Японы комисcын төмрийн сэгнээс энэ амьдрал нь хямдхан байсан байна лээ…

Би одоо 33 настай бас 5 настай нэг охинтой. Би саяхан эхнэрээсээ салсан. Бид 2 нэг гэрт ороод 7 жил анх танилцаад 9 жил болж байна. Гэтэл хэд хоногийн өмнө ажилдаа явахынхаа өмнө эхнэрийнхээ утсыг шалгатал миний гол хөмрөх шиг л болсон. Яагаад утсыг нь шалгасан бэ гэхээр сүүлийн хэдэн сар нэг л хачин болчихоод байсан юм. 2 нүдэндээ ч итгээгүй. Надаас гадуур хөгшин хүнтэй явалддаг байсан байна лээ. Бүр хэд хэдэн удаа бие үнэлэж байсан нь мэдэгдсэн.

Би хувиараа бизнес эрхэлдэг учир сардаа 5 хоног гадагшаа явчихдаг байлаа. Тэр хойгуур л амжуулдаг байсан байна лээ. Охиноо өөр дээрээ авсан. Би тэр хүнд хэнээс ч илүү итгэдэг байлаа. Гадуур шоудаад хэдэн цагт ч ирсэн уурлаж юм хэлдэггүй байлаа. Би одоо охиноо харахаар л тэр хүнд голдоо ортол гомдож байна. Намайг биш юмаа гэхэд ийм хөөрхөн охиноо бодож болоогүй юм байхдаа гэж бодохоор л…

Тухайн үедээ тэр хүнийг үг дуугүй хөөгөөд явуулсан ч дараа нь нухацтай тайван ярилцаж үзсэн. Тэгээд яагаад биеэ үнэлсэн юм бэ гэхээр би машинтай болохыг хүссэн гэсэн хэтэрхий тэнэг хариулт хэлж билээ. Чихэндээ ч итгээгүй арай ч дээ. Японы комисcын төмрийн сэгнээс энэ амьдрал нь хямдхан байсан байна лээ. Энийг уншихад би эхнэрээ нэн ядуу амьдруулсан мэт сонсогдож байгааг мэдэж байнаа.

Гэтэл үнэнэдээ үгүй шүү. Миний бизнес бага зэрэг уналтад орж машинаа зарж басйан боловч хэзээ ч эхнэрээ гэр хороололд түлээ нүүрс хагалуулж хоолгүй хоосон хонуулж үзээгүй ээ. Одоо надад эмэгтэй хүнд итгэх ямар ч итгэл байхгүй болсон. Бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч мэт санагдах боллоо. Энэ буруу гэдгийг мэдэж байна.

Нэг юм асуухад эмэгтэй хүний ухаан үнэхээр ийм ахархан байдаг хэрэг үү? Өнгө мөнгө түр зуурын зугаа цэнгэлийн өмнө юугаа тавиад туухад бэлэн байдаг гэж үү? Охин маань үе үе ээжийгээ асууна. Тэгэх болгонд нь миний гол зангираад л явчихдаг. Ер нь өмнө нь анзаардаггүй ч байж. Сүүлийн үед илт анзаарагдах болсон нэг зүйл нь гэвэл энэ социал гэдэг зүйлээс болж гадуур маш их салалт араар тавилт биеэ үнэлэлт нэмэгдэж байна. Аан тэгээд гол асуудалдаа ороё.

Би энэ явдлыг олон талаас нь бодлоо. Тэгээд охиноо бодоод эргэн нийлэе гэхээр миний дотор дэндүү гомдолтой байна. Тэгээд ч итгэх итгэл минь ор мөргүй алга болсон. Намайг өмнө нь хуурсан хүн дахиад хуурахгүй гэх баталгаа байхгүй шдээ. Аль эсвэл би бас өөр хүүхэнтэй явалдчихвал миний дотор уужрах болов уу? Та нар юу гэж бодож байна? Аль эсвэл бүр мөсөн салаад охиноо өнчрүүлэх үү?

