Испанийн нийслэл Мадрид хотын эрх баригчид нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүн энэ нутагт “мэнспрединг” хэмээн нэрийддэг хөлөө хоёр тийш болгон алцайн суухыг албан ёсоор хориглолоо. Үүнтэй холбогдуулан хөлөө алцайн суусан хүний дүрс бүхий хориглосныг илэрхийлэх улаан тэмдэглэгээ ч бас гаргаж батлан олон нитийн тээврийн хэрэгсэлд байрлуулах болсон байна.
Эмэгтэйчүүдийн зүгээс ийм шүүмжлэл, гомдол олон ирсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж мэдээлжээ. Испанийн хэсэг эмэгтэй ийм шийдвэрийг европын бүх оронд мөрдүүлэх нь зүйтэй гэсэн саналаа ч интернетийн сүлжээгээр тараасан гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
1 Comment
zuv, mash zuv. muusain yumnuud gudamjind, avtobusand hmag sltaa saamaa delgeed minii end yu bgaag har gesen shig suuj baidag.