Эргэж ирэх болов уу юу гэж бодож байна?

Cайн байна уу намайг Э. гэдэг би одоо 29 настай. амьдрал минь нэг л болж өгөхгүй юм. Та бүхэн зөвлөгөө өгөөч. би нэг залуутай 2 жилийн танилцаж үерхэж эхэлсэн юм.

Эхэндээ бүх зүйл сайхан басан. Яг л кинон дээр гардаг шиг. Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй ээ. Нэг л өдөр тэр өмнө нь амьдралтай байсан одоо хүүхэдтэй тэр нь өөр дээр нь байдаг гэдгээ хэлсэн. Хэсэг бодосоны эцэст бас тэр хүн гуйсны эцэст би хүүхэдтэй ч гэсэн хамт амьдрахаар шийдсэн юм. Ээж аавдаа хэлсэн. Тэр 2 маань ч дэмжиж тусад маань гаргасан. Тусдаа гарсаны дараа хүүхдийн ээж нь хүүхдээ хойд эхийн гар харуулахгүй гээд аваад явсан. Нөхөр маань хүүхдээ санаад салсан эхнэртэйгээ байнга холбогддог болсон.

Тэрнээс болж бөөн хэрүүл үүснэ. Гэтэл хүүхэдтэй нь уулзуулахгүй гэх тусам нөхөр маань надад худлаа хэлж эхэлсэн. Салсан эхнэртэй өөрийгөө салсан одоо гэртээ ирсэн гэж хэлээд хүүхдээ авсан байсан. Тэгээд л амьдрал минь ганцхан 7 хоногийн дотор орвонгоороо эргэсэн. Бас бид 2 жил хамт байсан мөртлөө би хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд намайг хүүхэд гаргаж чаддаггүй гэж доромжлох болсон. Хүнд үзүүлэхээр эрүүл зүгээр хүүхэд гарна гэх юм. Тэрнээс хойш бид 2 үргэлж муудалцах болсон. Энэ хэрүүл сүүлдээ хадам аав ээж ч оролцох болсон.

Тэгээд нэг л сонин харилцаатай хэсэг явсаны дараа тэр маань яваад өгсөн. Надаас залхаж байна лайтай байна чи л салаад яваад өг гэдэг болсон. Нөгөө салсан эхнэр нь ч гэсэн залгаж чи л биш бол өөр хэнтэй ч уулзаж болно. Чамаас бусад хүүхэнтэй хэнтэй ч сууж болно тэгвэл хүүхдээ өгнө гэсэн тэрнээс хойш ер нь л надтай холбоогүй болж өр мөргүй арилсан даа. Утасны дугааруудаа сольж надаас зугтаж эхэлсэн. Эхэндээ би их араас нь явсан. Амьдралаа авч үлдэх гэж хэрэндээ л хичээсээн. Сүүлд нь би аргаа бараад бөөд үзүүлтэл бид 2-г салгах гэж 2 талын гэрийнхэн маань шашны үйл хийсэн байсан. Би өөрийгөө л муухай ааштай хардаж сэрдээд амьдралаа бусниуллаа гээд бодож явтал хадам ээж миний ээж хүртэл 2 лаа хүнээр юм хийлгүүлсэн гэж хэлсэн.

Одоо би яах вэ? энэ хүн эргэж ирэх болов уу? би эргэж ирүүлэх гэж дом хийлгэсэн хэдий ч одоо болтол мэдэгдээгүй л байна. Бөө дээр очиж засал ном хийлгээд эргэж ирдэг болов уу? та бүхэн юу гэж бодож байна. Бас түүнийг дахиад эмэгтэйтэй болсон байна гэж хэлсэн.

Би итгэж чадахгүй л явна. Салаад 10 хоносоны дараа нэг л удаа яаж байна гэж залгасан тэрнээс хойш дахин залгаагүй. Би өдөр болгон ирнэ одоо ороод ирнэ гэрийн минь гадаа ирчихсэн байна гэж бодож хүлээдэг. Эргэж ирэх болов уу юу гэж бодож байна.

