Та бүхэн сайн байцгаана уу, оройн мэнд. Та бүхнээс зөвөлгөө хүслээ, юу гэхээр найз охинтойгоо хэдэн жилийг ардаа өнгөрөөлөө. Нз охин минь сургуульд суралцана гээд гадаад орныг зорилоо, надад хэлэлгүй шүү дээ. Тэгээд хэдэн жил мессенжерээр л харилцаагаа авч үлдэх гэж зүтгэлээ, хүсэл мөрөөдөл бодол санаа юу байдаг юм бүгдийг учирлаж түүндээ хэллээ, аль болох түүнийгээ алдахгүй юмсан гэж өдийг хүрлээ.
Даанч тэр үл тоомсорлох юм, хааяа хариу мессеж өдрийн од шиг бичих юм гэсэн хэдий ч сэтгэлд нэг л төвөгтэй зовиуртай байна. Харилцаагаа бүр мөсөн зогсооё гэвч чадахгүй нь, уул нь бие биедээ сэтгэлтэй юмсан. Яавал дээр вэ ? Хүмүүс минь мунхаг санаа бодол шийдэл байвал хуваалцаарай, баярлалаа…
10 Comments
Наад нз охин гээд байгаа чинь цаанаа хүний эхнэр эсвэл хүний нз охин болчихсон чамайг биш тэрэнтэйгээ хамт амьдралаа төсөөлөөд явж байж ч мэднэ, эсвэл мөнгө мөнгө гээд хуримтлуулаад суралцаад завгүй ч байж мэднэ түүнд чамайг гэсэн бодол байх уу хэхэ мэдэхгүй, хайр олон хань ганц гэдэг сэтгэлээн тат, хэдий ажил ихтэй байлаа гээд үнэхээр чамд хань болох хайртай хүн бол чамайг алдахгүй гэсэндээ мессенжерээр чинь хариу өгч л байх байсан, ажилтай байртай залууг хаяад илүү амьдралыг хүсээд гадаадруу явж байсан хүн ч бий, өнөөгийн нийгэм юм уу эсвэл ер нь амьдралд хайр гэх нандин зүйл байхаа больсон цаг юм байна лээ, төр засаг нь ч тэр хэдхэн сая хүнээ аваад явах сэтгэлгүй юм юманд гутрах юм цөхрөх юм, хүний төлөө гэсэн нийгэм биш худал хуурмагаар олон энэ нь багасаасай билээ.
Өөрт чинь юу зөвлөх билээ дээ, хүсэл мөрөөдөл, цаг хугацаа, амьдралын тухай үзэл бодол өөрийгөө үнэлэх үнэлэмж энэ болгон шалдаа бууна өөрөөр хэлбэл сэтгэл гутрал гээч зүйл тэр дорхноо биш ч цагийн уртад бий болдог зүйл, эр хүн архинаас л хол яв, ор дэвсгэр дамжих шалиг байдал чамд зохихгүй. Хараа дээш, нуруу эгц сэтгэл тэнэгэр хийморьтой бай. Алив сайхан үгээр хүн болгон дутдаг шүү дээ, Залуус ах дүү нар минь Дашбалбар асаны хэлсэн захиас шүлгийг дахин нэг санцгаая: https://www.youtube.com/watch?v=PKJGdzaU-Ck
өөрийгөө хуураад яахав дээ, чамд сэтгэлтэй байсан бол өдөр бүр өглөө оройгүй чам руу бичих байсан
Араас нь оч эсвэл мартах гэсэн 2 замын аль нэгийг л сонгоно доо.
Үнэнч хүн яг л өдрийн од шиг ховор
husehgui huniig bitgii huchlee, bodol sanaa ergeed, odoo chamaig geh bodolgui bolchihson,
magadgui yanz buriin shaltgaanaar adaad, dotood yanz buriin er sonirhchihson, magadgui
gerleheer shiidvhihsen yavaa, odoouuriiguu tataj avdas, esvel hoinoos ni ochoch.
Орхи наадхаа. Аль хэзээний хүний хүн болоод хүүхдийг нь гаргах гээд явж байгаа.
Надад яаг ийм явдал тохиолдож билээ. Жирийн л харилцаатай бадаг бсан бид 2 талд. Хэн хэнийгээ хардаж сэрдэхгүй хэрүүл уруул хийдгүй. Нэг л өдөр найз залуутай, удахгүй хүүхэдтэй болж бгааг мэдэж билээ. Гэхдээ өөрөө надаа хэлээгүй. Нэг найз н сошиал дээр зургийг н тааглаад баяр хүргэсэн коммэнт бичсэн бсан. Хэрүүл уруул иймээ тиймээ юм юу ч болоогүйи. Зүгээр л чимээгүй болсон бие холвол сэтгэл холдоно гэдгийг ойлгодог бсн. Нээх ихийг хүлээх шаардлагагүй сэтгэлийн бэлтгэлтэй бсан дээр.
bi ch bas gadaadad surdag , nz zaluu mgld bii. Ehnii 4-5 sar setgeld bdg, unench bdg. Za tgd svvldee shal toohgui uur hvmvvstei untaj hewtee l uulzaad l ywj ehelsen dee. Minii huwid ter zaluugaas salah l bodoltoi irsen. ghde holboogoo taslaaguie, odo ch hairaa gd l yrij l bdin uglu oroidoo . Chamd l gj helhed iim l bnda. Mgld hvvhnvvd zundu bgzde, karieree usguud amjilttai ywaad ehelhed har myangaaraa goy goy huuhnuud garj irne de, zaawal teriig hvleej tsusaa hiihwdee .
Хүмүүс минь мунхаг надад санаа бодол шийдэл байвал хуваалцаарай, баярлалаа…