Охин үрээ хэн хүнээс ч илүү хайрлаж яваасай гэж хүсэж байна

Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье. 2 дахь амьдралаа зохиох гэж байгаа хүмүүст өөрт амьдралд маань тохиолдсон зүйлтэй холбоотойгоор санал, бодлоо хэлий гэж бодлоо. Би хойд аавтай. Ер нь бол азаар холхон өссөн гэхдээ өсвөр насанд хүрэхэд өсгөсөн эмээ өвөө минь бурхан болсноор би ээжийн дэргэд ирлээ.

Гэвч анхнаасаа үр хүүхэд гэж бодоогүй хүн юу гэж л сайн сайхан хандах билээ. Ийм тийм гоочлоод зодоод элдэв асуудал үүсээгүй боловч юу ч мэдэхгүй жаахан охин байхад минь хүчирхийлэхийг оролдсон. Өвлийн шөнөөр нүцгэн гүйж гарснаа мэдэхгүй гудам хэртэй яваад шөнө айлд найз охиныдоо очсон гэхээр хэр цочролд орсон нь тодорхой.

Азаар би хүчтэй, өөрийн гэсэн бодолтой, өөрийгөө хамгаалах ёстой гэдгээ багаасаа мэддэг байсан. Одоо би өөрөө хүүхдийн ээж болсон хойноо бодоход яаж тэгж чадваа гэж бодохоор уур хүрдэг. Харахаас ой гутдаг. Тийм хүнтэй хамт байгаад байдаг бас намайг оролдсныг нь хүчинд автах шахсныг минь мэдсэн мөртлөө чимээгүй өнгөрсөн ээждээ би одоо ч гомддог.

Тэр явдлаас хойш би тэс өөр хүн болсон. Ээжийн охин дүү ганц бие байсан болохоор тэр эгч дээр хамт байдаг болсон. Энэ явдлаас хойш би хичээл номоо сайн хийнэ хэний ч доор орохгүй, хэнд ч дээрэлхүүлэхгүй гэсэн зөрүүд боловч аминдаа арчаатай хүн болсон.

Тэр хүртэл минь хайрлаж хамгаалж миний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг байсан 2 бурхандаа би одоо хүртэл баярладаг. 10 жилээ төгсөөд нутагтаа удаан хугацаанд очихоо больсон. 19 жилээсээ үерхдэг байсан залуутайгаа сууж 3 хүүхдийн ээж аав болсон. Одоо хүсэж мөрөөдөж байгаа амьдралдаа би хүрсэн. Хүрч чадсан. Одоо гадаадад бүрэн тэтгэлэгтэй сурдаг. Тийм адгийн хэн ч өмгөөлөн хамгаалах хүнгүй, ядуу жаахан охиноос өдий хүртэл явж чадсан өөрөөрөө бахархдаг.

Энэ бүх цаг хугацаанд ганц түшиг минь байсан нөхөртөө ч бас баярладаг. Тийм амьдралаас гарсан болохоор би их хүчтэй зан авиртай. Ийм хүний хажууд байх нөхөрт маань хэцүү байдаг байхдаа гэж боддог. Би өөрөөсөө өөр ямарч эр хүнд итгэдэггүй, хүчтэй зан авиртай, их шаардлагатай болсон.

Анхнаасаа үр хүүхэд гаргахдаа өөрөөсөө гадна өөр хүний амьдралыг дааж явч чадахуу хэрвээ салж сарних бол төрсөн аав нь үр хүүхдээ хэнээс ч хэзээ ч хамгаалах ёстой. Ээж болсон хүн нь ч гэсэн энэ хүнд би дурласан гэхээсээ өмнө энэ хүн миний хүүхдэд хэр вэ одоо биш ирээдүйд яаж хандах бэ гэдгийг маш сайн тооцоолж бодож байж 2 дахь амьдралаа эхлээсэй.

Ер нь хүүхэд тэр тусмаа цэцэг цэрвүү шиг дэгэж яваа охин үрээ хэн хүнээс ч илүү хайрлаж яваасай гэж хүсэж байна. Хүн өөрт тохиолдоогүй бол ийм зүйлийг тэгтлээ мэдэрдэггүй юм шиг санагдаад бичлээ…

5 Comments

  1. Их мэдэгч says:

    Yahw ohin huuhdiig yanz buriin ersdeld urtuh magadlal iluu undur, biye hamgaalah chadwar arai sul blhr l ohin uree sain harj handaarai gj bgashde
    Ternees bish ur huuhdee adilhan l hairlana shudee
    Zahidliin eznii huwid aztai bas uuruu mundag yumaa, amjilt husey
    Endees mash olon ohin huuhduud hohirson tuhai zahidal setgegdel unshij bsan blhr huu ohin 2oo nvdnii tsutsgii met hairlan hamgaalahiig hicheedeg dee

  2. MglausCom says:

    Hun ireeduid bainga uurchlugddug baritsgui bodgali shude. Magadgui uhej bolno uvduj ch bolno asuudald orj ch magad dandaa chinii husseneer yag odoogiinh shig bgd bn gj yu bhvde. Tsagiin erheer ehner ch gundana ungu zus aldana uitgartai sanagddag ch bolohiin bilu. Mgld oligtoi hanitai bol nuutshan jargaj bai har muur guilgechilgui shig ain darj togloo huuhee. Ehneree zaluujuuldguim ghd belen er haisan single huuhnuud oldq bn gj yu bhv de.

    Zaluu saihan huchtei eruul yavaa uyed yamar n medegdq shude. Uneheer uvduj zovood yumu urund orood esvel uheed ugvul ter hun yamar ch reaktstai bhyn hen ch medq shd

  3. Нараа says:

    Тиймээ охидууддаа юм хэлдэггүй мөртөө банди нараа аймаар зодож нүдээд бдг эцэгүүд бдг муухай хараггддаг шүү

  4. Эр хүн says:

    Манайханд бас нэг гаж буруу ойлголт байна. Хаана ч байсан охин үрээ л илүү хайрла гэдэг. Эрэгтэй хүүхдийг бол яасан ч яахав гэдэг, бараг хүн биш гэх гээд байдаг. Үгүй юм аа яг адилхан л хайрлах хэрэгтэй шдээ. Охин үрийг чинь хайрлах ёстой ирээдүйн эр хүнийг хайраар дутааж, адагт үзэж, хоёрдугаарт тавьж өсгөвөл тэр хэн болох билээ. Хайраар дутаж өссөн хүн хүн хайрлах нь дутмаг байдаг. Тэхээр эрчүүдийн буруу биш эцэг эхийнх нь буруу. Яагаад гэвэл хүн ялгаж өсгөсөн учир, би тийм хүмүүсийг зөндөө мэднэ

  5. Boloro says:

    Yag unendee emegtei hung buren utgaar n hairlasan hairlGdaj ussun huuhnuud mongold er n tsuun tooniih bdgiin bishuu. Ihenh n l zovj ussun aimaar hatuujiltei huchtei huuhnuud haragDDAG SHD. Bi ch yalgaagui. Odoo boltol ersdelee turuulj bodsoor huntei suugaagui 31 hurchlee. Suuya ntr gesn hun bgaa ch ter n ireeduigui. Zarim saihan etsgiin halamjinf ussun ohiduuud tsaanaa l neg aldsan ch yaahav gsn bairiin uurtuu mash itgeltei bdg yGaaad gevel aav n ard n bgaa uchraas. Ohiduudad haluun dulaan uur amisgal erhluulj hamt togolj yarij ohinooo gej tooj haritsaj bh heregtei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.