Надад бурхан ид шид өөр хэн тусалж чадах бол???

Би 28-тай эрэгтэй 2 хүүхэдтэй эхнэртээ хаягдсан энгийн нэг залуу. Элдэв янзийн асуудал хүн болгонд л бий минийх хэтэрхий тэнэг нь байх л даа гэхдээ надад тусалж чадах хэн нэгэн байгаа байх надад зөвлөгөө өгөх бас нэгэн байгаа байх та бүхэн тусалж чадах бүхнээрээ туслаарай. Би хойд аав дүү ахын хамтаар амьдардаг байсан ээж минь өнгөрөөд одоо 6 жил болж. Анх эхнэртэйгээ танилцаад хамт байх болсон эхнэр минь дандаа эрэгтэй найзуудтайгаа уулзахаар гардаг байсан үнэндээ хардмаар санагдавч тэгдэггүй найзууд юм чинь уулзаж л байг гээд л гаргана.

Удалгүй жирэмсэн болж би ч ажил хийж бид 2 болоод л байсан. Эмнэлэгт үзүүлээд эход харуул гээд л мөнгө өгнө. Орой ажлаасаа ирэхэд үзүүлсэн гэдэг байлаа удалгүй өвөл 4-д эход харуулдаг байгаа тэгсэн 2 ихэр юм байна яагаад мэдээгүй юм гээд л эмч нь бөөн юм болоод л яаралтай 1-р эмнэлэгт оч гээд л очлоо 2 ихэр миний дотор нар мандаж амьдрал ямар гайхалтайг магтаж зүрхэнд минь зүгээр л мөрөөдлийн нар мандаж байсан. Эхнэр эмнэлэгт хэвтлээ хагалгаагаар төрлөө 2 ихэр эсэн мэнд мэндэлсэн гэвч эмч дутуу төрөлттэй жин нь хүрэхгүй байна бие нь муу байгаа гээд л би 3 хоног эмнэлэгээс огт холдоогүй. 3 дахь хоног дээр нэг охин маань эндлээ зүрхэнд минь харууслийн нулимс асгарч эхнэрээ өрөвдөж нүүрэн дээр нь аргадаж өөрөө уйлахгүйг хичээж буруу харж уйлаад л тэр өдөр өнгөрлөө.

За тэгээд нөгөө охин маань эмнэлгээс гарах болоод л гэртээ ирээд л харууслаа зүрхэндээ нуугаад охиноо өдөр шөнөгүй харж хайр халамжаар дутаагаагүй ээ. Эхнэрийн зан ааш нэг л бишээ үнэндээ жоохон гар урттай байсан юм л даа өөрт нь хадгалж байсан мөнгийг надаас хулгайлж аваад л мэдэхгүй гэж гүрийнэ охин 8н сартай байх үед найзуудтайгаа уулзчаад ирэе гээд гэрээсээ гарлаа хоногоор ирдэггүй байгаа за өглөө нь унтаж байсан хажуугаар орж ирж хэвтдэг байгаа тэр үнэр танар авах юм алга би шууд л уурласан чи арай чдээ гээдл гэхдээ уучилсан.

