Манай нөхөр уурхайд ажилладаг юмаа. Хэдэн 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Сүүлийн 4 жил яг ийм л байдлаар ажилласан. Би ч өрх толгойлсон эх шиг асуудлуудыг ганцаараа шийдээд сурчихаж. Нөхөртэй харьцаа анхных шиг байхаа больсон. Угаасаа бие холдохоор сэтгэл холддог гэж үнэн бололтой юм.
Нөхөр маань уурхай дээр ажилладаг хүүхэнтэй бараг л эхнэр нөхөр шиг байдаг юм байна. Тэрийг нь ажлынх нь хүн надад хэллээ. Ажлынх нь групп дээрх маазраа, хамт авахуулсан зураг гээд олон зүйл үзүүлсэн. Ажлынхан нь ч тэр хүүхэн нь манай хүний эхнэр шиг л тэнд байдаг гэсэн утгатай юм бичсэн байна лээ. Сүүлийн 2 жил гаран ингэж тэлээ хурга шиг явж байгаа юм байна лээ.
Нөхөр гэхдээ өнгөрсөн хугацаанд надад юу ч мэдэгдээгүй. Цаадахдаа хэр сайн гэдгийг ч би мэдэхгүй байна. Нөхөртэйгөө энэ талаар ярилцахаас ч дургүй хүрээд байна. Гомдоод байгаа болохоор тэр байх.
Тэр хүүхнээс илүү нь би хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Байрны зээлээ хамт төлөлцөж, гэрлэлтийн баталгаатай болохоор л надаас салахгүй байгаа бололтой. Энийг нь мэдэхгүй царайлаад өнгөрөх үү? Ярилцсан нь дээр үү? Facebook-г нь ухаад үзэх үү? Утас юм хумыг нь сэмээрхэн үздэг юм бил үү?
7 Comments
ireheer ni shuud tulgaad asuugaach
Оюу толгойд гэрээгээр 2 сар ажилласан хөөрхий гэрээт туслан гүйцэтгэгчид нь яадгийг нь мэдэхгүй үндсэн ажилтанууд нь жаргачихсан гарууд байдаг юм билээ цалин өндөр ажлаа тараад фитнисс спорт зал баранд цаг нөхцөөсөн хос хосоороо хөтлөлцсөн хүмүүс байх юм билээ бүр хосын байр байдаг гэж дуулсан гэхдээ өөрөө үзээгүй хүнээс сонссон шүү хүүхнүүд нь шар толгойтой гадныхны аманд нь орчих гээд л налж унаал сонин нь л харагддаг юм билээ 14 хоног ажиллаад 7 хоног амардаг онгоцноос өөр унаагаар явдаггүй гоё оо гоё эрдэнэт шиг хот босгож хүмүүс нь гэр бүлээрээ сэтгэл амар ажиллах нөхцөлийг оросууд л хийжээ ашиг харсан гадныханд монголын гэр бүл ажилчид тэдний ар гэр үр хүүхэд түй ч хамаагүй юм шиг байна лээ
Чи ч харин байрны зээлийг хамт төлөлцдөг байж. Манай авгай бол байрны зээл аваад 10 жил болж байхад нэг удаа нэг сарын мөнгийг нь төлж үзээгүй хүн шүү дээ. Энэ шулмаас сална аа. Даанч 2 хүүхдээ бодох юм дах.
Oyutolgoi gej neg ih aild ih olon yum ornoj bh yumda. Hehe. Mongo ch sain olno teruugeeree sanhvvgin asuudalgui amidarna. Za tgeed ar ger amidral harin jaahan baraan boloh shinjtei
cham shig unhiagui, mulguu yumnuud dandaa busdiin ugeer ug hiij shiidver gargah gene, fb uzeed chi muu yaahii, ajliinhantaigaa avahuulsan heden zurag bgaa biz, ajliinhantai zurag avahuulj bolohgui yu, bie ni holdood setgel ni holdood bgaam bish za ugaasaa l hol yum bna shd, tegeed ch er nuhriig uuriin bish hunii hun, tejeegch meteer l uzdeg bololtoi, tursun garsan shigee bj chadahgui bol, chamd er nuhriin hereg algoo
Medehgui tsarailna gej yu gsn ug ve Ehleed barimtuudaa tsugluulaad shuud uzuuleed ene chin yu gsn ug ve amidralaa neg tiish n shiid gej helku yu davartsiim be
Aygui bol tanai manai nohruud neg gazar ajilladag ym bn da. Manai hun bas yag iim eeljeer ajilladag. Sariin ihenh udur n gertee bauddaggui. Er hecuu dee. Buh zuiliig gancaaraa bolgono, Yostoil orh tolgoilson dh shig l. Zarimdaa ch bur uur hurdeg shu. Teglee geed yah bilee amidraliinhaa tuluu ur huuhdiinhee tuluu huduu ajillaj bga huniig. Harin iim asuudal garwal uur l doo.Ta nuhurteigoo yarilcsan zugeer bh. 2 huuhdiin eceg eh ym chin saihan yarilcaad uz.