42 Comments

  1. Хүү says:

    100 грамм татах болгонд чинь нэг янхан нүдэнд чинь харагдаад хэцүү л байх.Яашканаасаа үтэр түргэн салах хэрэгтэй.Ийм дампуу амьдрал гэж юу байдаг юм.Машинтай болчихвол машиндаа шаалцаад бүр гай болно.

  2. отгоо says:

    суухаасаа өмнө болохгүй бүтэхгүй уруу татсан хүүхэнүүдтэй нийлдэг байж дээ ,одоо ч нийлсээр л байгаа даа зүгээр хүүхэдээ бодоод өнгөрөө ,Ухаан суух байлгүй дээ эмэгтэй хүн дуртайдаа тийм зүйл хйихгүй дээ хэсэг толгой нь л эргэсэн байна

  3. Anonymous says:

    Чи тэжээж чадахгүй бол бусад нь тэжээнэ 1+1=2 яг л энэ. Гоё хүүхнүүд гоё юм эдлийлдаа ккк. Би ч тэгдэг саэхүү дээр тусладаг ах хүн байдаг. Хэн хэн нь гэр бүлтэй ч бусинуулахгүйгээр явж болношд. Уужуу байлдаа эр юм байж. Амьдраад үхэх хооронд.дуртай дугтайгаа хийвэл яаж байна.

  4. Tsolmon says:

    saltaanii buzar nasan turshid chn dagna shuu teneg gichiinuud mn mashintai ynhan yvsanaas mashingui sain eej baisan n deer gej bodogdohgui bnuu. gants biy bsn bol duurch henteigee shaaltsaad mongoo avah chn. harin huuhedtei nohortei baij ingej yvj baival chi zugeer delhiigees zail buzar gichii mn

  5. Uurtsaih says:

    Ehneree sekseer dutaasiim boluudaa.

  6. pxkny says:

    шижгийн эхнэр бна. Хүүхэд л хэцүү бна. Хүүхдээ бодоод заваан эхнэртэйгээ тэвчиж амьдарч бас болно.

  7. Mongol says:

    Hol bolhoor tegne hench odoo saihan hoc aimdar

  8. aagii says:

    Ene zaluud helehed chi tarhinii turaaltai ehnertei baisiin bnaa zugeer salsan ni deer oorteigee adilhan setgej boddog gaigui huuhnuud zondoo baigaa tedentei suu.naad durak avgai chin bas oortoo taarsan neg yum olj avaad amidrana daa.yagaad durak ni duraktaigaa suuj boldogguin boloo tegvel amidral yamar hilbar boloh bol.

  9. Mm says:

    Salaa sal ugaasaa zasrahgui

  10. Алаг хорвоо says:

    Амьдралыг утгагүй болгох юм даа. Нэр хүнд мөн түүнчлэн материал эд баялгийг хөөсөн хүн эцсийн эцэст хоосон хоцорно учир нь хүн сэтгэлийн амьтан шүү !!!

  11. Mino says:

    Монголд эмэгтэй хүн хүссэн хүсээгүй л биеээ тархиа үнэлэх болдогшдээ угаасаа, зөв зүгээр ажлаа хж бхад л ажлын байрныы бэлгийн дарамт ирдэг, ажласаа гарахуу, нөгөө хүний аясыг дагахуу л болдог үнэхээр хэцүү, бүх эмэгтэй тим биш биш л гээд байдаг, ер нь та нар хажуудах хүүхнийхээ ч өмнөх явдалуудыг мэдэхгүй л байгаа шд, биеээ үнэлээд хөжсөн нь байна байна. биеээ өндөр үнээр үнэлээд Хэнээс илүү сөйхан амьдарч байгаа хүүхнүүд зөндөө байна. Нийгмийн бүх дахаргад бүх л бүсгүйчүүд ил далд хэлбэрээр биээ үнэлдэг тэдний хямдхан нь л бусдад гоочлогддог , дээд зэрэглэлийнхэн нь гадд дотоодын буудлөар явдагыг нь хэнч мэдхгү л өнгөрч багаашд, хүн нэг л амьдарна, ялангуа бүсгүй хүний залуу нас гоо үзэсгэлэн даанч богинохон , чамд үнэнч байлаа гээд юу хожих юмбэдээ заа яахөвдээ насны эцэст нэр цэвэр нүд аних юмдааа тэээ, нөхрийгөө чадалгүйг ойлгоод өөрийнхөө хүчээр л болгое гэж бодсон байна. Эвий дээ бүсгүйчүүд минь

