2016 Оны 8-р сарын 24 өдөр Италийн Ром хотоос 150 км орших Пескара дель Тронто хотод аймигт газар хөдлөлт болжээ. Нурсан байшинд дарагдсан хүмүүсийг гаргах гэж аврагчид өдөр шөнөгүй ажиллаж байлаа. гэтэл нэгэн байшингийн нуранги доороос 4 настай Жоржиа Реналльдо охин эсэн мэнд олдов. Байшингийн нуранги доороос охиныг гаргаж авахаар ажиллаж байсан аврагчид баяцхан охин хэрхэн амьд гарсныг хараад нулимсаа барьж чадаагүй гэдэг.
Газар хөдөлж байшин нурахад бяцхан дүүгээ 9-хөн настай эгч Жулия нь энгэртээ тэвэрч биеээрээ халхлаад өөрөө амь үрэгдсэн аж. Байшингийн хана нурж тэр хоёрыг дарахад Жулия охин газар дээрээ нас баржээ. Бяцхан охины оршуулгын ёслолд олон мянган хүн цугларч цэцэг, амттан, захиа илгээж жинхэнэ баатрын ёсоор оршуусан юм. Жулиа охиныг дүүгийх нь хамт гаргаж авсан аврагчдын нэг баатарлаг охинд зориулан захиа бичжээ:
Сайн уу?? Охин минь.
Би чамайг нуранги доороос гаргаж авахад туслаж байсан нэгэн байнаа. Биднийг оройтож ирсэнд өршөөгөөрэй, чи минь хэдийнээ амьсгалахаа больсон байсан. Гэхдээ бид чамайг бас чиний дүүг аврахын тулд чадах бүхнээ хийсэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Харин одоо би төрөлх Л’Акуила хотруугаа буцаж очоод намайг тэнгэрээс нэгэн сахиусан тэнгэр харж байгаа гэдгийг санаж байх болно. Шөнө болгон тэнгэрт гялалзах од минь чи байх болно. Баяртай Жулия минь. Хэдийгээр бид бие биенээ танихгүй ч би чамд хайртай!
P.S Хэдэн жилийн өмнө баруун аймагт бас айлын 2 хүүхэд цагаан сарын өмнөхөн цасан шуурганд төөрч эгч нь дүүдээ хамаг хувцсаа тайлж өмсгөөд өөрөө осгосон байсан тухай уншиж байсан. Монголд минь ч гэсэн ийм эр зоригтой хүмүүс, хүүхдүүд байдаг гэдгийг бусдад таниулахыг хүсэж байна. Төр засгаас ч гэсэн тэднийг бүү мартаасай, гавъяа эр зоригийг нь үнэлээсэй. Осгосон охины тухай бодит мэдээлэл олж өгч туслаарай манайхаан. Монголынхоо бяцхан баатруудын тухай ОХУ-н сайтууд дээр мэдээлэл гаргамаар байна.
Copy