Надад тийм өдөр дахин ирэх найдлага байгаа болов уу?

Сайн байна уу. Би одоо 28 настай энгийн нэг залуу. Хайртай бүсгүйтэйгээ хэдэн жилийн өмнө танилцаж 3 жил үерхээд салсан. Нэг гэртээ орж амжилгүй явсаар, жижиг сажиг маргаанаас болж муудалцаж эвлэрсээр, салж нийлсээр намрын тэр нэг орой харьцаагаа нэгмөсөн тасалсан. Хэдий аз жаргалтай мөчүүд олон байсан ч цаанаасаа л таарч тохирдоггүй ордод төрчихсөн хүмүүс гэмээр сүүл рүүгээ бидний дунд байсхийгээд л үүсэх хэрүүлд түүний зөрүүд, өөрийнхөөрөө байдал, миний үл итгэсэн, хартай зан их ч нөлөөлсөн дөө, би тэнэг ч байж.

Тэрнээс хойш одоо бараг 2 жил болж байгаа ч би түүнийг өдөр бүр боддог. Эрэгтэй хүн гэдэг утгаараа ч тэр үү, эсвэл илүү хайртай нь байсан болоод ч тэр үү, урьд нь муудалцахад дандаа би санаачилга гаргаж, гэрт нь очиж гуйж, аргадаж эргэж эвлэрдэг байсан болохоор энэ удаад би тэгье гэж бодсонгүй. Жил орчим ганцаар явсны дараа ердөөсөө л одоо өнгөрсөн хэрэг гэж бодоод шинээр танилцаж таалагдсан нэг бүсгүйтэй үерхэж эхэлсэн. Одоо эргээд бодоход магадгүй өмнөх бүсгүйгээ мартах гэж өөр хүнтэй үерхсэн байх.

Эхэндээ халуухан, сайхан байсан шинэ харилцаа удах тусам өнгөө алдсаар хэдэн сарын дараа би түүнээс салсан. Учир нь өмнөх хүн бодогдоод, би түүнд хайртай чигтээ өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ ойлгосон. Санасан сэтгэл гэдэг хэцүү юм, би дахиад л хайртай хүнтэйгээ буцаж нийлэх талаар бодож эхлэв. Ингээд зориг гаргаж саяхан утсаар ярьлаа. Буцаж нийлэх хүсэлтэй гэдгээ ч хэлэв. Түүний хариулт ердийнхөөрөө үгүйсгэсэн, татгалзсан өнгө аястай ч энэ удаад тэр нь миний урд байх бүх хаалга, цонхыг бүрмөсөн хаачихвуу гэлтэй байлаа.

Тэр энэ хугацаанд өөр найз залуутай болсон, одоо бараг суух гэж байгаа гэнэ. Тэгээд намайг дэмий өөрийгөө зовоох хэрэггүй, зам замаа хөөе гэж гуйлаа. Дахиж өөр лүү нь залгаж, мессеж бичих хэрэггүй, хайргүй болсон, одоо эргэж хэзээ ч нийлэхгүй, бүх зүйл өнгөрсөн, нөхөртөө хайртай гэх мэт үгсийг утасны цаанаас сонсох үед харамсаж шаналахдаа зүрх минь урагдаж байх шиг л санагдсан. Эрэгтэй хүн нэг хайрласан эмэгтэйгээ мартаж чаддаггүй бололтой. Нөхцөл байдал ямар байгааг өөрийнх нь амнаас ийм ойлгомжтой сонссон хэрнээ л би энэ бүхний эцэст зүгээр л яваад өгч чадахгүй нь ээ.

Хэдий салаад бараг 2 жил болсон ч хамт байхдаа надад ямар их хайртайгаа олон ч үйлдлээрээ харуулдаг байсан түүний сэтгэлд миний орон зай бага ч болов байх ёстой гэж бодох юм. Анхны бүхнээ надад өгч байсан тэр л бүсгүйтэйгээ ахиад ганц өдөр ч болов хамт байж, гараас нь атгаж, чанга тэврэхийн тулд би бүхнээ зориулахсан. Надад тийм өдөр дахин ирэх найдлага байгаа болов уу? Миний хүсч байгаа бүх л зүйл бол түүнтэйгээ хамт үр хүүхдүүдтэй болж сайн сайхан амьдрах л байна. Хамтын амьдрал, хайр сэтгэлийг өөр хэн нэгэнтэй төсөөлж ч чадахгүй нь. Би одоо яах хэрэгтэй вэ?