9 Comments

  1. Sarah says:

    huuhdiig ni estegtei ni uulzuuldaggui yasan buduuleg emegtei ve. ternees bolj l chamaas salsan baina, gol asuudlaa olj har. chi ter hunii huuhed, uuriin nuhur, huuhdiin eh bugdiig huleen zuvshuuruh heregtei. chadahgui bol ter huniig yavuul. chamd huuhdiig etsegtei ni uulzuulahgui geh erh baihgii shuu! er hun chamaas yavsan bol chi hechneen buu dere ochood tenegteed nemergui. ter buu geed baigaa hudlaa garuud chini cham shig teneguudiin itgeleer saikhan toglood ugnu.

  2. ... says:

    Хэдий хэцүү байсан ч гэсэн сэтгэлээсээ ор тас арчиж хая. Нэгэнт чамайг хаяд явсан бол өөрийгөө бодсон хогийн новш байна. Чи ингэж явсанд нь баярла. Тэгэхгүй бол чамайг мөн ч удаан зовоох байж. Чи харин ч азтай байна. Өөр чамайг хайрлах үнэнч хүн олдноо. Хорвоо ямар нэг эрээр дуусчих биш. Битгий сэтгэлээр унаж араас нь чангаа. Явсан бол тэгээд л явуул.

  3. Алаг хорвоо says:

    Аль хэдийн амьдрал зохиочихсон хүний араас гүйхээн болио, сэтгэлээн тат, сэтгэлтэйгээн ажилж сур, Монголоор дүүрэн залуучууд байна бодол сэтгэлгээгээ өөрчил харах өнцгөөн тэл

  4. Nina bvsgvi says:

    Xairtai bolson setgeliig xorij diilexed xetsvv l dee. Odoo tgd sallaa geed butsaj exner xvvxedteigee niilj bgaa bx n. Yaamaar ch yumxee minii sonssonoor xvvxedtei xvntei suux xetsvv gj bsan. Chi arai gj amidralaa bosgotol xvvxed n xormiin tudiid l nuraaj orxino ymr ch etseg ex xvvxdee gexees bish setgelee uguud xicheej yawaa xvniig gexgvi l bx. Бөө ntrt xeleed argaluulaad odoo xvred irx bx gj xvleex n setgeld sewtei xetsvv l bx. Setgelee sain bariad l orxison n deer bx. Ali bolox zawgvi urdaxaa xaraad amidraxiig l xicheedee xongor min.

  5. зочин says:

    чамаас залхасан бна даа юу гэж эргэж ирэх вэ,дэмий л хүлээж байх шиг.Эрчүүд чинь үнэхээр хайртай бол юуч шалтаг болдоггүй юм шдээ,

  6. kkk says:

    xm, heleh ch ug alga. ter ex em ni ch gesen dee, huuhedtei uulzuuahgui gej btas bol shuuh tsagdaad helehed l TURIIN NERIIN UMNUUS ushaad l avaad irdegiim shd, dahin dahin davtagdaval ter aashtai emees huuhdiug ni avaad etsegt ni ugchihdug yum.

    harin chi uuruu naad jonhuunaadaa holdoochee, uuruu tamd oichih geed bhiin, zugeer neg chamaas zugataahui l bj taaraa, chamd ch gesen neg gem bsan bj taaraa, medeej.

  7. err says:

    хүүхэдтэй нь уулзуулахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. эрийн дон шүглэцэн юм уу хаашаа юм жоохон ухаантай байгаач нэг хар юмнаас болж үхлээ юу

  8. ЭР ХҮН says:

    Хол явсан гайг өөрлүүгээ дуудаад бна да. Зүгээр явуул.

  9. буб says:

    Пахх, хүүхдийг төрсөн эцэгтэй нь уулзуулахгүй гэдэг чи ямар ухаангүй эмэгтэй вэ. Залуу чинь харин ухаантай юм байна. Эмэгтэй хүнд нинжин сэтгэл байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.