    • zaluu says:

      Мино зайл янхан минь ямар ч хямдхан бодолтой юм. Бэлгийн дарамтанд ороод байгаа бол тэрийг нь бичээд хашраагаач. Монгол хүн байна даа омголон бай. Үнэ цэнэтэй бай. Эр нөхөр чинь чамайг үнэлж хайрлаад дурлаж суусан л байлгүй.

      Нөхрийгөө чадалгүйг ойлгоод энэ тэр … эцсийн эцэст чиний бодлоор чадал гэж юу вэ? Мөнгө үү? Сайн эхнэр эр хүнийг ерөнхийлөгч болгодог. Садар эхнэр ерөнхийлөгчийг архичин болгоно доо.

    • H says:

      Mino чи эхлээд Монгол хэлний дүрмийн дагуу зөв сайхан бичээд сурчих ааа. Дараа нь хүнд зөвөлгөө өгвөл дээр байна даа уг нь.

  12. 27той залуу says:

    Араар тавиулах тэр мэдрэмж үнэхээр хэцүү шүү. Салахад их амархан шүү. Чиний амьдралаар амьдарч үзээгүй хүмүүсийн үгийг бүү тоо. Миний хувьд маш нухацтай ярилцаад амлалт нтр.г нь аваад нэг боломж олгоод үзвэл яасан юм бэ гэж бодож байна.

    • guest says:

      hun zaaval biyee unelehgui l bol amidarch chadahgui yum shig soliorch baih shiv dee.sul orj irsen mongo sul l gardag horvoo shdee.etssiin etsest uiliin ur gej yum bdag l yum daa.yamar saindaa l ur mini uldeh horwoo gej yaridag bsan gej bodoj bna.chinii bichsen baidliig harwal chi ch yalgaagui l biyee unelegch shiv dee.ishhhh chaavaas

  13. Лол says:

    Танай эхнэр харин ч овоо үнэтэй хүүхэн бна. Би бол хоол ундны мөнгөнөөс л биеэ өгөхөд бэлэн шахуу бна. Нөхрөө хүүхэдтэйгээ тэжээх гэж зүтгэсээр бтал үнэхээр ядарч бна. Нөхөр ажил хийхгүй архи уугаал явах юм. Ажил хийсэн архи ууна. Надад амьдралдаа хоол унаанд суу гэж 5000 төгрөг өгч бгаагүй. Ийм амьдралтай эмэгтэйчүүд ганц надаар тогтохгүй байх гэж бодож байна

    • жагаа says:

      танилцахсан

      • Лол says:

        Хаягаа үлдээвэл mail-р харьцдаг найзууд болж болох л байхдаа

      • Би says:

        Хаягаа үлдээвэл mail-р харьцдаг найзууд болж болох л байхдаа

  14. baagii says:

    lol Won 2-т. Энэ Лол Вон 2 бол хэцүүхэн хүнд гарууд юм байна. та 2 шиг хүмүүс олон биш ээ. сайн нь олон байдаг. Та 2 бол 1 төгрөг ч харсан ч биеэ үнэлэх нөхөд байна ккк

  15. g says:

    uhaan muutai hyamdhan bodoltoi, heden togrognoos biye uneldeg huuhnuud suuliin uyed mongold ih bolson yum shigee. zov bodoltoi, amidraliin toloo gesen huuhnuud ch gesen zondoo bii. gol ni hunee l tanih yum daa. onoogiin niigem gej neg iimerhuu bolchihson ni haramsaltai. iim ehner demii bailgui dee. ergeed niilsen ch gesen boon heruul bolno biz. ehner chin mash uhaan muu bololttoi. hairan amidral.