15 Comments

  1. dfg says:

    нэг залуу намайг эргүүлсээр байгаад өөртөө дурлуулсан тэгээд тэр намайг хаясан. Тэгсэн бараг 2 жилийн дараа тэр залууг харсан тэр өөрөө надтай холбогдохийг хүссэн. Би тэрийг хараад миний бөөлжис хүрэх шахсан яаж би энэнд дурласан юм бол гээд. Естой тоож хараагүй дээ. Эмэгтэй хүн хичнээн хайрлаж дурлаж байсан ч тодорхой хугацааны дараа мартвал тэр чигээрээ цаашаа явдаг. Яагаад гэвэл тэрнээсээ илүү залуу олдог байхгүй юу. Харин тэрнээсээ дутуу залуутай нийлвэл тэрийгээ наашаа гэдэг байж магадгүй.

  2. энхээ says:

    эрчүүд их сонин, нүүр өгөхөөр цаашаа гээд байна, за болий гэхээр наашаа гээд байна. манай нөхөр салий салий гээд хоёр жил болсон. хүүхдээ бодоод нийлий гэж би жил орчим гуйсан сүүлдээ сэтгэл шулуудаад байтал дахиад нийлий гэх юм. би ямар тоглоом юм уу. одоо л дөнгөж ганц бие амьдрал таалагдааж эхэлж байхад гэнэт гарч ирээд нийлий ч гэх шиг. урьд нь надгүй л бол сайхан амьдрана гээд байсан одоо надтай л хамт байж сайхан амьдрана гэхийн.

    • Эв эе says:

      Тэгээд завшаанаа ашиглаад нийлээчдээ хүүхдээ бодоод.

  3. ... says:

    Нэгэнт чамд тодорхой хэлсэн бол одоо замаас нь зайл

  4. Nine says:

    Sayhan hariltsaj bsan hun maani bas yag oor shig chin salaad 3 jil bolj bgaa 3 jil uerhsen nz ohinoo martaj chadaagui hun bsan. Bi chadlaaraa l hicheesen bh. Huleesen huleesen dahial huleesen. Nemer boloogui bolohoor n shuud zaigaa barisan. Ug n bol nadad ih taalagdaj bsan. Yamarch bsan bi hairlaj chadna bh gej boddog bsan ldaa. Odoo ooroo naiz zaluutai bolson. Dasdagch ugui, durladag ch ugui. Minii toloo gsen setgelii n meddeg bolohoor hicheene gej l boddog. Daanch buh zuil sanasnaar bolohgui yum. Tgeed ooriigoo lag taitgaruulnaa bas. Yuu ch oroitohgu. Tus tusdaa amidral zohiogood ger bultei bolson ch salaad omnoh hariltsaatai yawsan hunteigee niilsen ch humuus bdg. Buhniig muugaar hezee ch bodoj bolohgui. Hongiliin uzuurt gerel haragddag l yum geel. Argaa yadahdaa l iim yum boddog bh. Bid yostoi l oorsdiigoo zawgui bailgaj ongorsoniig bodohgui bh heregtei bh daa yor n l…

  5. Noonecares says:

    Odoo demii hugshoon, uurtuu anhaaral taviad, ajil turulduu anhaaraad amjilt gargaad, iluu dutuu holboo nam mam ushuu yu baidiin fitness magistr ntr geed zavgui yavj baihad bolno doo, uchnuun ch taniltsah hun baidiin, yaaaaag minii copypaste tuuh baina naad chine, odoo chi gants jil l uuriiguu unen zavgui bailgachih, tegeel nehhh sanahaa baichina, uur olon ch yum tohioldiishdee 😉

    • turuu says:

      Tehh bi bas tgj bsim bn. Dahij shine mergejileer suraad l martaj blada. Amidral bayan shd uuriiguu sn hugjvvl

  6. Dorjpalam says:

    Uneheer uchrah yostoi l bol uchiran. Gehdee bitii iim unjgar bai. Setgeliin tenheetei bai.

  7. Hen guai ni bnaaa says:

    Cham shig shalchiganasan yumnuudiig zunduu harj l blaa nuur ugch bolohgui, nuur ughuur ih yum bodoood biye toochdog, hair daaj medku hairlahaar harin buur tsaashaa gej hun dors uzdeg muusain shalchiganasan shalig yumnuud

  8. sun says:

    28тай байж 18тай банди шиг ийм шалчгар байж болохгүй ээ. зав чинь ихдээд байна.

  9. Балдан says:

    ХОХЬ нь гэдгийм

  10. mm says:

    martaa butehgui gedeg ni todorhoi bna, tegej baital tohiroh hun garaad l irne

  11. ....... says:

    Эрэгтэй хүний эмэгтэй хүнээс ялгарах зан нь тэр шүү хайж хаягдаж чаддаггүй эргэж буцаад л зунгааралдаад эмэгтэй хүн нэг цаашаа эргэвэл тэр чигтээ гэж үнэн

  12. БАТ says:

    МЭДРЭЛ ЧИНЬ ЗҮГЭЭР ҮҮ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД

  13. bodrol says:

    Найз минь шулуухан хэлэхэд хэн хэндээ хал балгүй зайгаа тавьсан дээр юм байна даа. Заваарсан зунгааралдсан юм болгох хэрэг байна уу даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.