Энэ явдлыг мартаж ядак байтал бид 2 дахиад хүүтэй боллоо за одоо 2 хүүхэдтэй юм чинь гээд л аятайхан ч ажилд орлоо тэгсэн эхнэр чи цалингийн зээл аваад 2 хүүхдээ төрсөн ааваар чинь харуулчий гэж байна манай аав хөдөө байдаг эхнэр хүүхэдтэй сайхан гэр бүл л дээ за би тэгээд бодож бодож байгаал тэгээл зөвшөөрлөө 2-лаа ажил хийхээр боллоо. Ажил хийлээ эхнэрийн муу зан засардаггүй хулгай хийгээд л худлаа яриад л хүн амьтантай болоод л удалгүй би ч ажлаасаа хавиргаа хугалаад л гарсан тэр үеэр эхнэр бас л болоогүй ажилгүй болсон сүүлдээ 2 хүүхдээ авчирлаа за тэгээд л бид 2-н босгосон амьдрал шууд л сүйрсэн 2 хүүхдээ аваад фэйсбүүкээр янз янзын лайв хийж намайгаа эвгүй байдалд оруулж хандив цуглуулж гэр оронтой болоод шууд л хүүхдүүдээ ав гэж байна би болсон бүгдийг нь хараад уур хүрч байсан ч бас л хүүхдүүдийг минь гаргаж өгсөн хүн гээд л уучилсан яачиxсан ч амьдрал юм би гэж би яачиxсан даруухан дуугүй тэвчээртэй тэр бүгдийг нь тэсэж өнгөрөөдөг юм.

Намайг одоо банкны зээлтэй 2 хүүхэдтэй минь үлдээгээд явчихаад яаж ажил хийж энэ бүгдийг зохицуулна гэж бодсон юм бүү мэд ёстой л арилсан дотортой хүн гэж л тэр хүнийг хэлэх байх. Одоо надад туслах хэн ч байхгүй өр зээлээ ч өгч чадахгүй байдалд байгаа гэхдээ хэн нэгнээс надад туслаач гэж гуйгаагүй зүгээр л өгч чадахгүй чигээрээ энэ бүгдийг яаж болгоноо гэсэн бодолтойгоо хамт шаналж сууна энэ бүхнийг үзэж харчаад дахиж хүнтэй суухгүй гэсэн бодол байвч нэг сэтгэлтэй нэг зорилготой хамтдаа амьдралийн төлөө байж чадах хэн нэгэн гарч ирвэл би татгалзахгүй ээ. За тэгээд хэрэв тусалж чадах хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн байвал надад туслаарай би нээлтэй сошиалаар ийм юм бичмээргүй байгаа болоxоор энд бичлээ сайхан дотор онгойлоо та бүхний зөвлөгөөг авахад би бэлэн байгаа шүү баярлалаа.

4 Comments

  1. Алаг хорвоо says:

    Хүмүүс бидэнд амьдралд алдсан оносон зүйлүүд дүүрэн байдаг, дээрх залуугийн амьдралынхаа асуудлыг хуваалцсан нь их зөв зүйтэй үйлдэл боллоо, учир нь залуу хүмүүст эмэгтэй хүнийг таних ухаарал, сургамжтай захидал байна.

  2. ... says:

    Ёстой гэнэн хонгор сайн эр хүн шиг л санагдтал бичсэн байна. Бодит байдал яг ямар гэдгийг мэдэхгүй юм. Эхнэр бол угаасаа цайсан хүүхэн байнадөө чамайг ёстой нэг сорьж чадаж байна. Одоо нэгэнт ийм муу амьдрал үзсэн бол цаашаа мөнгө олохын төлөө зүтгээд л байждээ. Хичээгээд байгаарай. Тэвчээр хатуужил чинь л чамайг хөлөн дээр чинь тогтооно шүү. Уйгагүй ажилж хүүхдүүдийнхээ төлөө амьдар.

  3. tuvshin says:

    Хүүхэд чинь чамтай адилхан уу үгүй бол шинжилгээ өгөөд үзээрэй мөн амьдрал унах үе байхад босох үе ирж л таарна аа 2 хүүхдийн буян байна даа бас амжилт

  4. мөнгөө says:

    ээ сдаа жинхэн шулам таарч дээ залуу минь чи ч эрийн шийр зааж ноён нуруу алдаагүй л юм байна. Бусад нусгайнууд шиг элдэв янзын ааш зан гаргаагүй байна. цаадахаа явуулдаа чамд сайхан үр төрүүлж өгч хүүхэдтэй байгаа цагт алзахгүй ертөнцийн жамаар өтлөөд ирэхэд чи алзахгүй л юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.