Таныг хүчирхэг болгох амьдралын хатуу үнэн

ТАНЫГ ХҮЧИРХЭГ БОЛГОХ АМЬДРАЛЫН ТУХАЙ ХАТУУ ҮНЭН

Бид өөрсдийн сул талаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг ба үргэлж өөртөө болон бусдад ихэнхдээ худал, үнэн шалтаг тоочиж явдаг. Үүнээсээ болж амьдралынхаа ихэнх цаг хугацааг ямар нэг зүйл тохиолдохыг, ямар нэг зүйл дуусахыг, ямар нэг зүйл эхлэхийг хүлээж өнгөрүүлдэг.

Ихэнх хүмүүсийн хувьд тэрхүү ямар нэг зүйл нь амьдрал байдаг. Бид юу болно гэж ингэж амьдралыг хүлээнэ вэ? Одоо амьдралын хатуу үнэнтэй нүүр тулгаран ямар ч хүлээлтгүйгээр өөрсдийнхөө төлөө хөдөлж эхлэх цаг болжээ. Өнөөдөр бид энэхүү нийтлэлээрээ таны өөртөө хүрч чадахгүй гэж сануулсан тэрхүү оргил өөд нисэх далавчаа дэлгэхэд бэлэн болоход тусална гэдэгт итгэлтэй байна.

ХЭН НЭГЭН БУЦААЖ ХАРИУ БИЧИХ ЗАВГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ

Залуу эсвэл бүсгүй танд мессежний хариу бичих зав байхгүй байна гэж байдаггүй. Таныг ажилд авах гэж буй дарга хэтэрхий их ажилдаа дарагдсанаасаа болж тантай холбоо барьж чадсангүй гэдэг мөн л шалтаг. Цаг гаргая гэж хүсвэл хэн ч, хэзээ ч, ямар ч хамаагүй аргаар өөрсдийн холбогдохыг хүссэн хүнтэй холбогддог юм. Яг л бид хүссэн хүн рүүгээ өөрөө эхэлж мессеж бичиж, залгадаг шиг…

Хэрэв та хэн нэгнээс хариу авахгүй байгаа бол тэр хүн танд хариу өгөхийг хүсээгүйнх. Танд тааруу ханддаг хүмүүст хэдий чинээ эрт гомдоллохоо болино төдий чинээ та өөрийгөө хүндэлдэг хүмүүстэйгээ дотносно.

ХҮН БҮР ӨӨРСДИЙН СОНИРХЛОО ТҮРҮҮНД ТАВЬДАГ

Ямар ч сайхан сэтгэлтэй, бусдад санаа тавьдаг хүн байлаа ч тэд үргэлж өөрсдийн сонирхлоо таныхаас дээгүүр тавих болно. Хамгийн их анхаарал хандуулдаг хайртай хүн тань ч ямар нэг сэжүүр өгөхөөс нааш өөрийнхөө төлөө юу, таны төлөө юу эсвэл өөрсдийнхөө төлөө юу хэмээн шийдвэрээ хэрхэн гаргахдаа эргэлзэж байх нь бий.

Юу ч болсон бай ихэнх хүмүүс танаас авч болох юу байна түүнийгээ тултал нь авахыг хичээнэ. Иймээс та өөрийнхөө бусадтай харьцах хязгаарыг хүмүүст ойлгуулж, тэдэнд хязгаарыг тань давах гэж оролдохыг нь зогсоох хэрэгтэй. Хүчирхэг хүмүүс шаардлагатай үедээ үгүй гэж хэлэхээс айдаггүй. Тэд өөрөө өөрийнхөө төлөө явахгүй бол өөр хэн ч тэдний төлөө явахгүй гэдгийг сайн мэддэг.

ХҮН БҮРИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАНА ГЭДЭГ БҮТЭШГҮЙ

Таны амьдралд байгаа хүн бүрийн хэлсэн зүйл бүрийг та даган, хийсээр байсан бол удалгүй галзуурч, өөрийн гэсэн амьдралгүй, тусах тусгалгүй, утсан хүүхэлдэй болж хувирах байсан. Хамгийн үнэн зүйл бол та хэзээ ч хүн бүрд аз жаргалыг зэрэг өгч чадахгүй. Та оролдож болох ч төдийлөн амжилт олохгүй л болов уу. Та ямар ч сонголт хийсэн таны сонголтыг эсвэл амьдралын тань хэв маягийг шүүмжлэх хэн нэгэн заавал байдаг. Та юу ч хийсэн ямар нэг шүүмжлэлд өртдөг. Иймээс өөрт тань зөв гэсэн сонголтыг сонгож, өөрийн зөв гэж бодсон зүйлийнхээ араас явах зориг, хүчтэй байгаарай. Танд аз жаргалыг бэлэглэх цор ганц хүн бол та өөрөө.

