Одоо л зөв шийдвэр гаргахгүй бол эргэж буцах цаг зав алга…

Young woman experiencing headache with man on the sofa behind her

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэдэг хүн үнэхээр яахаа мэдэхгүй байнаа? Нөхөр маань жирэмсэн /2009 он/ байхаас л нэг хүүхэнтэй явдаг болжээ. 2009-2015 он хүртэл намайг ийш тиймээ явсан араар гэр орон айл амьтан машин тэрэг найз нөхөд гээд л уулзаж учирдаг байжээ. Тэрийг нь өөрийнх нь амнаас сонслоо. Одоо мэдээд 9 сар болж байнаа энэ хугацаандаа яахаа мэдэхгүй бодсоор л байна. Үнэхээр итгэл маань алдарсан сэтгэл маань гомдсон, зүх маань шархалсаан.

14518238_10155205030129045_892418876_n

Одоо муудалцахаар их муухай үг хэлнэ дахиад ч явна өшөө ихийг сонсгоно гэх мэт тэр хүүхнээ миний хэрэглээ байсан хөхүүлдэг байсан тэр хүүхэн бид 2-оос адилхан таашаал авдаг гэж хээв нэг хэлсэн бол яах уу? Одоо нүдэнд үзэгдэж өдөр бүр бодогдоод хэцүү байнаа. Муу охиноо л бодож яахаа мэдэхгүй байнаа бас одоо энэ 2 салаа замын/уучлах, салах/ алыг нь сонгох уу? Манай нөхөр архи дарс уудаггүй хүн бид хуримаа хийгээгүй ч хамтдаа байдаг танилцаад 8 жил болж байна. Өнгөрүүлсэн энэ 8 жил маань одоо үнэ цэнгүй юуны төлөө явсын бол гэж хамуусал төрүүлж байна. Хойшид харамсахгүйн тулд одоо л зөв алхам хиймээр байна. Салах уу, уучлах уу…

Уучилсан дахиад ийм байдал гаргавал яах бол, салсан чинь эргээд амьдралын нугчаанд харамсах бол яах бол охин бид 2 2-лахнаа байж цаашид аавгүй нөхөргүйгээр хэр байх бол гэх мэт бодох юм их байна аа би яах бэ? Одоо би аргаа барахдаа шөнө бурханаас гуйж байна. Өөрийгөө яахаа ч мэдэхгүй төөрсөндөө л аргаа барж байна. Ядаж ганцхан удаа ч болов бурхан гэж байдаг бол зүүдэнд маань ирээд яахыг маань хэлээд өгөөч дээ гэж гуйдаг. Үнэхээр одоо би 30 хүрч байна одоо л зөв шийдвэр гаргахгүй бол эргэж буцах цаг зав алга…

5 Comments

  1. ... says:

    Гэрэлт азтай хүүхэн байна.

  2. ҮХЭР says:

    ҮХЭР ШИГ ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ ЧИ ЧАМАЙГ ДОРОМЖЛОХЫН ДЭЭДЭЭР ДОРОМЖЛООД БАЙХАД УУЧЛАЛ МУУЧЛАЛ ГЭЭД СОЛИОРООД БАЙХЫН НАСАН ТУРШДАА ДЭЭРЭЛХҮҮЛЭХДЭЭ ТААРСАН АРЧААГҮЙ МУЛГУУ НОВШ ВЭ ЧИ

  3. Sunmoon says:

    Салаач ээ.Яаж ийм хүнтэй насыг барах юм бэ? Чи залуу хүн л байна ш дээ. Ахиад чамд амьдралын зам зурайж байна.

  4. Гэрэлт says:

    Би бас яг ийм амьдрал туулсан. Үр хүүхдээ бодож 1 уучилсан. Хайртай сэтгэлээ бодож уучилсан. Амьдралын минь хань юм даа гэж уучилсан. Яаж ганцаараа амьдрах вэ гэж уучилсан. Миний өнгөрсөн амьдрал тэр чигээрээ уучлал байсан. 14 жил амьдраад тэгээд жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байхдаа өөр хүүхэнтэй байр хөлслөөд далдуур хамт байдаг байсныг нь мэдээд салсан даа. Ийм эрчүүд хэзээ ч засарна гэж байдаггүйг олон шөнө дэр норгон эр нөхрөө хүлээж байхдаа өөрийн эрхгүй л ойлгосон доо. Би нөхрөөсөө 2 хүүхэдтэй салсан ч 5 жилийн дараа намайг хайрладаг 2 хүүхдэд минь аав болж чадах тийм сайхан ханьтайгаа учирсан. Өөрийгөө хуурч цаг хугацаа алдах хэрэггүй. Тэр хүнээс салаад чамайг чин сэтгэлээсээ хайрлах тийм хүнээ олох хэрэгтэй. Битгий өөрийгөө хуур. Шууд л салах хэрэгтэй

  5. sun says:

    нөхөр чинь тийм хээв нэг байгаа юм бол дахиад заваарах л юм байна, чамаас уучлалт гуйгаагүй байхад чи уучлах уу яах уу гэж бодлогошроод л… эндээс асуугаад нэмэргүй, өөрөө сайн бодож байгаад шийд. чамд өөрөө тэгж хээв нэг хэлж байхыг бодоход чи их нөхрийнхөө аясаар байдаг ноомой хүүхэн бололтой, чамайг гомдоохвий алдахвий гэж айдаггүй юм байна. биеэ даах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.