Cайн байна уу. Би энэ сайтад орж хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж суусаар нэлээд удлаа. Сайнаас эхлээд мууг хүртэл өчнөөн зовлон хүмүүст тохиолдож л байдаг юм байна. Харин миний асуудал бол би өөрөө тэр гай зовлон нь болж хувирч байна. Би одоо хоёр дахь амьдралаа зохиох хүсэлтэй байгаа залуу хүн. Өмнөх эхнэрээсээ нэг хүүхэдтэй. Бидний салах болсон шалтгаан гэх зүйл үнэндээ байгаагүй гэж хэлэхэд болно. Шалтгаан нь зүгээр л миний мэдрэмж болон сэтгэл хөдлөл байсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа.
Би өмнөх эхнэртэйгээ 5 жил хамт амьдарсан, хүүхэдтэй болохоосоо өмнө эртхэн салчихаагүйдээ одоо харамсаж явдаг. Би өөрөө их чимээгүй хүн учир дотроо л бүх зүйлийг тунгааж суудаг учир түүний зан араншин, биеэ авч яваа байдал, халамж анхаарал надад огт таалагдахгүй байсаныг би өөртөө “одоо болох байлгүй дээ, өөрчлөгдөнө” гэж хүлээсээр, зөвтөгсөөр байгаад 5 жил өнгөрсөн хэрэг. Эхний жилүүдэд ухаангүй хайртай байсан болохоор юуг ч тоолгүй, бүх зүйл түүний зөв мэтээр хардаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд нь эмэгтэй хүний халамж анхаарал үгүйлэгдэж, түүний хийж байгаа үйлдэл, биеэ авч яваа байдал зохисгүй байгаа нь илт анзаарагдах болсон.
Үнэндээ тэр асуудлыг шийдвэрлэх чадваргүй ямар нэгэн зүйлээс үргэлж бурууг хайдаг, харин тэр буруутан нь ихэнхдээ би болж таардаг байлаа. Өөртөө анхаарал тавихыг нь хүлээсээр их удсан гээд сэтгэл доторх үнэлэмж маань бага багаар буурсаар эцэстээ тулахад ойрхон байсан юм. Гэтэл энэ бүхнийг ухааруулах эмэгтэй гэнэт л гараад ирсэн. Шууд харьцуулаад үзэхэд түүний яг эсрэг хүн байсан. Эелдэг, зөөлөн аальтай, өөртөө их анхаардаг, биеэ маш зөв авч явдаг, боловсролтой, чадварлаг, удам сайтай айлын маш хүмүүжилтэй бүсгүй миний амьдралд ороод ирсэн юм. /Одоо би түүнтэй хамт амьдрах болсон/
Би өмнөх 5 жилийн амьдралдаа түүнийг хэзээ ч мэхэлж байгаагүй боловч тэр үед мэхэлж чадсан юм. Хагас жилийн өмнө байсан бол би тэгж чадахгүй байсан ч тэр өдөр би өөрийгөө ганц бие залуу болгож танилцуулсан. Танилцаад 2 сар өнгрөхөд бид бие биедээ зориулагдсан мэт сэтгэгдэл төрж, сэтгэл ихээр хөдөлж, түүнд улам дурлаж байх шиг санагдаж, хорвоогоос тасрах шиг болсон. Яг энэ мөчдөө би өмнөх эхнэрээсээ салахыг хүсэж, салах тухайгаа түүнд хэлэх үед өөрийгөө эцэг болох гэж байгаагаа мэдсэн юм. Тэр үед шийдвэр маань эцсийнх гэж мэдэрч байсан учир авхуулахыг ятгаж үзсэн. Гэтэл тэр зөвшөөрөөгүй, зөвшөөрөөгүйд нь ч түүнд би баярлаж явдаг юм.
Тухайн үед өөрийнхөө үүргийг ухамсарлан түүнтэй эвлэрч буцаад хамт амьдрах болсон боловч зурвасхан хугацаанд хамт байсан бүсгүйг мартаж, дотроосоо гаргаж чадаагүй юм…
Хүүхдээ төрсөний дараа эх нь хүүхдийг маань аваад 1000-аад км-ийн хол байх өөрийн төрсөн гэрлүүгээ аваад яваад өглөө. Үнэндээ энэ явдал л бүх зүйлийн зангийлааг зангидаж өгсөн юм. Санасан сэтгэлдээ дийлдэж тэр эмэгтэй дээр очоод дахин уулзаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тэр намайг цаанаа амьдралтай талаар гадарлаж ч чадаагүй юм. 2 сарын дараа би түүнд бүх үнэнээ хэлсэн. Тэр маш цочирдож хүлээж авсан ба тэр даруйдаа таксинд суугаад яваад өгсөн. Үүний дараа би гундуухан амьтан юунд найдаж байснаа гайхаж хэд хоног өнгөрсөний дараа халамцуу үедээ гэрт нь очоод түүнтэй уулзаж “нууц амраг”-ын харьцаатай байцгааяа гэж гуйсан. Хэсэг хугацааны дараа тэрээр зөвшөөрсөн. Тэр хэзээ ч амнаасаа эхнэрээсээ сал гэж хэлээгүй байхад би хүүгийнхээ эхээс бүр мөсөн салахаар шийдэж, шүүх хурлаар орж тэтгэмж тогтоолгосон юм. /гэрлэлтийн баталгаагүй байсан/ Одоо бол тогтмол мөнгө, хувцас хунар, тоглоом гээд боломжтой бүх зүйлийг л хүүдээ явуулж байна. Үүнд одоо хамт байгаа тэр бүсгүй бүх зүйлийг бэлтгэж өгдөг гэдгийг /өөрөө дэлгүүрээс хувцас, тоглоом зэргийг авч явуулдаг болохыг/ хэлмээр байна.
