Та орон дотроо алдаа гаргасан юм биш биз…

Ихэнх эмэгтэйн хувьд өглөөгүүр дур хүсэл оргилох нь эрчүүдийг бодвол харьцангуй бага байдаг. Нойрноосоо сэрж ядан байхад юу юугүй өнөөхөө чихээд байвал хүсэх битгий хэл харин ч дургүй нь хүрнэ. Яагаад гэж үү? Үтрээг нь чийгшүүлэхгүйгээр хуурайд нь хийснээс болоод тэр. Энэ үед өвдөлт хамгийн ихээр мэдрэгддэг.

new_banner

Бохир хуруугаараа оролдох

-Бүсгүй тань хичнээн таныг хүсч дур хүсэл нь оргилж байсан ч угаагаагүй хуруугаараа эмэгтэй хүний доодохыг оролдоход дотроо тэрээр сэжиглэдэг. Учир нь үтрээ маш эмзэг мэдрэмтгий байдаг. Элдэв нян оруулахгүйн тулд эмэгтэйчүүд ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Гэтэл та бохир бүхнийг агуулдаг гараараа хүүхнийхээ нандин эрхтнийг оролдох нь бүсгүйгээ төдийгүй өөрийгөө ч бас байдалд оруулж байгаагаа санаарай.

Зөвхөн доодохоо ажиллуулах

-Зөвхөн доодохдоо ач холбогдол өгч, хийж л байвал болоо гэсэн шиг байх нь жинхэнэ секс биш юм шүү.Тэгээд ч эмэгтэйдээ таашаал өгөх нь юу л бол. Учир нь эмэгтэйчүүдийн дийлэнх нь энхрийлэл, үнсэлт, тэврэлтэд хайлж, хэлүүгээ оролдуулах дуртай байдаг. Ингэснээр тэд илүү таашаал авдаг. Та бүсгүйнхээ хэлүүг нь үнсэж эсвэл сексийн завсарт хэлүүг нь оролдвол бүсгүй бүрэн таных боллоо л гэсэн үг.

Хүсэл тачаалаа буруугаар илэрхийлэх

-Хүн бүр оргил үедээ сэтгэл хөөрлөө янз янзаар илэрхийлдэг. Үгээр биш үйл хөдлөлөөрөө хүсэл тачаалаа илэрхийлэхийг чухалчилдаг эрчүүд заримдаа бүдүүлэг авир гаргадаг. Энэ нь хараал хэлэх, үстэх, хазах, өгзөгийг нь чанга алгадах гэх мэт. Түүнийг огт хүндлэхгүйгээр барахгүй биеэ үнэлэгчтэй харьцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Харин үүний оронд “Чи ямар гоё юм бэ намайг галзууруулах нь” гэх зэргийн сайхан үгээр урамшуулах хэрэгтэй.

Хэцүү байрлал сонгох

-Хэдийгээр олон байрлалаар хийх нь сайн ч бүсгүйнхээ онцлог, орчинд тааруулах хамгийн чухал. Байрлал бүхэн сайхан мэдрэмж өгнө гэвэл эндүүрэл юм шүү. Зарим нь таашаалаасаа илүү өвдөлт ч мэдрүүлж болно гэдгийг анхаараарай.

Хэт их хөлрөх

-Энэ нь хувь хүний физиологтой хамааралтай ч тодорхой хэмжээгээр секст нөлөөтэй. Хэт их хөлрөх нь эмэгтэй хүнд тааламжгүй санагддаг. Өчүүхэн мэт ч үүнээс болж тантай уулзахаа больж мэднэ.Тиймээс энэ тал дээр заавал хөлөртлөө секс хийхгүйгээр бүсгүйгээ жаргаах боломжууд байгааг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.