Охид, бүсгүйчүүд фото модель болох гэтэл энэ уруул ч болохгүй тэр чих нь дэлдэн, эсвэл дух өргөн, хөл майга гээд өөрийгөө голох нь олон. Гэтэл Нью-Йоркийн 25 настай Мелани Гайдос өөрийгөө гололгүй, санасандаа хүрэхийн тулд уйгагүй зүтгэсээр загварын ертөнцөд нэртэй, баян, нөлөөтэй болж чаджээ.
Тэрээр үсгүй, сэтэрхий уруултай, унжсан зовхитой. Удамшлын ховор тохиолддог өвчний улмаас ийм болж төржээ.
Тэрээр Rammstein-ы “Mein Herz Brennt” клиппэнд тоглосны дараа алдартай болсон аж. Түүнтэй хамт ажиллаж байсан хүн болгон түүнийг маш ухаалаг, гүн сэтгэдэг, сэтгэл зүрхний гоо сайхн нь хосгүй гэж үнэлдэг аж.