  16. Асуулт says:

    Өдрийн мэнд манай Монгол эмэгтэйчүүд эрчүүдээр иллэг массаж хийлгүүлэх талаар бодож үзсэн үү. Ер нь иймэрхүү газар монголд байдаг уу. Хэрэв байвал манай эмэгтэйчүүд хэр сонирхох бол/ Сонирхвол холбогдоорой утас 89152033 / Мэдээж массажнаас илүү ямар ч юм байхгүй./Би эрэгтэй 25 тай/

  17. zolo says:

    Tegtlee ix setgeleer unah hereggui dee.amidrald yu ch tohioldono.ehner chin tiim blaa geed busad huuhnuud bugd tiim bish.chi amidralaas yu husdeg bsan tuuniihee toloo yaw zawgui bai. Ohin chin heze negen tsagt aawiigaa oilgono.tolgoi ni ergetsen teneg ehnerteigee dahij niileed hereggui amidral chn tam bolno.ternii orond ohindoo oortoo tsag zaw buh yumaa zoriul.amidral bayan shuudee. Ternii hiisen teneg uildliin toloo chi setgeleer unaj buruu zuild awtaj bolohgui.ataarhtal ni amidar zaluu mini amjilt

  18. Oyuna says:

    mashiniig hereglee gej bodoj bsnaas er nuhur, ur huuhdiin amidraltai tentseh une tsenetei gej bodoj bgaagui yum bna.

  19. Хн says:

    Хөөрхий дөө монголчууд маань бүгд л Дауны синдромтой болж дээ…. олдмол болон төрөлхийн…. Гол шинж тэмдэг нь 2 нүдний хооронд их хэмжээний зайтай,, навтгар хамартай, өргөн дугуй царайтай, хэт онигор нүд…. бас машин авахын тулд доодхоо ашигладаг, бусад нь түүнийг нь зөв гэж боддог

  20. Өнгө ижил says:

    Lol Won 2 biyee uneleltiig demjeed L, ingeed harhad mongol huuhnuud Yamar Bolj duusj bgaan bn

  21. Хоёр хошногт says:

    ээ бурхан минь энэ хоёр хошногтой новшнууд диилдэхгүй шүү. Эрх мэдэл нь хэтэрхээрэй тэгж байгаа юм. Зовлон үзээгүй байна наад хоёр хошногт чинь

    • lol says:

      chi 1 hoshnogonoos n garsnaa medehuu

    • Монхүү says:

      Залуу байхад нэг номноос уншсан юм ер санаанаас гардаггүй. Германы нэг сайдыг ч билүү, генералыг ч билүү орос хүүхнээр панаалдуулж секс хийлгүүлж бичлэгээр нь Зөвлөлтийнхөн шантааталдаг, манай талд мэдээлэл өг энэ тэр гээд. Тэгсэн нөгөө гар болохоор :- Зүгээрээ, манай эхнэр харин ч иймэрхүү юманд дуртай, наад бичлэгийг чинь би өөрөө үзүүлнэ надаа өгчих гээд Оросын КГБ нөхдүүдийг хэлэх үггүй болгодог. Нээх их цэвэр ариун явдалтан хайгаад одоогийн нийгэмд хэцүүхэн л олдох байх, тэрэнд орвол асуудлыг хөгжилтэй талаас нь нэг бодоод үзэхгүй юу дээ. Ямар нэгэн байдлаар биеэ үнэлдэггүй эмэгтэй гэж энэ хорвоод дээр байдаггүй юм, худлаа гэвэл энийг уншиж байгаа охид бүсгүйчүүд өөрөө өөрөөсөө асуугаарай. Царай муутай, гахай шиг тарган хүүхнүүд бол харин өөрөөсөө өөр асуулт асууна биз.

