Хорвоо дээрх бүх эрчүүд ийм шалиг юм бол би хэнтэй нь ч хамт амьдармааргүй байна

Сайн байна уу? Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Намайг С гэдэг 21 настай. Нөхөр маань миний анхны үерхэл 18-тайгаасаа үерхэж эхэлсэн. Одоогоос гурван сарын өмнө хүүтэй болсон. Нөхөртэйгөө одоо хамт амьдарч байгаа гурвуулаа. Нөхөр маань өөр фэйсбүүк нээж охидууд руу баахан мсж бичээд уулзъя гэсэн байсан. Би мэдээд уурлаад асуухад манай ажлын газрын найз ашигладаг гэж хэлсэн. Ямар эцэггүй хүүхэд гаргалтай биш. Бас уйлаад чамдаа л хайртай чи байхгүй бол үхнэ гээд байхаар нь жоохон уяраад уурлахаа больсон.

14518238_10155205030129045_892418876_n

Төрөөд хоёр сарын дараа хөдөө байж байгаад шижигтэй санагдаад утасных нь мэдээллийг сэргээгээд хартал баахан охидууд руу бараг янханууд руу уулзий нтр гээд нэг найзтайгаа нийлж бичсэн байсан. Надад одоо салъя гэвэл нотолгоо байна. Бас би үүнийг нь мэдчээд уур ч хүрэхгүй юм бараг хайргүй болсон юм шиг байна. Сэтгэл хөдлөл их багатай хүн л дээ угийн хэрэлдэх гээд ч ам эвлэдэггүй юм. Хүүгээ бодохоор л өрөвдөөд байх юм эцэггүй өсвөл яах бол гээд. Өөрийгөө бодохоор нэг юмтай ингэж дөнгө шиг хамт байх хэрэгтэй ч юмуу байхгүй бол ганцаараа амар санагдах юм.

Хүүгээ бодож өөрийгөө золиослож ганцхан олдсон амьдралаа хайргүй хүнтэйгээ насыг бармааргүй байна. Салахын тулд ямар алхам хийх вэ яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа нтр байхгүй. Нөхөр маань их түргэн ууртай их зантай дээрэлхүү хүн намайг өмнө үерхэж байх хугацаандаа хэд хэд алгадаж байсан. Ер нь бол гар хүрсэн. Гэсэн ч би уучлаал өнгөрсөн. Би чимээгүй сэтгэл гутралын өвчин тусч байх шиг. Өөр охидууд руу хандарсанд нь хайртайдаа харамлаж уур хүрээгүй намайг нэг жаал хуурч байна гэж бодохоор л дотор арзайх юм.

Дотно харьцаанд долоо хоногт хоёр ордог. Ихэвчлэн нөхөр маань тавхан минут болоод л тавьдаг. Би энэ тал дээр туршлагагүй намайг чамлаад ингэж хурдан хийсэн болоод тавиад байгаа юмуу эсвэл өвчтэй юмуу эсвэл хэт их хүсээд хурдан тавиад байгаа юмуу мэдэхгүй. Бодит амьдрал дээр эр эмийн жинхэнэ хайр гэж байдаггүй юм шиг бүх итгэл бөхчихлөө. Хэрвээ хорвоо дээрх бүх эрчүүд ийм шалиг юм бол би хэнтэй нь ч хамт амьдармааргүй байна. Алдаатай урт найруулагагүй бичсэн бол уучлаарай…

28 Comments

  1. Anu says:

    ene door amaa medej chalchaarai gdg zaluu bol yg ger buliiin huchirhiilegch bn, huurhii uchraa medehgui genen ohin har zaluugaaraa huntei suugaad neg yum jaahan uhaan orson bhad yamar aimar heldegiin

    medeej buh erchuud shalig zavhai gj bodohgui bnaa, huuhdee jaahan tom boltol tevcheed nuhurtuu taalagdaj amidaralaa avch uldehiin tuld buh chadlaaraa hicheej uzeed /yadaj 2-3 jil/ tegeed deerdehgui bol haycihguiyu daa, nemj huuhedtei bolj l bolohgui shuu!

