Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу?

Би анх эхнэр авч байхдаа өдөр бүр энгэр зөрүүлж сексийн нандин сайхныг амтлах мэтээр төсөөлөн бодож ирсэн. Гэтэл амьдрал маань надаас яг миний хүссэнийг л харамлаад байх юм. Миний хязгааргүй их хүсэл бол сексийн хүсэл тачаал, мөн түүний гайхамшигтай тайлал болох дур ханалт юм.

Сүүлийн үед яагаад ч юм, миний эхнэр сексийн аз жаргалыг надаас харамлаад байх шиг санагдах боллоо. Тэр яаж ийгээд намайг унтсан хойно өрөөндөө орж ирнэ. Эсвэл ямар нэг шалтаг тоочоод надтай ойртохоос бултаад байх юм. Хэдийгээр би эхнэрээ өөр хүнтэй болсон байх хэмээн хардаж боддог боловч түүнээс ямар нэгэн шалтаг үнэхээр олдоогүй. Тэгэхээр би ямар ч үр дүнгүй хий хоосон харддаг байж.

Эхнэр маань үнэхээр ажлын л төлөө төрсөн хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ амраг ханиа ингэж ганцаардуулж болохгүй биз дээ. Үнэхээр гайхаж байна. Заримдаа би түүнийг, сексийг мэдрэхээ больсон юм болов уу гэж боддог. Эсвэл би ойртохгүй удсаар байгаад ийм хүйтэн хөндий болгочихов уу?!… гэх мэтээр есөн шидийн юм боддог. Сүүлдээ тэвчээр алдаад эхнэртэйгээ ам зөрөхөд хүрсэн. Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй.

Эмэгтэй хүн ер нь номын мөр хөөгөөд удирдах албанд орчихоороо ингэдэг юм болов уу ч гэж бодогдох боллоо. Бид хоёр одоо гуч гарчихсан. Гэтэл үр хүүхэдгүй. Ийм амьдрал бидний харьцааг хүйтэн хөндий болгож буйг би мэдэрч байна. Гэвч засах гэж хичнээн оролдоод ч амжилт олсонгүй. Хүүхэд гаргаж болохгүй гэсэн эмчийн үг нөлөөлчихөв үү. Эсвэл ажлын хэт ачаалал сексийн дур хүслийг үгүй болгочихдог юм болов уу?!

Эхнэртээ ямарч энхрий байдлаар хандсан тэр нэг л хөндий байх юм. Харин нэг удаа, “Би чамд хайртай. Бид хоёр хамт л байвал болоо юм биш үү. Амьдрал сайхан л байна шүү дээ” гэсэн. Мөнгө гэдэг хүний хэрэгцээ л болохоос амьдралын аз жаргалыг өгөхгүй шүү дээ. Би одоо яах вэ? Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу?

11 Comments

  1. Эв эе says:

    ямар нэг байдлаар жирэмсэн болчих вий гээд санаа зовсон юм билүү, тэгээд эхнэр чинь яагаад нүүр нүүрээ хараад өөртэй чинь шууд ярилцаж болдоггүй юм бэ ? Та хоёр ярилцсан нь дээр байхаа,

  2. ... says:

    Маш энгийн зөвөлгөө өгье. Ингэж эхнэрээ таах гэж оролдохын оронд хоорондоо сайхан ярилц. Хүмүүс хоорондын харилцаа ойлголцол их дутдаг.

  3. Iforbidit says:

    Medkui ee medkuie yah gej anhnaasaa nerd emegtei awj suusiin tegsenee gomdol meduulj ntr hendee erhleed bgaam mangar batsaan ve 30garsan geneshuu bichij baigaagiin ee Mungunuus boloogui yumbol salaal sex mexiig chin husdeg galzuu dur tachaaltai huuhentei niilehgui yu hudlaa hair mair yariaal naaldaal bahiin
    Iim l hugiin amitad nuhur muhur awah shaardlaga ireeduid alga!!!!!

