Аавд яаж ойлгуулах вэ зөвлөөч

Сайн байна уу? Би 18-тай одоо 4 сартай жирэмсэн. Найз залуу бид 2 ямарч асуудалгүй хүүхэдтэй болсондоо харин ч маш их баяртай байгаа. 2 талын ээжүүддээ хэлээд зөвшөөрлөө авсан. Харин маш том нэг асуудал байна. Надад туслаач. Манай аав ээж тусдаа амьдардаг аав минь жоохон хатуу хүн л дээ бас уухаараа юу ч хийж магадгүй.

Тэгээд одоо аавд хэлэхээс айгаад байх юм. Ээж минь сүүлдээ хоёулаа тэгж дуусч байхаар хүүхдээ чимээгүй авхуулах уу гэдэг боллоо. Найз залуу маань ч зөндөө бодож шаналсны эцэст миний ирээдүйг бодоё л гэж байна. Гэхдээ үнэхээр ураг биш хүн болоод бүрэлдсэн үрээ авахуулж зүрлэхгүй нь ээ. Аавд яаж ойлгуулах вэ зөвлөөч. Эсвэл янз бүрийн аргалдаг бөө лам байдаг болвуу туслаач…

3 Comments

  1. ... says:

    Би чамд хэдэн хатуу үг хэлмээр байна. Хүүхэд бол тоглоом биш. Чи өөрөө хүүхдээрээ 18-хан настай. Чамд сурч боловсрох цаг өөрийгөө хөгжүүлж чи хоолонд хүрэх ёстой. Заавал чи найз залуутайгаа амьдарч байж та хоёр бие биенээ таниж мэднэ. Тэгэхгүй бол нэг гэрт ороод таарч тохирохгүй бол хүүхэд дундаа хохироогоод ганц бие ээж болно шүү. Чи өөрөө гэрт 1 ч төгрөгний ашиг авч ирэхгүй байгаам байж яг яаж хүүхэд хариуцах гээд байгаа юм бэ? Хар багаасаа амьдралаа үгүй хийх гээ юу? 4 сартай гэдэг чинь арай л томорчиж. Аавдаа хэлээд аав чинь уурлах юм бол яаана? Цаашаа хадмуудруу чинь хэрүүл хийгээд хоорондын харилцаа муудах юм бол яахуу? Гэр бүлээс дэмжлэг байхгүй бол тэгээд л бүхий л насаараа бүтэн гэр бүлтэй явна гэж маш хэцүү шүү. Одоо хүүхэдтэй болоод чи ч нэг амьдралыг хэцүүхэн л эхлүүлэх нь дээ. Эцэг эх тэнэг болохоор хүүхдүүд ингээд буруу замаар орж байгаамдаа.

    • Эв эе says:

      Нэгэнт болчихсон явдлыг эцэг эхийг нь т1 гэж хэлээд яах вэ дээ, эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэх зааж сургах тал дээр алдаа л биз тэглээ гээд аав ээжийгээ битгий буруутгаарай. Аав ээжийгээ хамт байхад нь найз залуутайгаа очоод: Ааваа охиныгоо уучлаарай охин нь жирэмсэн болчихлоо, та нарт хэлэхээс айгаад аль хэдийн дөрвөн сар болчихсон бид хоёр хүүхдээ гаргая гэж шийдсэн гээд үнэнээ хэлдээ зовлонгийн түргэн нь дээр гэдэг, ээж чинь чамд туслана, айснаасаа болоод нуулаа гээд хоног сараар томорч байгаа гэдсийг нуултай нь биш. Үр хөндөлт гэдэг хүсээд байх зүйл биш шүү дээ тэр тусмаа анхных болон нас хэт залуу үед мөн жирэмслэлт гэдэг хэт залуу эхийн хувьд бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлдөг, эмчийн хяналтандаа ороод төрхийн хүндрэлээс хол байх ямар арга чарга байдгийн асууж сургал!!! сэтгэлзүйгээн бэлд, Найз залуу нь гэж бас шоконд орсон байгаа даа, миний хайр аав боллоо шүү дээ гээд сэтгэлийг нь засаж өөртөө аль болох ойр байлга, гэр бүл болж байна анхнаасаа хэрүүлгүй байхыг хичээгээрэй !!!

  2. Алаг хорвоо says:

    Чи өөрөө шууд хэлж чадахгүй бол ээжээрээ дамжуулж хэлээч дээ, ийм эрт хүүхэдтэй болчихдог та нарын насныхан их сонин юм аа, хүүхэдтэй болох эсэх ээ ядаж нет-ээс ухаж үзээд мэдээлэл авч байлдаа одоо яая гэхэв тэгээд хүүхдээ төрүүл төрүүл, нөхөртөөн хэлээрэй хүүхэд бид хоёрыг сайн асраарай гээд, дүү минь сайн амаржаарай амжилт хүсье !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.