Хэдий надад сайхан байгаа боловч зүрхэндээ өргөстэй явах надад хэцүү байна. Гэвч өглөө бүр надаас эртлэн босч цай чанж, өглөөний цай бэлтгэх бүсгүй, өглөө бүр хувцсыг минь индүүдэж өгөөд ажилдаа явахад минь үүдэн дээр намайг гаргаж өгөөд хойноос харж зогсох бүсгүйг би орхимооргүй байна. Гэсэн хэдий ч өсч томорч байгаа хүүгийнхээ зургыг харах бүрт, сураг дуулах бүрт гүйгээд очмоор санагдах юм.
Айхтар эмэгтэйтэй ороолцолдсон байна гэж хэлэх хүмүүс байх л байх. Гэхдээ унхиа муутай эмэгтэйн хажууд ийм эмэгтэй надад тохироно гэдгийг амбицтай хүний хувьд мэдэрдэг юм. Би зүгээр л энэ бүхнийгээ гадагш нь гаргамаар санагдаад та бүхэнд хүргэж байна. Хэтэрхий нуршсан бол өршөөгөөрэй.
18 Comments
Бас нэгэн хүний хүүгийн амьдрал байна. Бид өөр өөрийн хувь тавилангаа зохиож амьдардаг. Салсан чинь зөв байсан гэж харж байна. Яахав хүүгийн эцэг аав болсон болохоор эмтэрч байгаа юм байна. Одоо байнга л холбоотой байх хэрэгтэй. Хүүхдийн материаллаг хэрэглээг хангаж өгч байгаа чинь сайн үйл. Гэхдээ зай завсар гарсан болохоор цаашдаа хүү чинь аль аль талдаа хохирогч болгохгүй талаас нь сайн анхаараарай. Мэдээж ээжээс нь эсвэл ааваас дүү нар гарч таарна. Тэр бүхнээс нь холдуулчихгүй хойд гэж нэр зүүсэн хүүхэд болгочихгүй байхад аавын оролцоо их хэрэгтэй болно доо.
Huubdee sain anhaarch bh heregtei. Etsgiin hurgee biyluuleh yostoi. Medremj bas hamgiin zov bdag. Zov hunee olson bol bitgii tavij yavuul
Huuhedteige unguruuh much buhen chamd ergej oldohgui.
Sarda gants hoyr udaa huugee uur deeree awch bai. Uuriin chin huugiin chin eleg dewtej odoo magtaad baigaa emegteinhee zang ch iluu tanij awna.
Archaagui er we? Emegtei huniig hairlaj usalj amidarlaa awaad ywchih chadwargui. Tm l tohirohgui emegtei bsn bl anhnaasa suuhgui bh chn ysin , hairlaj tatagdah zan chanar bsn blod l suugaa bizde. Uuriin emegteigee usalj chadaaui gundaachihaad uur emegtei lu ywdag baliar nowshnuudas bolj hichneen emegtei , hichneen huuhed zowj amidarch bga bl , utgaguin .
Ха ха ёстой шалчигар дотуур тамиртай новш байна даа. Та 2 хамт амьдраад удаагүй байна. 3-5 жилийн дараа наад хүүхэн чинь чамайг ямар арчаагүй хогын амьтан болохыг чинь мэдээд хаяаад явна даа. Бас амбиц ярьчихажээ чааваас.
