Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би 22-тай оюутан охин байгаамаа. Анх 15-тай байхдаа хамаатныхаа ахад хүчиндүүлээд жирэмсэн болоод 2 ч удаа үр зулбуулсан. Эхлээд аборт хийлгэж байсан дараа нь эмийн аргаар гаргасан. Одоо бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээр зүгээр байна гээд л байдаг. Гэхдээ ирээдүйд би гэр бүлтэй болвол хүүхэдтэй болох болов уу?
Эмч 2 дахь удаагаа эм өгөхдөө дахиж хүүхэдтэй болох магадлал маш бага гэж хэлж байсан юмаа. Даанч тийм муухай хүнээс гэж бодохоор бас дэндүү жоохон байсан болхоор шууд л зулбуулсан. Үнэхээр миний буруу юм шиг миний хийсэн нүгэл юм шиг санагдаад дахиж хүүхэдтэй болохгүй гэж бодохоор л уйлмаар санагдах юм яах вэ? Надад туслаач…
3 Comments
Tsagdaad helehguidee
Hairan ohin
Naad baliar yum chin uur heniigch bas huchindeed yavj baigaa yum bilee?!
Ёоо хэзээ цагдаад хэлдэг болж сурах юм болдоо энэ охидууд. Бүр байх ёстой юм шиг ойлгоцон. бие сэтгэлээрээ тоглуулчихаад. нүүрийг нь маажиж хүн болгонд хэл, нэр хүндээ сэвтээж чадахгүй хэрнээ сэтгэл зүрх, оюун санаа бие цогцосоо яаж ингэж хүнд тамлуулчихаад чимээгүй байдаг байна аа. чимээгүй байна гэдэг чинь буруу.
Энэ хамаатны ахтайгаа ингэлээ тэглээ гэсэн юм их байх юмаа үнэхээр үнэн байдаг юм байхдаа аймшигтай юм эцэг эх чинь тэр мууг чинь мэднэ биздээ арай цагаан сараар бас хоорогдоо золгох уу ?