Секс ба сармис

Шотландын Стерлингийн их сургууль, Чехийн Карловын их сургуулийн эрдэмтэд хамтарч нэгэн судалгааны ажил явуулаад сармисны үнэр эрчүүдийг илүү дур булаам санагдуулдаг болохыг олж мэджээ. Тиймээс судлаачид болзоонд явахаар зэхэж байгаа эрчүүдэд элдэв үнэртэй ус цацахын оронд сайтар сармис идэхийг зөвлөж байна. Энэ ногоо амнаас эвгүй үнэр ханхийлгэж, охид хүүхнүүдийг үргээх магадлалтай ч сармис идсэний дараа эрэгтэй хүний хөлсний үнэр эсрэг хүйсний хүмүүст илүү тааламжтай санагддаг гэнэ.

14518238_10155205030129045_892418876_n

Туршилтын явцад эрдэмтэд сайн дураар оролцогч 42 эрд түүхий сармис, сармисны амттай бэлдмэл зэргийг идэхийг санал болгожээ. Дараа нь судлаачид тусгай хөвөнгийн тусламжтайгаар тэдний биеэс ялгарах хөлсний үнэрийг 12 цагийн дотор шингээж авдаг байв. Мөн хажуугаар нь сармис идээгүй үеийнх нь хөлсийг дээжлэн авч байсан аж. Улмаар тэдгээр үнэртний дээжийг туршилтад оролцсон 82 эмэгтэйд үнэртүүлээд, дур булаам, тачаангуй, эрэлхэг байдал зэрэг хэмжүүрүүдээр үнэлж дүгнэхийг хүсчээ.

Эрчүүд сармисыг их идэх тусам тэднээс ялгарч буй хөлсний үнэр эмэгтэйчүүдийг илүү татаж байсан гэнэ. Сармис нянгийн эсрэг үйлчлэлтэй учраас ингэдэг хэмээн эрдэмтэд тайлбарлав. Сармис өвчин үүсгэгч бичил биетүүдийн тоог бууруулж, ханиад томуунаас сэргийлээд зогсохгүй хүнээс ялгарч буй хөлсний таагүй үнэрийн эх сурвалж болох нянгуудын бөөгнөрлийг сааруулдаг аж. Эрт үеэс хүмүүс сонгино сармисны анагаах увдисын талаар мэддэг байсны сацуу сексийн чадавхийг сэргээдэг шидтэй хэмээн эрхэмлэн үздэг байжээ.

Баримтаас үзэхэд:

  • Грекчүүд сармисыг үрийн шингэний гаргацыг сайжруулдаг, эр бэлгийн хүч, чадавхийг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан бөгөөд шинэхэн хосуудад сарын хугацаанд сармистай хоол идэхийг зөвлөдөг байсан аж. Нэг ёсны “сармисны бал cap” зохион байгуулдаг байжээ.
  • Римчүүд сонгиныг “сул дорой” эрийг ч хүч оруулж, бэлгийн харьцаанд урин дууддаг шидэт гэж бишэрдэг байсан байна. Ялангуяа хагас сайн өдөр, хурьцал хийхийн өмнө сармис сонгиноор хачирласан зууш идэхийг эрчүүдэд зөвлөжээ.
  • Өмнөд францчууд сармисыг “сексийн зэвсэг” гэж өнөө ч үздэг хэвээрээ. Эрт үед хааны ордонд хатагтай нарт үдийн хоолонд чихэрлэг болгож амталсан сармис өгдөг уламжлалтай байжээ.
  • Сармис болон самар нь хатан хаан Екатерина Медичийн өдөр тутмын хоолны цэсэнд орж байсан нь санамсаргүй зүйл биш.
  • Хатан хаан Марго нь нууц амрагууддаа сексийн допинг болгож улаан вино өгдөг уламжлалтай байв. Мөн сармисыг нунтаглаад улаан, цагаан винотой уудаг тусгай жорыг хатан хаан өөрөө ч хэрэглэдэг байж.
  • Хүүхэмсэгээрээ алдартай Наполеон сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд улаан дарсыг шоколадаар даруулж уух тун дуртай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.