Нөхөртөө жирэмсэн гээд худлаа хэлчихсэн

Нөхөр бид хоёр хамт амьдраад хоёр жил болж байна. Нөхрөөсөө ерөөсөө жиpэмсэн болохгүй л байгаа. Хүүхэд суулгуулнаа л гэчихсэн байгаа. Нөхөртөө дэндүү хайртай.

Саяхан салах дээрээ тултлаа маргалдсан юмаа. Хайран хоёр жил, миний хайр сэтгэл, зүтгэл бүхэн талаар болчих гэж байгаа юм шиг санагдаад жирэмсэн гээд хэлчихсэн чинь одоо бүүр алган дээрээ бөмбөрүүлээд байнаа. Жирэмсэн биш гэж хэлж чадахгүй хоёр сар болчихлоо. Одоо жирэмсэн биш гэдгээ яаж хэлэх үү?

Сэтгэлээр юу ч үгүй унаад байхгүй болохыг нь мэдэж л байна. Гэхдээ яаж хэлэх үү?

8 Comments

  1. ... says:

    Хөөрхий амьтанг хуурсан гэвэл сэтгэл нь эмтрэх шиг болнодоо. Чамд гэж зөвлөхөд БЗХӨ-ны дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд үз тэр дунд чинь эмэгтэй хүнийг жирэмслүүлдэггүй өвчин байдаг шүү!

  2. Zahidliin ezend says:

    Миний хуучин эхнэр бас намайг ингэж хуурч байсан юм. Бид салах дээрээ тултал яг тэгж хэлж байсан, дараа нь авахуулсан нтр гээд. Бид дөнгөж оюутан болж байсан үед л дээ. Дараа нь бидний харилцаа хэвийн болсон ч тэр муухай юм нь мартагддаггүй юм. Би ч хариуцлага хүлээх ёстой гэж бодоод л надад хандтай байсан сайхан бүсгүйчүүдийг нүдээ аниад л өнгөрөөсөн. Бид хүүхэдтэй болж чадаагүй эхнэрт минь асуудал байсан. Тэгээд эцэстээ түүний санаачлагаар салсан даа. Хайран амьдралын минь он жилүүд л болсон доо хөөрхий. Эр хүн илүү эмзэг шархламтгай байдаг юм шүү. Та нар шиг хоорондоо асуудлаа ярихгүй аль болох өөрөө шийдчих гээд л яваад байдаг юм. Явсаар чадахгүй бол хөлгүй ангалд унадаг юм даа. Хүнийг битгий хуурч бай.

  3. Даваасүрэн says:

    За аль тийм юм байхыг тэр гэхэв. Одоо шууд сал. Харин жирэмслэхгүй байгаа нь чамаас болж байсан юм байна лээ л гээд түс тас хэлчих.

    • 27той залуу says:

      За энэ арай хэтэрнээ. Эмнэлэгт үзүүлээд л хэн нь болохгүй байгаа нь мэдэгдэнэ шд. Дээр бичсэнээр бол эмэгтэйд нь асуудал бн.

  4. Хүн says:

    Эр хүн ч хэцүү дээ, яаж байгаа эргүү дурак вэ

  5. Сахалт says:

    Өөр аргаар ол. Ойролцоо царай зүстэй юмаар

  6. дщтвщт says:

    Чи тэнэг гар….

  7. Hh says:

    Zulbachihlaa gd helchih bas hetsuuma dahij hunii setgeleer bitgii toglooroi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.