Ханийгаа хамгаалж бай

Нийгмийн анхдагч нэгж амьдралын нэг хэсэг болох бичил зүйл, зайлшгүй ГЭР БҮЛ юм. Үүнд: Ёс зүй зан заншил харилцаа ёс суртахуун гэх мэтээр олон уялдаа холбоо байдаг.

Эрэгтэй эмэгтэй хоёр нэгэнт ханилан суусан бол бие биенээ хүндэтгэж сайхан харилцаа үүсгэх нь гэр бүлийн ёс зүй мөнөөс мөн. Гэр бүлдээ үнэнч, зөв хайрлан, зөв ойлгох, зан чанараа төлөвшүүлэх, гэр бүлээ удирдан чиглүүлж хяналттай хандах нь чухал.

Миний хувьд нэгэнт гэр бүл болж айлын эхнэр \нөхөр\ болсон бол үүрэг хариуцлагаа ухамсарлаж гэр бүлээ хайрлан хамгаалах нь чухал. Өөрийгөө урдаа тавилгүй санаачлагатай хандах, гэр бүлийн хоорондын маргаан зөвхөн өөрийгөө бодсон өчүүхэн алдаанаас болдог. Эхнэр, нөхөр хоорондын дутагдалтай тал, зан чанарын тухай чөлөөтэй эелдэгээр ярилцах эсвэл дасан зохицоно гэж байж болохгүй зүйл биш шүү дээ. Бид хааяа нэг удаа л гаргасан алдааг уучилна.

Монгол гэр бүл болгон өөрийн гэсэн шүтлэг бишрэл, ёс зан заншил байдаг. Үүнээс хоёр өөр гэр бүлийн өөр өөр зан суртахуунтай эрэгтэй эмэгтэй хоёр ханилан суудаг. Харин нэг гэрт орсон хоёр бие биендээ хүлээцтэй хандах нь чухал. Таны амьдралын хань нэг удаа алдвал та түш, мэдээгүй царайлж уучилж яагаад болохгүй гэж.

Өөр өөр орчинд өссөн хүмүүс ёс уламжлалаа бие даан шийдэхэд хэцүү асуудал тулгардаг. Иймээс та гэр бүлийн ёс суртахуун өөрийн эрх ашгийг гишүүдийнхээ сүүлд тавих чадвартай болоход суралцах хэрэгтэй.

SOURCE: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.