1. Тааламжтай цаг үе
Хамгийн дээд зэргийн тааламжтай цаг үе бол мэдээж бүсгүй таны өндгөн эс боловсрох өдөр. Жирэмслэх боломж 40 хүртэл хувьтай байна. өндгөн эс боловсрохоос 1-2 хоногийн өмнө жирэмслэх боломж 30-35 хувьтай байдаг бол өндгөн эс боловсрохоос 5-6 хоногийн өмнөх сексийн хувьд энэ боломж дөнгөж 10 хувь хүртэл буурна. өндгөн эс боловсорсны дараа болон сарын тэмдэг ирсний дараахь өдрүүдэд жирэмслэх боломж бүр ор тас байхгүй гэж хэлэхгүй л дээ.
Гэхдээ ямар ч сайн сексологич танд хоёроос илүү хувийн боломж өгч чадахгүй л болов уу. Эрчүүдийн хувьд ч таатай өдрүүд гэж байнаа. Тодруулбал, жилийн улирал. Хамгийн их чадварлаг, чанарлаг эр эсээр дүүрэн үрийн шингэнийг эр хүн хавар, тэр тусмаа хаврын эхний өдрүүдэд, эсвэл намрын сүүлчээр /өөрөөр хэлбэл яг одоо гэсэн үг шүү дээ? / ялгаруулдаг байна. Харин эр эсийн хөдөлгөөн зуны төгсгөл, намрын эхэн үед дээд цэгтээ хүрдэг ажээ.
2. Ариун цэвэртээ болгоомжтой хандаарай
Орчин үед ихээхэн “моодонд” ороод байгаа ууран дотор, ваннанд сексдэх бол мэдээж их тачаангуй болно л доо. Гэхдээ харин үр тогтоолтын хувьд түүн шиг үр дүнгүй секс байхгүй шүү. Эрэгтэйн хувьд түрүү булчирхай хэт халснаар үрийн шингэнийг бүр хэт шингэрүүлж,хэсэг хугацаанд бараг тунгалаг шахуу болгоно.өнгөрсөн зуунд, бэлгэвч, эм тариа гэх мэт найдвартай хамгаалах хэрэгсэл байгаагүй үед ууран дахь сексийг бараг л хамгаалалтын хэрэгсэл болгож ашиглаж байжээ. Гэхдээ харин бид өнөө үед уурыг хамгаалах хэрэгсэл гэж үзвэл арай л тэнэг хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ? За тэр ч яах вэ.
Тэхээр хэлэх гэсэн гол зүйл бол, үр хүүхэд, өв залгамжлагчтай болохыг хүсч буй эр хүн бол сексийн өмнө ууранд сууж, тэр бүү хэл халуун шүршүүрт ч орох хэрэггүй гэдгийг анхаараарай. Харин бүсгүй бол болно. Тэр ч байтугай бүр хэрэгтэй гээч. Зарим эмэгтэйчүүдийн эмч нар хүүхэдтэй болох гэсэн бүсгүйчүүдийг халуун шүршүүрт орж, үтрээгээ содтой бүлээн усаар бургуйдаж угаа гэж хүртэл зөвлөдөг. Учир нь эмэгтэй хүний үтрээний орчин хүчиллэг байдаг бөгөөд эр эсэд тийм сайнаар нөлөөлдөггүй. Эр эсэд саармаг орчин хамгийн таатай байдаг учраас содоор угааж саармагжуулж байгаа нь тэр л дээ.
3. Хэт их секс хэрэггүй
Хөнгөн бодоход аль болох их секс хийвэл хүүхэдтэй болох магадлал илүү байна гэж бодмоор. Гэтэл үнэн хэрэгтээ эр эс бүрэн төгс боловсроход хамгийн багадаа 3-4 хоног шаардлагатай байдаг байна. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсвэл тогтсон өдрөөсөө 3-4 хоног секс хийлгүй тэвчиж, эзэн өөрөө “өлссөн ч” эр эсдээ чадал суух хугацаа өгөх хэрэгтэй ажээ.
4. Лааны гэрэл дэх оройн зоог
Хэт тосгүй хоол хүнс дааврын ялгаралтанд муугаар нөлөөлдөг. Хэрвээ яг энэ үед та хоол сойж байгаа бол энэ өгүүллийг унших хэрэггүй л дээ. Харин хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол лааны гэрэл дэх оройн зоог чинь дан хөнгөн зуушнаас бүрдэх ёсгүй шүү. Дашрамд өгүүлэхэд, саяхан францын эрдэмтдийн хэд хэдэн үе шаттайгаар явуулсан нэгэн судалгаа бага зэрэг, сайн чанарын улаан вино үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг, харин хатуу архи, сархад энэ боломжийг хамгийн багадаа 1,5 дахин бууруулдаг болохыг нотолжээ. Мөн байнгын, өтгөн кофены хэрэглээ ч хүүхэдгүй байхад чинь нөлөөлдөг байна.
5. Сайхан “удиртгал” хэрэгтэй
Сексийн өмнөх энхрийлэл хэр сайхан байх нь үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь хайртай хүн нь ихэд энхрийлж, удаан хайрласнаас бүсгүйн бүх бие, тэр дундаа нөхөн үржихүйн систем нь ч бүхэлдээ тавирдаг байна. Ингэснээр умайн хүзүү суларч зөөлрөн, умайн салслаг илүү их ялгарах бөгөөд энэ нь эр эсийн үтрээг болон цааш дамжих замыг зөөллөж, гулгамтгай болгон зорилгодоо түргэн хүрэхэд нь тусалдаг байна.
6. Юу ч битгий түрх
Сексийнхээ удиртгалыг сайхан хийсэн бол илүү нэмэлт элдэв түрхлэг огт хэрэггүй. Ямар ч чанартай, сайн гэгдэх түрхлэг эр эсийг устгах чанартай спермицит заавал агуулж байдаг. Харин тосон гаралтай түрхлэгүүд, жишээлбэл, вазелин үтрээний бичил гадаргууг устгадаг бөгөд энэ нь эрийн эсийн гулсах хөдөлгөөнд ихээхэн саад болдог байна…