ШОХООРХОЛ УУ? ХАЙР УУ?

Хүн хүндээ хайрлаж, дурлана гэдэг ертөнцийн жам ёсоор бид хэн нэгэнтэй гэр бүл болох, үеэрхэж нөхөрлөх болдог. Гэхдээ энэ нь бас байнга асуултын тэмдэг дагуулан явахад хүргэдэг. Миний болон бидний хоорондын харилцаа шохоорхол төдий зүйл үү? эсвэл жинхэнэ хайраас үүдэлтай юу гэдэг том асуулт байнга зүүгдээстэй.

Үнэндээ бол бид хайр минь байгаасай л гэж хүсдэг, зүтгэдэг. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа сэтгэлдээ шархтай, өөрийгөө болон нөгөө хүнийг буруутган үзэж чадахаа болиход хүргэдэг. Тиймээс та өөрийнхөө харилцааг эрүүлээр тодорхойлон харах, бодох хэрэгтэй. Та доорх харьцуулалтыг өөрийнхөөрөө харьцуулаад үз.

Таны төлөө өөрийгөө зориулах сэтгэлдээ төсөөлж байсан нэгэнтэй учраад аз жаргалтайгаар өдөр бүрийг өнгөрөөж, хэн хэндээ баяр хөөрийг өгч амьдралын хатуу хөтүүг хамт туулсан жинхэнэ хайртайгаа учирхыг хүсье.

Шохоорхол ба жинхэнэ хайр 2-ын харьцуулалт

Шохоорхол Жинхэнэ хайр
Чиний гол сонирхол бол биеийн үзэмж Чиний гол сонирхол тэр хүний чинь бүхэл хувь хүний зан чанар, гадна төрх
Сонирхолд тань нийцэх зүйлс нөгөө хүнээс ер олж харахгүй. Тэр хүний олонх бөгөөд ихэнх чанарууд чамайг татна.
Харилцаа маш хурдан эхлэх төлөвтэй. Та хоёрын харилцаа бага багаар өсч хөгждөг.
Тогтворгүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам сонирхол чинь буурна. Та хоёрын харилцаа чинь бүхий л тал дээр  үнэхээр тогтвортой болно.
Чиний хувь зан чанарт муу нөлөө үзүүлэнэ. Чи үр нөлөө багатай болж өөртөө хийгээд нөгөө хүндээ дургүй болно. Чиний хувь зан чанарыг босгон байгуулж дэмжих нөлөөтэй. Чи өөртөө илүү сэтгэл хангалуун болж бусадтай харьцах харьцаа чинь сайжирна.
Сексийн оролцоо л байгаагүй бол тун хурдан дуусдаг. Бэлгийн харилцаа бус бие биеэ хүндэтгэсэн харилцаа удаан үргэлжилдэг
Чи зөвхөн нөгөө хүнээ л сонирхох талтай. Хоёул хоёр биедээ санаа тавьж, анхаарал халамж үзүүлэнэ.
Чи зөвхөн өөрийхөө харахыг хүссэн зүйлээ л нөгөө хүнээсээ олж харах төлөвтөй. Чи түүний дутагдлыг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнээс үл харгалзан түүнийг хайрласаар байна.
Чиний эцэг эх найз нөхөд “хайрыг” чинь хүлээн зөвшөөрөхгүй Эцэг эх найз нөхөд чинь та хоёрын харилцааг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөнө.
Та хоёр хэсэг хугацаанд хол байх төдий д л харилцаа чинь үгүй болж, яваандаа чи өөр хүнийг хайж эхлэнэ. Хол байсан ч хоёр биедээ тэмүүлж, энэ зүйлээс болж хайр чинь улам илүү тэсвэртэй болно.
Зөвхөн өөр дээрээ төвлөрсөн. Би л гэх хандлага бий болно. Та хоёр нэг болж “намайг “ба “би”гэхийн оронд одоо “бид”ба “бидний”гэдэг болно.
Санал бодол зөрчилдөж, хэрүүл ихсэж харилцааг чинь устгах аюул бий болно. Хэдий та хоёр хэрэлдсэн ч бие биедээ буулт хийж чаддаг болно.
Хувиа хичээсэн байдалтай буюу тэр миний төлөө юу хийж чадах вэ Чи хувиа хичээсэн бус харин өөрийгөө түүндээ зориулж хандахыг хүснэ.
Ерөнхий хандлага нь “авах” Өгөх буюу өөрийгөө зориулахыг хүснэ.
Хардалт нь ихсэж хахир болох янзтай. Хардалт байсан бол аажимдаа бие биедээ итгэж энэ нь асуудал байхаа болино.

1 Comment

  1. Эв эе says:

    Нөгөө сална мална гэсэн гэр бүл хосуудад хандаж хэлэхэд хамтдаан амьдрана гэдэг бие биенээ тэсвэрлэхийн нэр шүү !!! Одоогийн нийгэмд залуучууд амьдрал аль хэдийн зохиочихоод бие биенийхээ ааш авир алдаа дутагдлыг тэсвэрлэхгүй бие биенээ хүндэтгэхгүй мөн түүнчлэн хүсэл шуналдаан эзлэгдэн салцгаах нь их байна. Тэсвэрлэж чадахгүй бол эвтэй амьдарч чадахгүй бол гэр бүл битгий зохио, хэрэггүй шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.