“Амьдралын нэгэн сорил юм болов уу?”

Сайн байцгаана уу? Анх удаа захидал бичиж байна. Та бүхэнтэй өөрт тохиолдсон явдлаасаа хуваалцмаар санагдлаа.  Би 18-тай. Төгсөх ангийн сурагч. Өөрийгөө магтах гэсэнгүй миний бие онц сурдаг өндөр цэвэрхэн сургуульдаа нэр хүндтэй тийм нэгэн. Охидууд ч надад талтай. Гол асуудалдаа орох нь зүйтэй байх. Бүтэлгүй дурлал болсон юм. Анх бүтэлгүй дурлалыг үүсгэгч охин маань надад талтай тиймдээ ч фэйсбүүкээр найзын хүсэлт явуулж танилцах эхлэлийг тавьж байсан юм л даа. 1 Сар гаруй чатлаж дунд нь сургууль дээр ихэвчлэн таардаг байлаа. Энэ хугацаандаа би гэдэг хүн түүнд дасч хэд хэд уулзаж ярилцсаны эцэст үерхэх санал тавьбаа.

Тэр ч дуртайяа зөвшөөрч би гэдэг хүн чинь хөл газарт хүрэхгүй диваажинд байгаа мэт л өөрийгөө төсөөлж явав. Эцэг эхдээ ч энэ үерхлийнхээ тухай хэлж гэр орноороо чөлөөтэй орж гардаг байлаа. ГЭВЧ энэ үерхэл минь ГАНЦХАН сарын настай байж. Эхний 3 долоон хоногт нь үнэхээр өө сэвгүй хугацаа байсан гэхэд болно. Би түүнд байдгаа л шавхаж аз жаргалтай байлгахыг хэрэндээ хичээдэг байв. 3 долоо хоногийн дараагаас тэр надаас бага багаар уйдаж байгаа нь мэдрэгддэг болов оо. Найзуудыгаа илүүд үзэж фб-ээр чатлах уу гэх мэтээр пост бичиж банди нарын найзын хүсэлтийг ихээр авах болж уулзах нь ч багассан юм.

Харамсалтай нь би тухайн үед дурлалдаа шатаж үерхэл гэгчийг мэдэрхийн дээдээр мэдэрч байсан тийм л үе. Охидуудын тал дээр айхтар туршлагатай биш ч хэрхэн ямар үед яаж харьцхаа маш сайн мэддэг гэж өөрийгөө дүгнэдэг. Тэр минь ихэд нялуун нэг ёсондоо Донтой охин юм л даа. За тэгээд харилцаа улам хөндийрч байх үед би тэсэлгүй бүх үнэнийг түүнд хэлэв ээ. Чи намайг тоохгүй байна. Найзуудыгаа л гэх юм. Хандлага чинь тэс өөр боллоо гэх мэтчилэн тунирхахад ТЭР шууд л хоёулаа одоо л больсон нь дээр. Надад үерхэл зохихгүй нь ээ. Намайг замыг нэг охин байсан гээл бодчих. Уучлаарай гээд шууд харьцхаа больчихов.

Би бүүр навс шоконд орж билээ. ЯАГААД. Ийм амархан байсан гэж үү. Намайг яагаад хүн чинээ бодсонгүй вэ. Миний саналыг сонссонгүй гээд л. Би зөндөө УУЧЛАЛТ гуйж гэр орныхон гадаа нь хүлээж эвлэрэх гэсэн боловч нүүр өгөөгүй юм даг. Би сүүлд нь бодсон юм. Тэр ямар нэг өө гарвал шууд л салахад бэлэн байсан. Надтай үерхэх хугацаандаа өөр бандитай чаталдаг байсан одоо тэр бандитайгаа нилээн дотно зүрх даралцаал хаха. Адаг сүүлд нь ах эгч нараасаа энэ түүхийн тухай уншаад та бүхэнд ямар сэтгэгдэл төрснөө сэтгэгдлээр тэрлэн үлдээнэ үү. БАЯРЛАЛАА.

Нэмж хэлэхэд би түүнийг ямар хүнийг алдсаныг ухаартал нь харц дээш улам өөрийгөө хөгжүүлж ХОВРЫН БАРАА байснаа үзүүлэх болно. Харин энэ бүтэлгүй дурлалын сэтгэлийн тэр гүн шархыг эдгээхэд л цаг хугацаа гэгч найз минь туслах биз ээ. Амьдралын нэгэн шалгуурыг өөрт зөвөөр эргүүлэх болно оо. Энэ хүртэл уншсан та бүхэнд БАЯРЛАЛАА ^^

3 Comments

  1. rofl says:

    yahvde 1 ohind haygdaa l bzde yh gj havin amitand zarlad ohin shg gonshignood bgambe. er em bitgi hel eruu tolgoi 2 ch saldag l ym uhsn baas 1 han sarin hoorond ymr ch surtei ym

  2. 98831112 says:

    Jargaltai gazar hun togtodgui gej ene dee heterhii halamjiljdee joriig ni taaruulah heregtei baij ydaj sexiin haritsaand orohgui tegsen bol arai udaan uyheh baijdee.

  3. Chimedee says:

    Zuw bodoltoi huu bna. Amidrald olon zuils tohioldohig es gehev. Zunduu uhaalag ohid bii. Argagui l zamiin ohin bndaa. Yu ghevde.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.