АМЬДРАЛ ТАНД ЯМАР Ч ӨРГҮЙ

Та энэ дэлхий дээрх хамгийн ухаантай, хамгийн сонирхолтой хүн байж болох ч тийм байж чадах тэрхүү чадваруудыг өөрөөс тань өөр хүн мэдэхгүй бол та тэдэнд хүндлэгдэж чадахгүй.

Энэ тохиолдолд энгийн хоёрхон сонголт бий. Эхнийх нь та өөрийнхөө бүхий л амьдралаа одоо байгаагаасаа илүүг авах ёстой хүн хэмээн өрөвдөж өнгөрүүлэх, нөгөөх нь та энэ дэлхийд өөрийнхөө хүрэхийг хүссэн зүйлсдээ тэмүүлэх. Амжилттай хүмүүс аль сонголтыг хийдэг гэж бодож байна?

ТА ӨӨРТӨӨ ШАЛТАГ ТООЧДОГ

Та бүхий л амьдралаараа зорилгодоо хүрэхээр хичээж байгаа атал танд хангалттай цаг хугацаа, мөнгө санхүү, эрч хүч болон нөөц байгаагүй хэмээн орчлонг эсвэл бусдыг буруутгаж болно. Харин таны тэдгээр шалтаг байж болох мэт сонсогдовч үнэндээ дэлхий дээр оршин байгаа хүн бүр өөрсдийн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаа хэмээн амьдралдаа дор хаяж нэг шалтагтай байдаг.

Амьдралаас ихийг авдаг хүмүүс шалтаг хэлдэггүй.Тэд тулгарсан асуудлаасаа болж зогсох биш түүнийг давж гарах арга замуудыг хайдаг. Ийм ч учраас тэд үргэлж амжилтад хүрдэг юм.

ТАНЫГ БОДОЛ БИШ ҮЙЛДЭЛ ТАНЬ ТОДОРХОЙЛДОГ

Та өдөржин гэртээ суугаад бусад хүмүүс сайн сайхан амьдралтай болоосой хэмээн бодож болох ч, таныг гарч ямар нэг зүйл хийж эхлэхээс нааш та хэчнээн бодовч хүмүүсийн амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй. Томоохон төлөвлөгөөг төлөвлөх чадвар нь сайн зүйл ч тэрхүү зорилгынхоо төлөө ямар нэг үйлдэл хийж эхлээгүй бол энэ бүгд ямар ч үнэ цэнэгүй. Санаж яв! бид өөрсдийн санаа бодлоороо бус үйлдлээрээ шүүмжлэгддэг.

ХЭН Ч ТАНЫГ ӨӨРИЙН ТАНЬ АМЬДРАЛААС АВРАХГҮЙ

Амьдралд бид үргэлж ямар нэг зүйл хүлээж байдаг. Бид хүссэн хүнтэйгээ учрахыг, хайсан ажлын байрнаас утастахыг эсвэл мөрөөдөл биелэхийг хүлээж суудаг. Бид байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус үедээ “болох юм болдгоороо л болж байна” хэмээн аргацааж, ид шид тохиолдохыг хүлээж суудаг.

Гэвч үнэндээ амьдралд тийм зүйл байдаггүй. Асуудлууд шидэт саваагаар шийдэгддэггүй. Хэрвээ амьдралаа өөрчлөхийг хүсэж, одоо байгаагаасаа илүү чадварлаг, хүчтэй баймаар байвал тэрхүү зорилго уруугаа тэмүүлж эхний алхмыг хийх хүн та өөрөө байх хэрэгтэй.

Хүчирхэг хүмүүс “Амьдрал хэцүү болох үед та хэн нэгнийг өөрт тань туслах, юм хийж өгөхийг хүлээх хэрэггүй, өөртөө л найдах хэрэгтэй” гэх энгийн үнэнийг мэддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.