xarin ch ul suuritai handdag ep geech. nasniihaa az jargaliig ingej ul suuritai bodoj bj l olno shuu dee,
ternees bish hetsuu huntei uuriiguu hucheer niiluuleed yu l bol
ex bol ex, ter chinii ehner bish, exner chin ch baigaagui biz dee, untsan hevtsen l bol exner bolchdogiim uu
yostoi zail l gej helmeer samagdaj bn. chi naad hamt amidarch bgaa emegteigee hayad ter ex ruugee och. ter ex ch chamaig huleej avahgui ene suuliin emegtei ch gesen chamaig yamar ichuurgui hunii adag ve gedgiig medej avag. ooriinhoo bieiin amriig harj hunii ohidiig huvtsas shig solidog chi yu ve?????????????/ Bi ambitstai nadad iim emegtei heregtei ntr LOL uhsen nohoin otsgor….. chi archaatai zaluu bsan bol omnoh ehner chin ooriigoo archlaad saihan yavah bsan. odoo ter ex gantsaaraa huuteigee iluu saihan amidarch bgaa cham shig gahai hereggui
cham shig aash zangaa diildeggui, bi-eer uvchilsun etgeed, saw l hiivel : huuhdee awaad aawiinh, eejiinh ruugee yawlaa gedeg etgeed , hun doromjlohoos uur shidgui, chadahgui yumgui bolohoor l ene zaluu ch hun yum bolohoor taiwan amidrahiig husej bno bizdee
amid nohoin otsgor, medej av, cham shig iim yumnuud l JIIGDDEG. hey zaluu, chi ochij ter ex-eesee huuhdee av, ulsguud alchih magadgui shd.
bugd chinii zuv. huuhdee sanah bodoh bol medeej zuv gehdee tiim ex-tei hamt amidrah hetsuu bishuu?
huuhed bodood butsaj niilj bolih ch tiim etgeedtei xamt amidrah saigan yum bish dee. odoonii naiz busguigee
sain shinjihgui yu doo, gerleheesee umnu humsaa sain nuuj chaddag hun bdg da. dahiad buu aldaarai.
end chamaig buruutgaj bgaa huuhnuud ch ex-iin chin neg adil etgeeduud shuu dee, xvn shig xvniig ni songoj amidrah ni xen buxnii huel biddee.
Халамжтай сэтгэлтэй бүсгүй зайлшгүй хэрэгтэй алдаж болохгүй шүү . нэгэнт салсан амьдрал эх нь хүүгээ аваад л явна хүүгээ 18 хүрэхэд нь 1-2 өрөө орон сууц, 25 хүрэхэд нь нэг унаа өгнө гэж бодоод зүтгээ. наад халамжтай ухаантай бүсгүйгээс 3 хүү гарга
Medehgui yumdaa bi l baisan bol ur huuhdee l bodoh baisan baih neg huuhed hayjj yavchaad yamar ch saihan tansag amidarsan setgel hezee ch taivan baihgui l boluu.
Hahahaaa. YdAhgui bi chamtai uchirna. Chi yhaarna ooh sex gej iim bsiimuu? Yamar goe wee gd l… ter ued bi chmg hayana. Chi arhichintai ychirna daa .
нээх шалчганасан, худлаа цэцэрхсэн олон үгтэй юм байж өөрийгөө амбицтай энээ тэрээ гэчихжээ. тийм хайртайдаа ч биш муу санаатай болохоороо л нийлсэн байна
Монгол эрчүүд гандангийн тагтаа шиг бх дуртай хүмүүсдээ. Чи тэдний л нэг. Үүнд чиний буруу бхгүй. Хүн бүр л амар амгалан амьдралыг хүсдэг нь төрөлх зан юмдаа
“өглөө бүр надаас эртлэн босч цай чанж, өглөөний цай бэлтгэх бүсгүй, өглөө бүр хувцсыг минь индүүдэж өгөөд ажилдаа явахад минь үүдэн дээр намайг гаргаж өгөөд хойноос харж зогсох бүсгүй ” za yostoi zail tsaashaa sanagdchlaa, oguidas hurmeer Aguu er hun uu tee. lol. mongoliiin erchuud ni bolovsroltoi bolovsrolgui yalgaagui bugd iiim medrel sul doroi bolohoor ni odoogiihoo nuhurtei (australia hun) suusandag. zugeer l helj bgan, mongoloo gej
Aussie nuhur chini her udahiimdee chaavaas. Aav eejiig chini eruul chiireg chadaltai medeltei uyed bol nuhruudiin chanar tanigdah bolooguil bn. Asragch tetgegch hereg bolood yadraad irehiin cagt ehner huuhdees busdiig ger buliib gishuudiin toond toocohgui shude ertnees eceg ehee utluh nasniihaa beltgeliig bazaaj uursdiiguu ayataihan tusdaa avch yavj bgad burhanii orondoo zalraarai geed ali boloh erthen sanuulj l bgaraida. Aav eejiigee dergedee avchirch asrah n buu hel ayalalaar avchraad joohon udaah gevel tegeed hajiglaad unah bh shw. Yahav amidralaa avaad yavchih tal deer arai deer bga n bga ulsiinh n bayalag huvaarilaltiin tuvshin mgloos jo yalgaatai bgagaas l boljugam