Аз жаргалтай гэр бүл сайн харилцаанаас үүдэн бий болдог. Ямарваа нэгэн асуудал гарвал сайн харилцаатай гэр бүлийн эхнэр нөхөр бие биедээ итгэж найддаг бөгөөд даван туулж чадна. Гэр бүлийн харилцаанд хямрал үүсэж болох ч тэрхүү хямарлыг даван туулахад эрчүүдийн нөхрийн байр суур хамгаас чухал.
Иймээс дараах хэдэн зөвлөж бүхий дарааллыг нэг нягтлан харна уу? Өөрийн болгоод хэрэгжүүлээд дагах эсэх нь таны хэрэг. Ийм нөхөрт эмэгтэйчүүд л дурлах байх даа.
- Ажлын хуваариа гаргахаасаа өмнө хувийн ажлаа эхлээд гарга
- Гэр бүлтэйгээ хийнэ гэсэн аливаа ажлаа цуцлах хэрэггүй
- Таны бизнес, үйлчлэл мөн хобби тань таны шүтээн, нууц амраг эсвэл шалтаг бүү болог
- Эмэгтэй нарийн бичгээ эсвэл хамт ажилладаг эмэгтэй ажилтнаа “оффисын эхнэр” бүү болго
- Бал сарын аялалыг үе үе эхнэртэйгээ хийж занш
- Зөвхөн 2-лхнаа байх цагийг тогтмол гаргаж бай.
- Бурханд зориулах хувийн цагаа үргэлж хадгалж бай
- Эхнэртэйгээ хамт залбирч бай
- Харилцаа бол үйлчлэлийн үндсэн бэлтгэл болдог
- Хайр болон үнэ цэнийг эхнэр, гэр бүлийнхэндээ харамгүй өг
- Эхнэрээ өөрийн ажилчин эсвэл гуйлгачин бүү болго
- Эхнэрээ бүхний бурууг үүрэгч ялтан бүү болго
- Гэр бүлийн хурал хийж бай
- Эцэг эхийн алдааны хариуцлагыг үр хүүхдүүд үүрэх ёсгүй
- Мэдлэг нь хариуцлагатай байдлыг шаарддаг
- Хүүхдүүдийнхээ өмнө бүү маргалд
- Хүүхдээ бусад хүүхдийн өмнө амьд жишээ бүү болго
- Эхнэр нөхөрийн аль аль нь боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй
- Амралт гэр бүлийн уур амьсгал үргэлж сэргэг байхад чухал үүргийг гүйцэтгэдэг
- Өөрийн гэр бүлээ бат цайз болго
- Гэр бүлээ төвхнүүлэхэд нь эхнэртээ тусал
- Олны өмнө эхнэрээ эвгүй байдалд бүү оруул
- Хэрэв хосууд хамтдаа хаа нэгтээ аялбал аялалаасаа буцан ирэхдээ байлдан эзлэгч шиг гэртээ ирэх хэрэгтэй
- Хүсч байгаадаа хүрэхийн тулд байгаа зүйлээрээ ажилла
- Бусдыг сахилгажуулахаасаа өмнө өөрийгөө сахилгажуул
- Өөрийн тань амьдралд байгаа буруу зүйл бусдын амьдралд бас байвал та түүнийг засах гэж оролдох хэрэггүй
- Дарамтан дор тэвчиж чадахгүй байвал сул дорой байна гэсэн үг
- Эхнэрүүдээ нөхөртэйгээ бие сэтгэлийн жаргалыг эдлээрэй
- Өөрийн хань ижилээ гэрлэхийг хүссэн хүнийхээ дүрд бүү оруулан бод
- Харилц, харилцаж бай, үргэлж харилцаатай бай