үерхээд салаад 5 жил болж байна. Ерөнхийдөө амьдралын маань 9 жил ингээд өнгөрч.

Сүүлийн үед найз бүсгүйтэй болох хүсэл маш их төрж байгаа ч хаанаас бүсгүйчүүдтэй танилцахаа мэдэхгүй л байна. Ядаж байхад миний маршрут дандаа л эрэгтэй хүмүүс ихтэй газраар явах юм. Бар диско шоуны газраар зүгэлдэггүй юм. Архи уудаггүй болохоор ч тэр юмуу эсвэл тайван чимээгүй газар байх дуртай ч байж магадгүй.

Энд надаа залуучуудаас илүү бүсгүйчүүд зөвөлгөө өгвөл үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

3 Comments

  1. Түшгээ says:

    Би бас чамтай адилхан 33 настай сингл, эхнэр хайгаад л явж байна. Чамайг бодвол идэвхитэй байгаа, ууланд явж үзсэн, бүжгийн клуб, кизомба парти, ордны групп гээд л. Тэр бүжгийн парти бол дэмий санагдсан, сайн бүжиглэдэггүй бол хүүхнүүдтэй танилцах боломжгүй, уулын клуб бол арай боломжтой байсан.

  2. CHOCOLATE says:

    Хэхэ хэцүү асуудал л байна даа. Кофе шоп, гадаад хэлний сургалт зэргээс аятайхан эмэгтэйтэй танилцах байх

  3. Wonderwoman says:

    Янз янзын л газрууд байгаа даа. Фб бол боломж ихтэй шүү. Ууланд алхдаг хүмүүстэй алхаж болно, кизомба үдэшлэгт оролцох, номтой нөхөрлөгч , ордны гэх мэтийн клубуудын уулзалт гэх мэт. Фитнесс нтрт явж бие хаагаа хөгжүүлээд гаднаасаа ч дотроосоо ч cool байхад сайхан бүсгүй олдоно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.