    niigem hechneen uurchlugdluu gd nuhruusuu salsan huuhedtei huuhen hetsuu sh dee, end tend am helnii bai bolno nemeed zahiin erchuud deerelhene

  2. Nope says:

    Ooh my yamar geech huntei suuchihsan yumbedee uerhej bhadchin gar hurch huch hereglej baigaa bol shuud hariltsaagaa taslaad setgel shuluudaj suraach iim yavuurgui baidlaasaa bolj untaj hewtej hyamdhan tsarailj huuhed gargachaad hendee gomdol neheed bgaam!!!!! YADAJ MONGOOR YAWDAG HUUHNUUDIIN HAJUUD CHI DENDUU HAYMDHAN HUUHEN BNADAA

  3. ann says:

    bugdeere adilhaan bi nz zalutaiga uyrhed 3jil bolj bn brg gerlene suuna dre tulad irj bhd oor hunte bsnig n olj meded baahan ym bolohd zgr neg alda dahij hze ch ingehgu gher n uyrad uuchilsn chin ternes hoish ndar guilgah gd ardasa guilged tng boltson yr n uuchald demi bdin bnlee dahin dahin uuchilna ingej bgd zgr bolchino gd bodod bdin bnle notloh ym bga bol shud l sal hze ch uhaarahgu etsest n huuhde tevred uilad hotsrono shu

  4. Bad Ass says:

    noxor chine er hvnii neriig gutaasaan boowtoi hvvhen baina araichdee

  5. Fake life says:

    Adilhan yum bnoo :(((( gehde yu ch bologum shig tsarailad surchijdee. Yadaj chamd bish huuheddee hairtai bol tgd hamt amidarku yu doo. Ternii unench setgeler yah ch yum bilede.

  6. ххххххххххх says:

    одоо өнгөрсөн явдал ч яахав тэгсгээд л мартагдана. Харин чи өөрөө ирээдүйд хэдэн эр хүний өвөрт орох бол ХЭРЭВ НӨХӨРГҮЙ БОЛЧИХВОЛ ШҮҮ ДЭЭ? ХҮҮХЭД ЧИНЬ ЯМАРШУУ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИХ БОЛ? ААВ ХҮНЭЭС АВАХ ЁСТОЙ ХҮМҮҮЖИЛ ГЭЖ БАЙДАГ НӨХӨР ХҮНИЙ НӨМӨР Ч ГЭЖ БИЙ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД 40 ХҮРСЭН ХОЙНОО НӨХӨРТӨӨ ЭНЭ АМЬДРАЛАА АВЧ ҮЛДСЭН ГЭЭД ГАЙХУУЛААД СУУЖ БАЙСАН НЬ Л ӨЛЗИЙТЭЙ байх аа даа…. ШИЙДВЭРИЙГ ЧИ ГАРГАНА ҮР ДҮНГ НЬ ХАРИН ЧИ ЧИНИЙ ХҮҮХЭД ЧИНИЙ ГЭР БҮЛ НАЙЗ НӨХӨД ХҮРТЭНЭ Би лав бутач, хоноцийн хүүхэдтэй хүүхдээ гэрлүүлэхгүй /ТӨРСӨН ЭЦГЭЭРЭЭ ОВОГЛООГҮЙ гэсэн үг л дээ/

  7. Gaga says:

    Mongol emegteichvvd vnen t1shvv hvvhedee usguud awaad ywchina zaluu ni bvr jargaad alga bolohnee hvvhedtei ni hayaad ywaach

  8. Эрдэнэтийн биеэ үнэлэгчид says:

    Эрдэнэт: Гэр бүлтэй эрчүүлтэй /нас харгалзахгүй, эхнэр хүүхэддээ хаягдсан гээгдсэн ч байж болно, аав эсвэл өвөөтэй маань ч нас чацуу байж болно/ уулзаж, архидан согтуурч, биеэ үнэлнэ. Мөнгө өгөхгүй байсан ч болно. Утас: 85355110 Э.Энхжаргал, 95349502 Нараа, 95932979 Өлзий

  9. ооо says:

    Нэг өдөр ТЭМБҮҮ бэлгэнд авчихав

  10. Bbb says:

    Huneee sain tanih heregtei hun bolgon oor shude bi lav oor huntei yavaldii ene ter gsen sonirhol baidaggui shde. Yer hunee sain tanij medeh shu de.

