Хүний муу нь үхдэггүй, сайнууд нь л үхээд байхын гэсэн зүйр ч юм уу? хэлц ч юм уу үг байдаг. Магадгүй та сонссон л байх л даа. Хүний ер нь сайнаар хэлэхээсээ илүү дандаа л мууг нь харж байдаг болохоор муу нь амьд байгаа юм шиг санагддаг байх.
Асуудал нь хүн үхлээ гэвэл тэрэн шиг сайн хүн байхгүй болчдогт л байгаа юм. Хэзээ ч хэвлэл мэдээллээр өнгөрсөн хэн нэгний талаар муу юм ярьдаггүй. Тийм ч сайн, тийм ч үйл хэрэг хийсэн түүн шиг сайн нь энэ хорвоод байсангүй л гэнэ. Тийм болоод л дээр хэлсэн хэлц үг гарсан байх л даа.
Муу хүн гэж байдаггүй гэдэгтэй та санал нийлэх үгүйг чинь би мэдэхгүй л дээ. Гэхдээ миний бодлоор бол муу хүн гэж байхгүй. Харин муу сонголт гэж байдаг.
Хүн сайныг эсвэл мууг сонгосноороо л сайн эсвэл муу гэж нэрлэгддэг байх. Тэрнээс хэн ч муу байхыг хүсэхгүй л болов уу? Эцэг эх нь ч өөрийн төрүүлсэн үр хүүхдүүдээ муу хүн гэж хардаггүй биз дээ. Бүгд л аав ээжийн хонгорхон хүүхдүүд, бүгд л сайн хүмүүс.
4 Comments
Хамгийн новшийн муу хүн eрөнхийлөгч болсондоо ордуудын сонголтоор
baidag l bhgui yu? mongold bol het elbeg dee
tus tusmaa ogor dorvod bayaduud
teneg buu gaihuul…