Хойд ээж

Миний 17 насны төрсөн өдрийн баяр дээр ээжийгээ өөр хүн гэдгийг анх удаа сонсоод ихэд цочирдож билээ. Намайг төрүүлсэн эжий минь тэр даруйдаа хүндрэлээс болоод мөнх бусыг үзжээ.

Гэнэт хойд ээж гэдэг үгийг сонсоод 17 жил эрхлүүлэн дураар минь өсгөсөн энэ ээждээ юу ч хэлж чадалгүй өрөөндөө орон чимээгүйхэн уйллаа.

Нээрээ хойд ээж гэж үү? Намайг төрүүлсэн ээж биш гэж үү хэмээн сэтгэл дотроо цухалдаж хаа нэгтээгээс хариулт нэхэж суулаа.

Нэгэнт цусаараа холбогдоогүй учир яаж ч хандаж байсан хамаагүй юм байна гэж тэр үед яагаад ч юм бодогдов.

Дараа өдрөөс эхлэн “…Эмээ эмээ эсвэл хойд ээж” гэж дуудаж эхлэв.

Эмээ гэж дуудуулах хичнээн хэцүү байсныг өсгөсөн ээжийн уйтгар суусан царайнаас илт харагдаж байлаа.

Иймэрхүү зэврүүн уур амьсгалаар бүтэн нэг сар өнгөрлөө. Хэвийн юм шиг мөртлөө нэг л хөндий. Сэтгэлийн мухарт орсон хойд ээж гэдэг үгнээс үүссэн амьдралын өөрчлөлт. Ээжид ч тэр, надад ч тэр үнэхээр хэцүүхэн өдрүүд …

Өдөр өнгөрөх тусам “миний ээж биш” гэсэн бодолд улам л автаж гэр рүүгээ харимааргүй санагддаг боллоо.

Уул нь өсгөсөн ээж минь сайн хүн л дээ. Хоол унд хувцас хунар гээд үнэндээ төрүүлсэн ээжээс өөрцгүй тийм л ээж.

Гэхдээ ганцхан үгнээс үүссэн бодол аав ээж гэр бүлд ан цав гаргаж орхино гэдэг юутай аюул билээ.

Өдөр хичээлээ тарж ирээд өрөөндөө ороход ширээн дээр намайг захидал хүлээж байлаа. Өсгөсөн ээжээс надад бичжээ. Задалж үзэлгүй урж тасдан хогийн сав руу шидлээ.

Үүнийг харсан аав минь ухасхийн орж ирэн намайг тэврэн … Ээж чинь байна ш дээ…. гэж ямар нэгэн юм хэлэх гэхэд би цүнхээ аван зугтан гэрээс гарлаа.

Хүн гэж тэнэг байх юм даа.

Шөнө оройхон гэртээ буцаж ирэхэд гэрэл асаалттай аав минь ихэд бодлогоширсон байдалтай хүлээж суулаа.

Аав минь аажуухан дөхөсхийн

…Ээж чинь, өсгөсөн ээж чинь урд шөнө машинтай явж байгаад ачааны машинтай мөргөлдөн аваарт орчихжээ. Эмнэлэгт ухаан ороогүй байсаар 2 цагийн өмнө буцаж ирэхээргүй явчихлаа хэмээн уйллаа. Охин минь өдөр уул нь чамд хэлэх гэхэд чи гараад явчихсан уучлаарай гэв.
Өөрийн тэнэг үйлдэл ,дээрээс нь гэнэтийн мэдээ.

Хөл салганан чичэрч арайхийн толгой өндийлгөн өөрийгөө зүхэн буруутгаж өрөө рүүгээ орлоо. Ширээн дээр урж хаясан захиаг эвлүүлэн нааж цэвэрхэн нугалж тавьжээ.

Захиаг дэлгэн аажуухан задлахад өчигдөрийн он сар өдөр хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Нулимс өөрийн эрхгүй хацар даган урсаж байв.

…Охиндоо.

17 жил үнэнийг хэлэлгүй нууж явсанд уучлаарай. Аав чинь эртхэн хэлье гэхэд нь би чамд “хойд эх “гэж гадуурхагдах байх гэж бодоод хэлүүлээгүй юм.Чиний сэтгэлийг би мэдэх болохоор тэр л дэ. Үнэндээ төрсөн ээж биш болохоор хэн ч уурлаж бухимдах байх л да. Ээж нь ойлгож байна аа. Гэхдээ төрүүлсэн ээжээс чинь илүү чамдаа ,охиндоо хайртай шүү. Том хүн болсон ч, хүнтэй суугаад явсан ч би чиний л ээж чинь хэвээрээ байхыг хүснэ…. хэмээн дулаахан үгээр нулимс дуслуулан бичжээ.

…Охин минь маргаашнаас эхлээд “Эмээ” бас “Хойд ээж” гэж дуудалгүй дахиад “Ээж ” гэж дуудаарай.

Ээж нь чиний л ээж байх хувь заяатай .Би ээжээ гэж дуудуулмаар байна.

Охин минь хайртай шүү…………………….ээжээс нь.

Ямар гээч хяслантай адармаатай амьдрал вэ ! .Цээж бөглөрч амьсгал давхцаж өөрийн эрхгүй … ээжээ ..ээжээ .. хэмээн дуудлаа. Тиймээ хичнээн ээжээ гэж орилсон ч нэгэнт би ээжийгээ гомдоож хорвоогоос явуулжээ. Би алдаж ээжээ.

Намайг өршөөгөөрэй.

Тиймээ ээж минь та миний дуудахыг сонсооч дэ …Ээжээ …Ээжээ.

Хойд эх болгон муу хүн биш гэдгийг тэр сайн ойлгодог учраас ялангуяа хойд эх болон гэр бүлийн харилцааны чиглэлээр хуулийн ферм өдгөө ажиллуулж байгаа билээ.

7 Comments

  1. Ккк says:

    Ямар шаамал юм хаанаас орчуулаад шаацын?Монголд ийм юм ер нь амьдралд ийм юм бдаггүй юм

  2. hi says:

    zohiol doo, zohiol. hoid eejuudiin 99% ni iim bhguizdee.

  3. Дорж says:

    Гахайн ферм гэж байхаас хуулийн ферм гэж бдаггүй юм аа

  4. zaluu says:

    in hvnd baidag l zvvl ym hvn hvntege yriltsaa 88141590

  5. Hulan says:

    Unshaad durgui hurchlee tiim teneg baihda yahav de bi bsn bol medsench namaig udii boltol sain saihan yavuulsniig ni bodood hairiin deedeer hairlana uhaan muutai teneg duraak ve

  6. aimar yumbe says:

    bodit yawdal geju. Uneheer haramsaltai. Eldeweer gaduurhalgui tursun ehees dutahgui setgeleer hun bolgoj bhad arai dendu bodlogogui hatuu handajee. Tursun btlaa uchnuun muu eejuud bhad. Uneheer bachimdmaar yum. Araas ni sain zalbirch,buyan uildej bh heregtei bha.

  7. Болор says:

    Тэнэг юм даа, харин ч сонсоод талархалаа илэрхийлэх байтал. Жаахан ухаан муутай хүмүүжүүлж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.