Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжыг олгож байна.
Хонины орд
Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан хандлагатай байдаг. Тэд нөхрөөсөө олон зүйл хүсч, шаналгадаггүй бөгөөд бүгдийг өөрөө хийгээд сурчихсан тул их зантай байдаг аж. Мөн хонины ордны хосууд таарамж муутай байхаас гадна хоёул бардам, бусдаас хамааралгүй зан чанартай тул зөрчилдөөн ихээр үүсдэг. Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн хийх ёстой зүйлсийг яг таг хийдэг боловч уян хатан чанар, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг аж.
Үхрийн орд
Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үүргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай.
Ихрийн орд
Ихрийн ордны бүсгүйчүүд бол эхнэрүүдэд үлгэр дууриалал болохуйц хамгийн сайн гэргий байж чаддаг. Нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөхөөс гадна ухаалаг, үнэт зөвлөгөөг ханьдаа өгч чаддаг даруу төлөв хандлагатай, ухаан мэдлэг арвинтай хүмүүс байдаг билээ. Хэнтэй ч арга эвээ олохдоо сайн тул тэднийг гэргийгээ болгосон эрчүүдийг азтайд тооцож болно.
Мэлхийн орд
Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Гэр бүлийг нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжиж туслан, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй үргэлж гоо сайхан харагдаж чаддаг олон төрлийн авьяастай, онцгой бүсгүйчүүд юм.
Арслангийн орд
Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд нэг ёсондоо амьдралаа авч явдаг юм. Нөхрөөсөө үл хамаарч, хамаг асуудалд гар бие оролцох төдийгүй нөхрөө хүүхэд шигээ л үзэж, байнга буруутгаж, зэмлэдэг байна. Гэвч тэд бусдад огт муу санадаггүй бөгөөд гэнэн цагаан цайлган сэтгэлтэй юм. Мөн тэд хамгийн сайн ээж байж чаддаг.
Охины орд
Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгээ учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Гэвч тус зан чанараа хэтрүүлэх аваас бусдад төвөг удаж, хань ижлээ залхааж ч мэднэ. Үргэлж ухаантан мэт царайлж, зааж зааварлах нь таныг бусдаас тусгаарлаж, үргээж болохыг анхаараарай.
Жинлүүрийн орд
Гэр бүл нь халуун дулаан уур амьсгал, инээд хөөр дээр тогтдог. Харин тус ордны бүсгүйчүүд гэр оронг хамгийн гайхалтай, диваажин мэт өөрчилж чаддаг аж. Тэд гэрийн ажил, хоол хийхдээ сайн бөгөөд ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон бүхнийг сайн сайхан энерги, инээмсэглэлээрээ даван туулдаг гайхалтай хүмүүс юм. Түүнийг гэрт байхгүй үед өнөөх диваажин мэт өргөө хүйтэн хөндий балгас болон хувирдаг.
Хилэнцийн орд
Үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг алмайруулах чадалтай бүсгүйчүүд хилэнцийн ордных аж. Мөн тэд орондоо эр нөхрөө халамжилж, дээд зэргээр үйлчилдэг бөгөөд халуухан, дур булаам байдгаараа онцлог байна. Ганц бие байхыг илүүд үздэг тул, ихэвчлэн хожуу хуримаа хийх нь элбэг. Харин нэгэнт гэрлэсэн бол ханийгаа халамжилж, хайрлаж чаддаг. Зан чанар нь ихэвчлэн хурц, хүйтэн байдаг аж.
Нумын орд
Гал усыг хослуулан эзэмших чадвартай хосгүй бүсгүйчүүд хамгийн сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тэд жинхэнэ гэрийн эзэгтэй, айлын гэргий байхаас гадна элдэв асуудалд санаа тавьж, бүхнийг шийдвэрлэдэг байна. Хүн бүрийн ааш араншиг олж харьцаж, бүхнийг эв түнжин, зөв байранд оруулдаг тус төрлийн бүсгүйчүүд урт удаан аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг билээ.
Матрын орд
Хэзээ ч амьдрал сөхрөхгүй хүчтэй, чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд амьдралыг бүтээж бас бусниулж чадна. Ямар ч асуудлыг төвөггүй шийдэж, гэрийн ажлыг ч сайн хийхээс гадна нөхрийнхөө түшиг тулгуур нь болж өгдөг байна. Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн хөгжилтэй зан чанартай байх бөгөөд үр хүүхдэдээ сайн найз нь болдог.
Хумхын орд
Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад ашиглуулж, дээрэлхүүлэх хандлагатай байдаг аж.
Загасын орд
Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ.