Бөө дээр очиж засал ном хийлгээд эргэж ирдэг болов уу?

Сайн байна уу намайг Э гэдэг би одоо 29 настай. Амьдрал минь нэг л болж өгөхгүй юм. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Би нэг залуутай 2 жилийн танилцаж үерхэж эхэлсэн юм. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Яг л кинон дээр гардаг шиг. Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй ээ. Нэг л өдөр тэр өмнө нь амьдралтай байсан одоо хүүхэдтэй тэр нь өөр дээр нь байдаг гэдгээ хэлсэн. Хэсэг бодсоны эцэст бас тэр хүн гуйсны эцэст би хүүхэдтэй ч гэсэн хамт амьдрахаар шийдсэн юм. Ээж аавдаа хэлсэн. Тэр 2 маань ч дэмжиж тусад маань гаргасан.

14518238_10155205030129045_892418876_n

Тусдаа гарсаны дараа хүүхдийн ээж нь хүүхдээ хойд эхийн гар харуулахгүй гээд аваад явсан. Нөхөр маань хүүхдээ санаад салсан эхнэртэйгээ байнга холбогддог болсон. Тэрнээс болж бөөн хэрүүл үүснэ. Гэтэл хүүхэдтэй нь уулзуулахгүй гэх тусам нөхөр маань надад худлаа хэлж эхэлсэн. Салсан эхнэртээ өөрийгөө салсан одоо гэртээ ирсэн гэж хэлээд хүүхдээ авсан байсан. Тэгээд л амьдрал минь ганцхан 7 хоногийн дотор орвонгоороо эргэсэн. Бас бид 2 жил хамт байсан мөртлөө би хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд намайг хүүхэд гаргаж чаддаггүй гэж доромжлох болсон. Хүнд үзүүлэхээр эрүүл зүгээр хүүхэд гарна гэх юм. Тэрнээс хойш бид 2 үргэжл муудалцах болсон. Энэ хэрүүлд сүүлдээ хадам аав ээж ч оролцох болсон. Тэгээд нэг л сонин харилцаатай хэсэг явсаны дараа тэр маань яваад өгсөн.

Надаас залхаж байна лайтай байна чи л салаад яваад өг гэдэг болсон. Нөгөө салсан эхнэр нь ч гэсэн залгаж чи л биш бол өөр хэнтэй ч уулзаж болно. Чамаас бусад хүүхэнтэй хэнтэй ч сууж болно тэгвэл хүүхдээ өгнө гэсэн тэрнээс хойш ер нь л надтай холбоогүй болж ор мөргүй арилсан даа. Утасны дугааруудаа сольж надаас зугтаж эхэлсэн. Эхэндээ би их араас нь явсан. Амьдралаа авч үлдэх гэж хэрэндээ л хичээсээн. Сүүлд нь би аргаа бараад бөөд үзүүлтэл бид 2-ыг салгах гэж 2 талын гэрийнхэн маань шашны үйл хийсэн байсан.

Би өөрийгөө л муухай ааштай хардаж сэрдээд амьдралаа бусниуллаа гээд бодож явтал хадам ээж миний ээж хүртэл 2-уулаа хүнээр юм хийлгүүлсэн гэж хэлсэн. Одоо би яах вэ? Энэ хүн эргэж ирэх болов уу? Би эргэж ирүүлэх гэж дом хийлгэсэн хэдий ч одоо болтол мэдэгдээгүй л байна. Бөө дээр очиж засал ном хийлгээд эргэж ирдэг болов уу? Та бүхэн юу гэж бодож байна. Бас түүнийг дахиад эмэгтэйтэй болсон байна гэж хэлсэн. Би итгэж чадахгүй л явна. Салаад 10 хоносоны дараа нэг л удаа яаж байна гэж залгасан тэрнээс хойш дахин залгаагүй. Би өдөр болгон ирнэ одоо ороод ирнэ гэрийн минь гадаа ирчихсэн байна гэж бодож хүлээдэг. Эргэж ирэх болов уу юу гэж бодож байна?

7 Comments

  1. Anonymous says:

    Шинжлэх ухаанаар батлаагүй ч бөөгийн үйл.байдаг, нөлөөлнө. Манай хамаатны залуу байдаг, баө хүн. Энэ хүн амьдралыг минь их өөгчилсөндөө. Манай нөхөр бүдүүн бараг бөх.хүн. би.урлагийн хүн. Хайраар санхүүгээр дутаагаад байгаа ч тэсээд тэвчээд ганц амьдралаа үрж болохгүй гэдгээ ухаарсан. Ажилын шугамаах Б гэдэг хүнтэй Завхан танилцаж хараад л дурлаад их юм болсондоо. Хамаатны бөө маань онгодоо буулгахдаа мэдсэн би ч уйлаад гуйгаад байсан. Тусалсаан. Тэр надад дуралсан. Бөө яагаад дургүйцээд байсан гэхээр Б маань гэр бүлтэй ч бас.л над шиг жаргалгүй амьдарч байсынаа. Бид хэзээ үхнэ гэж хайрынхаа төлөө.тэмцэхгүй хараад өнгөрөөх билээ. Нөлөөлнө, нөлөөлдөг юм билээ. Хайраа хамгаал чи чаднаа.

  2. Atheist says:

    Тамын тогооны үлгэрээсээ одоо ангижираач. Үнэхээр засал ном хийлгээд мөнгөтэй нөхөртэй байр савтай болдын бол зүгээр гэртээ залбираад хэвтэж байя л даа. Гэхдээ тийм юм байдаггүй юм аа. Жоохон ухаантай өөртөө арчаатай байхгүй бол хэн ч голийшдээ чамайг. Эмэгтэй хүн байж эрийн араас гүйгээд. Жоохон үнэ цэнэтэй эхэмсэг байгаач. Ганц л амьдрах хорвоо шүү. Мухар сүсэг бурхан нтр дараагийн амьдралдаа сайхан амьдрахын тулд тэвч гэдэг хүлээсэнд баригдаад суухын оронд хичээ хөл гараа хөдөлгө ажиллаж хөдөлмөрлө өнгөтэй өөдтэй бүхнийг хэрэглэ. Залуу хүн байж хоцрогдсон хогийн сэтгэхүйгээсээ салаач. Тулталаа амьдраад үхэх өдөр ирнэ хийж амжаагүй зүйл байгаа гэж айхгүйн тулд илүү их хичээж амьдар. Өөртөө л итгэ. Битгий өөрийхөө толгойг хийсвэр зүйл шашин ном шавар бурханаар орлуул. Дэндүү тэнэг байна өөрийн гэсэн бодолгүй байгаа чинь.

  3. Anir says:

    toirood yavjaga gaig oort naah ged yah gee ve eej chin ohiniihoo toloo l hiisen bj taaraa ghde yag battai bish bzde huuhedtei huntei suuval nasara huuchin ehnertei huuheddee tusal gsn sedveer hereldej utsaar yarij uulzaj amidarna zugeer ooriigoo surgaj hogjuul teneg yumand altan tsagaa ureh hereggui hunii togoog barih ymar durtain har yadargaashde saihan suralts hogj haraat bus huchirheg bai

  4. d says:

    naad zaluugaa zugeer l yavdag zamaar ni yavuul. ooriigoo buu zovoo. deer hun garaad irne biz

  5. Эгч says:

    Амьдрал 40 насанд эхэлдэг юм. Санаа зовсны хэрэггүй. Заяаны чинь хань хэзээ нэгэн цагт гараал ирнэдээ дүү минь. Харин тэр салгаад хаячдаг зан үйл хийсэн хүнээ ээж нараасаа асуугаад өгөөч. Би лайтай нөхрөөсөө салмаар бхын хөөгөөд явахгүй арчаагүй ажилгүй ирээдүйгүй зорилгогүй нэг хүн бнаа. Ядаж байхад архинд нугасгүй.

  6. mart says:

    zvgeer mart

  7. Бурхан says:

    Үлгэр домог биздээ наадах чинь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.