«Нойтон зүүд» гэж юу вэ?

Хөвгүүдийн төмсөгөнд эр бэлгийн эсүүд боловсорч, үр тогоох чадвартай болдог. Төмсөгөнд үүсч, төмсөгөнд дайварт хадгалагдан бие гүйцсэн эрх бэлгийн эсүүд нь түрүү булчирхай, үрийн цэврүүний шүүрэлтэй нийлж үрийн шингэнийг бүрдүүлнэ. Ихэнхи хөвгүүд өглөө босоход, заримдаа зүүдлэх үедээ шодой нь хөвчирсөн байхыг мэдэрдэг. Зүүдлэх үед шодой хөвчирснөөр үрийн шингэн аяндаа гарч болох бөгөөд үүнийг «нойтон зүүд» гэдэг. Энэ нь бэлгийн бойжилтын хөгжил хэвийн ялвагдаж байгаагийн илрэл юм.

14518238_10155205030129045_892418876_n

Боловсорсон эр бэлгийн эсүүд ба үрийн шингэн нь хуримтлагдаж, гадагшлах шаардлага байдаг тул нойтон зүүд нь түүнийг гадагшлуулах байгалаас заяасан нэгэн арга ба шилжитилтийн насны өөрчлөлтийн нэг юм. Энэ нь 11-15 насны хөвгүүдэд тохиолддог бөгөөд давтагдах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Нойрон дунд үрийн шингэн аяндаа ялгарахыг хөвгүүд өөрсдөө зохицуулах боломжгүй… гэж бичсэн байх юм. Энэ зөвхөн өсвөр насныханд тохиолддог зүйл бишээ.

Ер нь бол хэвийн бие хүнд байх ёстой зүйл болов уу. Энэ зүйл бол зүүд нойрон дундах бас нэг жаргал ч юм шиг. Харин байнгын бэлгийн харьцагчтай хүнд тохиолдох бол тухайн хүнд харьцаандаа сэтгэл хангалуун биш байж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.