Сайн байцгаана уу. Намайг Н гэдэг. Та бүхний сэтгэгдлийг сонсохыг хүслээ ялангуяа эрчүүдээсээ. Би чамд тохирох хүн бишээ би чамайг гомдоохыг хүсэхгүй байна гээд эмэгтэй хүнээс зайгаа барих нь яг үнэнээсээ хэлээд холдож байгаа хэрэг үү? Эсвэл зүгээр шалтаг байдаг юм уу? Би үүнийг сайн ойлгохгүй байна л даа.
Би одоо 25 настай тогтсон ажилтай энгийн л нэгэн. Нүүрээ буддаггүй биеийн тамирын чөлөөт стилээр хувцасладаг, шоудах дургүй усанд сэлж ном уншиж чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлдэг. Хүн бүрийн сонирхлыг татдаггүй нь үнэн. Гэхдээ үдэшлэг энэ тэр гээд будаж сайхан хувцасласан үед эсрэгээрээ.
Энэнд нь би дургүй, учир нь би өөрийнхөөрөө байх тэр үед минь хэн нэгэн намайг чин сэтгэлээсээ хайрлаасай гэж би хүсдэг. Эсвэл энэ бодол маань буруу юм болов уу? Олон үерхэж үзээгүй болохоор хийсвэр сэтгээд байгаа юм болов уу? Сонирхсон нэг нь ингэж хэлээд л намайг орхиод явчих юм. Эсвэл стилээ өөрчлөх ёстой юм болов уу? Зөвлөгөө өгсөн хүмүүстээ талархлаа.
10 Comments
Зүгээр л өөрийхөөрөө бай. Хүнд таалагдах гэж өөртөө таалагдахгүй үйлдэл хийгээд байвал чи өөрөө маш их ядарна, стрессдэнэ. Би нүүрээ огт буддаггүй, айлын эхнэр болоод 21 жил болж байна. Гоё ганган байсангүй гээд асуудал үүссэн юм алга л байна. Гол нь өөртөө тааламжтай байдлаар хувцасла, биеэ авч яв. Тэгвэл чи өөртөө маш итгэлтэй байх болно. Түүнээс өөртөө эвгүй бол алтан шаахай өмссөн ч хүн өөртөө итгэлтэй, сайхан байж чадахгүй.
Харин тиймээ, би бас яг адилхан асуудалтай. Ялгаа нь гэвэл би 20-той. Гэхдээ л наснаас хамаарахгүй надад асуудал байна гэдгийг мэдрээд, засах естой гэдгийг ойлгоод байгаа хэрнээ юу хийх естойгоо мэдэхгүй байна. Уулзаад зөвлөөд яриад өгөх хүн байдаг ч болоосой гэж бодохын
Zuwluguu awch bolno shvv
Saihan yariltsaad zuwluj ugch bolno2. Hvn uurtuu itgeltei bh heregtei. Uuriinhuuruu baigaa hvn ontsgoi baij chaddag…
ooriinhooroo bai zaawal busdad taalagdah gj hicheegeed hereggui chamaig ooroor chn hairlah hun garch irne buu yar
Сайн уу бүсгүй минь Эхлээд өөрийнхөөрөө байхад минь хайрла гээд уруу дорой царайтай явна гэдэг буруу шүү Эрэгтэй хүн эхлээд харцаараа дурладаг энэ нь ч батлагдсан зүйл Харин нэгэнт чамд гадна доторгүй дурласан үед бол чи будагтай будаггүй гоё хувцастай хувцасгүй тэрэнд сайхан харагдана Залуу нас гоо үзэсгэлэн богино шүү тийм болохоор даашинзаа өмс үсээ янзал нүүрээ буд өсгийтөө өмс үнэртнээ түрх Залуусыг хуйлруулаа яадгийн бэ
cham shig l humuus ih l howordson bololtoi,,,,,,,, iimerhuu hun ygaad mini amidrald garch irdeggui ym boloo!!! HAMGIIN GOL ni chi ooriinhooroo l BAI!!!
ter chi yamar neg shaldgaantai eswel chamaas uidasan hvn baiha ugan setgelee huwaltsa hvntei goy yriltsa
Байгаагаараа байна гэдэг эмэгтэй хүний хамгийн том алдаа гэж боддог. Би 18 настай байхдаа Афродита гээд цуврал гардаг байсан тэр дээр ингэж гардаг юм. Одоо би нөхөртэйгөө суугаад 15 жил болж байна ер нь л тэгж их өөрийхөөрөө байгаад байдаггүй энэ нь ч биднийг шинэхэн хосууд шиг л байлгадаг. Ер нь л байнга толгой ажиллана даа ямар үед яаж биеэ авч явах вэ гээд л. Донжийг нь сайн тааруулах хэрэгтэй юм шиг байгаа юмаа. Эрэгтэйчүүдийн нууцлаг бүсгүйд дуртай гэдэг ч оргүй зүйл биш байх. Манай хүн бол намайг ааш нь олдохгүй гэдэг. Гэхдээ цаанаа ямар нэг байдлаар түүнгүйгээр амьдарч чадахгүй сул дорой гэдгийг мэдрүүлж түүнийг хүчтэйг мэдрүүлэх хэрэгтэй байх. Ухаан зарна шүү
Охид эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөө өөрийнхөөрөө байна гээд өөрийн сул талаа засдаггүй эрх дураараа байхыг хүсдэг мөн найз залуугаа хайхардаггүй зөвхөн эрхэлж тунихаа л мэддэг болов уу даа ийм байж болохгүй ээ охидуудаа, та нар цаашдаа айл гэрийн эзэгтэй хань ижил хайртай эхнэр нь мөн хүүхдүүдийнхээ ээж нь болох хүмүүс шүү дээ, найз залуу чинь чамайг байгаагаар чинь хайрлаж чадаж байвал түүндээ ч бас халамжтай байгаарай