  11. Ганбаа says:

    Эцсийн эцэст гэрлэнэ гэдэг хүнийг өмчилсөн гэсэн үг биш шүү дээ. Гэр бүлд бичигдээгүй хэдэн хатуу хууль байдаг юм. Бие биенээсээ л хүүхэдтэй болно, өвчин авчирахгүй, гэр бүлийн санхүүд хохирол учруулахгүй. Бусад нь үүний дэргэд зохицуулж болох л асуудал байдаг юм.

    • kkk says:

      nad shig bodoltoi hun bas baidag l yum bn deer ni nemhed yavsan humuustei setgel aldrahgui bh heregtei

    • Мөөгий says:

      Гэр бүлд бичигдээгүй хэдэн хатуу хууль байдаг юм. Бие биенээсээ л хүүхэдтэй болно, өвчин авчирахгүй, гэр бүлийн санхүүд хохирол учруулахгүй. Бусад нь үүний дэргэд зохицуулж болох л асуудал байдаг юм. Тиймээ бичигдээгүй ХУУЛЬ. Амьдралыг бичигддэггүй хуулиуд л зохицуулдаг.

  12. Хүн says:

    Албан ёсоор бүртгүүлээгүй бол салалт биш. Салалт гэдэг чинь гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээд шүүхийн шийдвэрээр хоёр тийшээ болохыг хэлнэ. Чамд нотлох баримт байгаад хэнд ч хэрэггүй. Шүүх асуух ч үгүй. Харин хүүхдийн эцэг тогтоох шинжилгээ өг гэх байх. Наад хамтран амьдрагч чинь миний хүүхэд гэж хэлбэл шүүх хүлээн авна. Түүнээс биш чамайг хуурсан сэтгэлийн зовлонд унагаасан гэвэл шүүх та чинь эхнэр нь биш хамтран амьдрагчид ийм эрх байхгүй гэнэ дээ.
    Дүү ямар эрт хүүхэдтэй болвоо. Та хоёр таарахгүй юм байна. Наад залуугаа орхи. Ийм хар багаасаа ингэж загнаж байгаа хүн чамайг 40 гараад гүзээ суугаад ирэхийн цагт хажууд чинь байж хайрлах уу? Өөрөө асуу.
    Өөрийгөө хайрла өөдрөг бай. Ийм жоохон байж. 21, 22 хүнийг late teenager гэдэг юм. Өөрөөр хэлбэл өсвөр насны сүүлийн шатанд яваа сэтгэл зүй нь тогтоогүй хүн гэж тодорхойлдог юм ш дээ.
    Чамд зөндөө сайхан амьдрал байгаа. Тэр ирээдүйгээ ийм балай юмтай хамт бүү өнгөрөө.

  13. gants zaluu says:

    hvn bvr adilgvi baidag ym 1 zaluu bn zalga 88141590

  14. Жаажаа says:

    Гар хүрдэг эр хүн дэмий дээр нь хүүхэмсэг бол бүр дэмий нас залуу бна амьдрал баялаг шүү хожим сайн хүн таарна.

  15. Hmm says:

    Хар багаасаа үерхэнгүүтлээ юун ч хурдан хүүхэдтэй болчихсон юм. Жоохон юмтай. Наад боовон толгойт чинь засрана гэж байхгүй ээ, хүн өөрчлөгддөггүй юм. Одоо тэгээд яахавдэ хүний гарт тэвчээр заан амьдрана гэж юу байхав. Нилээн хэдэн жилийн дараа юмны учир ойлгодог сайн хүнтэй учирж л таараа тэр болтол өөрийгөө хайрла, ирээдүйгээ бүтээ. Хичнээн гуйж гувшиж байсан ч битий нүүр өгөөрэй наад заваан амьтандаа.