  4. Gerel says:

    Ккк ямар нь нөхөр нь хөөцөлдөөд ямар нь эхнэр нь гуйгаад байдаг байнадаа. Би ч бас адилхан Аймар хүснэ Тэгээд гэрт ирхээр хөлдүү нөхөр Хийе гэхээр зожиглоод Салья гэхээр салахгүй. Би ч үнэхээр заримдаа яасан ч азгүй хүн юм дээ гэж бодхын. Бусад хосуудыг хархаар үнэхээр сайхан. Өдөр бүр хийдэг ТЭГЭХГҮЙ бол яаж амьдрахын хэцүүшд гэлцэх юм. Найзуудтайгаа ярьдаг. Гэвч хэн ч ойлгохгүй. Худлаа инээгээд л цаанаа юу гэж боддог юм хэн мэдхэв. Сэксгүй 4 жил болж байна. Одоо ч хархаас дургүй хүрээд юм л бол бухимдаад дуугарвал л хэрүүл болдог ийм амьдралтай ижил зовлонтой хүн байнадаа. Энд тэндхээс харж уншхаар сайн хийж байвал сайн гэнэ. Би бүр аргаа бараад чи надтай хийхгүй юм бол би өөр хамтрагчтай болье гэж хэлдэг. Ер нь нөхөр энд тэнд шовдаж явахгүй байнга л хамт байх юм. Хувиараа юм хийдэг лдээ. Тэгээд одоо яалтай ч билээ гээд л байжындаа. Хэдий хүртэл сахил рүртсэн гэлэнмаа шиг амьдрах юм хэн мэдхэв. Ааштай ууртай ч боллоо. Үнэхээр муухай байна оо

    • haha jav says:

      Boldiin bna oo. buu sanaa zov. Manai ehner undur saihan busgui, gehdee nuguu ajildaa tol tag holduu. bi yag cham shig uurtai aashtai baij bgaad 8 jil bolloo. suuliin 1 jilees bi ch bas holduu bolson. altnii derged guuli sharlana gej ene. 2 hun amidarch bgaa uchraas 1 l tsul bolj sanaa amardag jamtai yum bna. 1 bol 2 uulaa holduu 1 bol 2 uulaa galzuu l boloh bh daa. gehdee nadad haramsah yum alga. Yamar ch baisan baisan bi ehneree zovoohoo boliloo. uuriiguu ch zovoohoo boliloo.

  5. Anchin says:

    Ekhner chini obchin abchihaj teriigee emchleed or emchilgee khiilgej baina. Esbel ur suulguulsan baih. 1 l shaltag bna. Chi olj chadaagui muu bna. Bi bol khucheer daraad unana ekhner yum chini

  6. Man says:

    Дотно харьцаанд орохгүй байхаар бие биеэсээ хөндий болдог юм даа. Дээр нь эхнэр чинь ажилдаа хамаг анхаарлаа тавиад сексээс биш ажлаасаа кайф аваад сурчихаж. Дээр нь хүүхэд төрүүлж болохгүй гэсэн болохоор сэтгэл зүйд нь секс бага хийх эрмэлзэлтэй болчихож. Яагаад хүүхэд төрүүлж болохгүй гэсэн юм болоо. Бие дийлэхгүй хүнд өвчтэй юм болов уу? Бүр болохгүй бол хүүхэд өргөж авах талаар ярилцах хэрэгтэй. Хүүхэд гэр бүлд аз жаргал халуун дулаан уур амьсгал авчирдаг шүү дээ. Нэг бол хэсэг тусдаа амьдраад үзэх хэрэгтэй. Эхнэрд чинь ганцаардал гэж ямар байдгийг мэдрэх хэрэгтэй юм байна.

  7. 88301990 says:

    ehnerteige boloj ogwol odor bolgo hj jargaa

  8. Uurtsaih says:

    эхнэрт чинь ажил нь илүү чухал юм бна. Хүүхэд л гэхээс удахгүй эхнэр чинь өөрөө секс.гуйгаад ирдэг болнодоо

  9. Hi says:

    Dotni haritsaand orohgui bh tusam er n hondiirood bdii shde. Bi nohortoigoo sex hiih tusam iluu dulaan uur amisgaltai boldog, aimar uur hureed harahaar uur hurdeg uyd sex hiihed l butsaad hailaad ursaad unadag,

  10. Даваасүрэн says:

    Ойлгомжтой шүүдээ. Өөр хүнийг бодож хайрлаж нандигнаж яваа эм хүн эр нөхөр бүү хэл ямарч супер эр хүйстэнг биедээ бүү хэл гартаа хүргэхээс дотор арзайдгийн. Магадгүй эр нөхөр нь шивэр хөлс ч юмуу муухай үнэртэй бол бүүрч но шүүдээ, ёс болгоод нүдээ аньж нөгөө хүнээ төсөөлж тэр үйл.тамыг арай гэж дуусгах хэрэг хаяа гардаг. Юм ирсэн, дотор муу, толгой өвдөөд бн ядраад бн гэх мэтээр шалтаг хэлж хаяа мултарна. Хүчээр болохоор Дотор муурайрч огих гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.