      • g says:

        chi ene bodloo hend tulgaad baigaa yum be. buh emegteichuudiig biye unelegch gej helj bolohgui shuu dee. hun bolgoniig harluulaad yasan harlasan dotortoi amitan be

      • Тунгалаг says:

        Би тэгж бодохгүй бна. Биеэ үнэлж үзээгүй шүү нөхөртэйгөө 17 настайдаа танилцаад 18 тай суусан 3 хүүхдийн ээж бна. Та нартай уулздаг учирдаг хүүхнүүд л тийм бх. Журамтай сайн сайхан эхнэрүүд их олон байдаг юм. 22 жил ханилсан байна шүү

  22. Guest says:

    Harinch gaigui… gants oroinii zugaa tsengeesee yugaach oghoos butsahgui ehner bas bna sh dee. Medeej chamaas iluu mashin tereg ntr buged bsan. Teglee geed nemerguin bna lee. Uudaggui zugaaldaggui halamjitai er hund oligtoi hani olddoguin bna lee

    • xaxaxa says:

      chi enenees iluu bailaa geed deerdsen yumgui hayagdchihsan tavjiigaaz dee, nuuree uaa uurtuu archaatai bai, cham shig unhiagui yumiig hayalgui yaadiin, komissiin tumriin segiig chin hurungu gehuu??? doojoogui holood l hayagdjiigaa shd

    • Өнгө ижил says:

      Buh emegteichuud iim bish L bhldaa, Ghdeel hamgaas erhemd tavij bsan hun araar tavihaar Emegtei hund itgehee baichdiin bnlee. Ergej hutsah talaar bodohgui amidarval Buh zuil bolndoo

  23. Janjin says:

    ter emegtei uuruu l tiim hyamdhan bhgui yu, chimeegui yavuulaad, uuruu bayarlaad ulddeg gazar shde, iim ued olon yum tariad demii bdiimoo, dalimduulaad zam zamaa huuhgui yu doo, er ni sain ehner/nuhur gedeg ger horoolold tulee hagalaad, us zuuj baisan ch hajuud baij l baidag bhgui yu, demii yum demii, uurt ergeed gai bolj bolzoshgui ug buu hel, uildel buu hii, suraggui daldraasai geed zalbirch bai. ergej irehed ni huleej avahgui shuu, huleej avah l yum bol ter uedee chamaig hoosloid buhniig chin avaad yavah bno, tiim hunees batalgaa matalgaa gh mt eldev balai yum huleegeed hereggui.

    uurtuu itgeltei, tuushtai, changa, hatuu bai. chi heterhii zuulun, shalchiganuur, ergej butsdag bolohoor, chi hatuu bish uchir chamaig het zuulchilj bgaan. iluu garch setge, heden nuudliin tsaadahiig, heden doloo honogiin daraa urnuh uildeliig uridchilj har, tegehgui bol neg l udur ter em tsagdaa shuuh bolood zodson, huusun, huuhed avch zugataasan, uulzuulaagui geed chamaig eldev yanzaar gutgeed ed hurungu bulaatsaldaad irne, tiim zuild beltgeltei bai, hamgaalaltiin hanaa bosgoj ehel.

  24. won says:

    avgaig chini harin orovdchihloo. mashin avaad ogchih chadalgui nohortei. avgai chini harin chadahaaraa l hicheesen bn shd. huuhedtei ni sain uulzuulj bgaarai

    • uruvdsun huniig uruvduv says:

      chamaig buur ikh uruvduv shde. yasan ch hyamdhan huseltei hun ve

      • lol says:

        hussen yumaa avag l dee. her udaan avtobusand chiheldej yavahav dee. avaad ogchihoj chadahgui bol duugai bh heregtei shd

      • gerlee says:

        hahahahahah LOL neeree tataahiimaa vnen shdee er ni bol

      • gerlee says:

        hahahahahahahahaha

      • Алаг хорвоо says:

        Мөрөөрөө нийтийн унаанд суугаад явж байхгүй замын түгжрэлд нэмрээс боллоо л доо, Ер нь тэгээд бодол санаа нь хөрөнгөн дээр тогтдог юм бол тэр авгай чинь хоёр биенийхээ чадамжийг мэдсээр байж яах гэж суудаг байна аа, Авгайгийн чинь буруу, би хувьдаа ийм явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, балиар заваарсан эмэгтэй зайл зайл (уучлаарай өөрийн эрхгүй ингээд бичлээ), даанч хүүхэдэд л хэцүү юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.