    • заяа says:

      жаргал нь ихдээд давраад байгаа юм биш үү миний дүү хүнд хүн илүүдэхгүй хүүхэд чинь чамтай хамт өсөөд удахгүй том болчихно аав ээжиийгээ байгаа цагт хүүхдээ л эрүүл саруул өсгөөд ав тэгээд өөрийгөө хөгжүүлээд ном сайн унш хэл сур залуу байна чи өөрөө гоё байвал өчнөөн сайн хүнтэй таарна заавал хүнтэй суух алба юу ирээдүйгээ бодоод зөв алхам хийгээрэй амжилт .

  16. Bayaraa says:

    Хүн хүний амьдрал өөр шүү дээ.
    Бид чамайг ч тэр, нөхрийг чинь ч тэр мэдэхгүй.
    Энд сал, эсвэл боль гээд байгаа хүмүүс яг өөрт нь ийм юм тохиолдвол чамд хэлсэн шигээ байж чадахгүй хүмүүс байгаа.
    Салах уу, болих уу гэдэг шийдвэрийг энд танихгүй хүмүүсийн үгээр биш, өөрөө л гаргах хэрэгтэй.

    • aria says:

      uuriin bodol uurtuu zuw uu gej hvniii amaar amidralaaa shiidne gej yu bhv de egchiin heldeg zuw shvv

  17. Аав хүн says:

    Эрчүүд бүгд хуурдаг 95% тийм ч гэх шиг хаха. Өрөвдөлтэй ч сэтгэлгээтэй юм даа. Хорвоогын бүх эрчүүдийг үзсэн байхаа тэр 95% гээд байгаа нөхөр хаха.

  18. Гочоо says:

    Сийрэг, хүн ойлгогтхоор тодорхой бичсэн болохоор хариулж байна. Эр хүний хувьд зөвлөхөд шийдвэрээ баталгаажуул гэмээр байна.
    Харин бүх эрчүүд адил бишг гэдгийг мэдэж байна.

  19. Даваасүрэн says:

    Эр нь ч эм нь явдгиймоо миний дүү. Чиний насан дээр эгч нь бас чам шиг цэвэр ариухан бодолтой л байлаа. Ажаад сонсоод байхад хүүхнүүд анхны нөхрөөсөө биш, сүүлд учирсан эр хүнээсээ сексийг сурдаг. Амьдралд нухлуулж юм юм үзээд ирэхээрээ наад бодол чинь өөрчлөгддгиймөө.

  20. Сайхан says:

    За дүү минь өөрөө өөрийгөө л сонс. Чи их ухаалаг санагдачихлаа. Өөрийн бодол өөртөө л зөв. Өөрөө л сонго.. Амжилт аз жаргал хүсье.

  21. kk says:

    Erchuudiin 95 % n huurdiii.barigdahgui tseverhen hiidg humuus zondoo bn.za tged medkuumdaa.er hun neg huntei bainga sex hged irheer doroo uidchdii

  22. амаа мэдэж чалчаарай says:

    за хорвоо дээрх хамгийн шалигыг нь олж нийлчээд битгий хачин юм биёээд байгаарай. Хүүхэдгүй суугаагүй байхдаа зодуулчаад юунд найдаж өдий хүрсийн. Чи өөрөө эргүү тэнэг учраас чамайг зодож хуурчаад худлаа хэдэн сайхан үг хэлж аргыг чинь олж байгаан. харин наад бүх эрчүүд шалиг нтр гэж хуцахаа болиорой. Чи ийм эргүү учраас шалиг биш ухаантай залуу чамайш тоохгүй. харин архичин хүүхэмсэг зоддог нь тоох байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.