“ҮР МИНЬ ҮЛДЭХ ХОРВОО”

Сайн байцгаана уу? Би өмнө нь гэр бүлийн хууралтаас болж сэтгэл санаагаар унаад хавдартай болсон талаар нийтлэл бичиж байсан бүсгүй байнаа. Сайн санаатай хүмүүсийн зөвлөснөөр мэс засалд ороод муухай өвчнөөс салчихаад л сууж байна даа. БАЯРЛАСАН ШҮҮ. Та нар минь сэтгэл санаагаар дэмжээгүй бол би энэ орчлонд байхгүй байсан байж мэдэхээр байсан. Хавдар гэж ХАВ ДАРСАН ГОМДОЛ гэсэн үг юм гэнэлээ. Бага хүүхдийн толгойн чинээ том хавдар авахуулсан. Нөхөрт үзүүлсэн, царай ч хачин болоод их цочролд орсон гэсээн. Миний хань яасан их зовоо бол гэж мессеж бичсэн байсан. Мэс засалд орохоос 2 сарын өмнө нөхөртэй явалдсан хүүхэн харанхуй шөнөөр давхиж ирж нөхөртэй минь ярьсан болгоноо надад ярьсан. Нөгөөдөр нь дахиад бүүр санаатайгаар, төлөвлөгөөтэйгээр бүх юмаа ирж ярьсан.

new_banner

Танай нөхөр надад тэгж хэлсэн, ингэж хэлсэн, тэгж чамайг муулсан гээд л худлаа үнэн баахан ярьсан. Биднийг салгах гэж улайран зүтгэж байгаа нь муухай харагдаж байсан. Би огцом цочролд орж хавдартай ядаж байж сэтгэл гутралд орчихов. Сар хэртэй ухаан хагас явлаа. Нөхөр маань тэр хүүхний хэлсэн зарим зүйл худлаа гээд л байлаа. Надад тэр хүүхэнтэй уулзах, ярих, хэрэлдэх тамир үнэндээ байсангүй. Нөхөр маань бүр аргаа бараад хоёулаа тэр хүүхэн дээр очлоо. Би тэгж хэлээгүй биз дээ гэхэд би уурандаа хэлчихсэн юмаа гэж байгаам даа. Дараа нь утсаар нөхрөөс уучлалт гуйсан гэсэн. Уучлалт гуйх хүн нь би юм уу, манай нөхөр юм уу бүү мэдээ. Бодвол тал олж, дахиад уулзаж учрах гэсэн санаа байх.

Нөхөр маань хааяа уудаг, уухаараа юу ярьж байгаагаа ч мэддэггүй. Энэ хүүхэнтэй явалдаад уух нь ихэссэн дээ. Дэвтэй архи уусан байна гэж үзүүлсэн хүн бүхэн хэлдэг. Согтуу үед нь би ярианаас нь их ичдэг, ярьж буй зүйлийг нь үгэнд авч үздэггүй. Тэр хүүхэн архи өгөөд л, согтохоороо ярьсан зүйлийг нь өөрийнх нь эсрэг ашигласан. Нэг ёсондоо “түгжилдсэн” л дээ. Хүний ухаан санаанд багтамгүй ааш зан гаргасандаа. Амьд явахад хүн их л юм үздэг юм байна.

Мэс засалд орохоос цагийн өмнө “чамайг хэн ч тоохгүй,чи нөхрийнхөө толгойг залгина, чиний нөхөр чамайг хуурахаа хэзээ ч болихгүй, нөхрөөс чинь өөр хэн ч тоохгүй болохоор нөхөртөө сүжирлээ, чи муу авгай” энэ тэр гэж доромжилсон. Өмнө нь бас бүдүүн гахай, муу муухайдаа нөхрөө алдсан, чамайг ганц үг хэлээд амьдралгүй болгоно, мэдрэл муутай хүүхэн, хэн нь дийлж нөхрийг чинь авахаа үзчих үү, танай нөхөр чамтай бараг унтдаггүй гэж хэлсэн, анхнаасаа суухдаа чамд хайртай байгаагүй гэсэн, насаараа нөхөртөө хууртсан хүүхэн, чамайг насаар нь уйлуулна, чи миний хэлэх үгийг сонсоод цаашид нөхөртэйгөө хамт амьдрах аргагүй болно, өнөөдрөөс эхлээд чиний амьдрал цус нулимсанд живнэ, би чамайг харааж байна гэх мэтээр доромжилж байлаа. Гэр бүлийг минь сүйтгэж, үр хүүхдийг минь өнчрүүлэхээр дайрсан тэр өчүүхэн хүнд би хэдэн хатуу үг хэлсээн, хэлсэн. Гэхдээ арай ч дээрх шиг хэлээгүй ээ.

Сохор хүн сарнайн гоо үзэсгэлэнг харж чадахгүйтэй адилхан, ухаан муутай, сэтгэл муутай хүн хүний хэлснийг ч ойлгодоггүй хор шар, атаа жөтөөнөөс илүү гарч сэтгэж чаддаггүй юм байна билээ. Хэтэрхий мөчидхөн бодолтой хүүхэн байна билээ дээ. 3 хүүтэй, нөхөртэй энэ хүүхэн бага хүүхэд нь хөхнөөсөө гараагүй байхад цагаан сүүгээ асгаруулаад хүнтэй явалдаж байсан хүн шүү дээ. Хүний нөхрийн сэтгэлийг татсан сайхан хүүхэн гэж та бүхэн бодож байгаа байх. Үгүй дээ, тийм биш, миний хаана нь ч хүрэхгүй. Сэтгэл, хүн чанар, царай зүс, бие хаа, ухаан, боловсрол гээд хаана нь ч хүрэхгүй. Олны сүүдэрт нуугдаж амьдардаг, амьдралаасаа ичдэг, муу муухай зүйлээ хүмүүс мэдчих вий гэж үхэтлээ айдаг, инээж үзээгүй байх гэмээр царайтай нүхэнд нуугдсан харх шиг л амьтан даа. Хөмсөгнийх нь дундах гүн үрчлээнээс харахад амьдрал нь их л хэцүү, дарамтанд байдаг юм шиг санагдсан. Тийм амьдралтай болоод л хүнтэй явалдаж, хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй, хүний зовлонд цаддаг,хүний нулимсыг гамнаж мэддэггүй байх даа. Энэ сайтыг уншаад л байхад энэ олон асуудалтай, зовсон хүмүүс дотор энэ хүүхэн шиг аймшигтай хүн огт байхгүй л байгаа юм даа. Жингэрийн нохой сүүлээ өргөхгүй бол эр нохой дээр нь гардаггүй гэж үг бий. Эрчүүд аль амарханыг нь хараад л эхнэрийнхээ хаана нь ч хүрэхгүй хүүхэнтэй зууралдаад, арганд нь орох явдал маш түгээмэл байна. Үүний гол буруутан нь АРХИ, ер нь хүний зовлонгийн 90 хувь нь энэ шингэн чөтгөрөөс болдог гэж би боддог.

Хүн рүү буруугаа чихчихээд өөрийгөө өмөөрөөд, зөвтгөөд л дайраад байна. Чи тэгсэн, чи ингэсэн, чи эхэлсэн л гээд дайраад байна. Манай нөхөр рүү байнга залгаад манай нөхөр ингэсэн, тэгсэн, ингэж хардсан, тэгж дарамталсан гээд л эсвэл танай авгай, танай авгай, танай авгай тийм ч, ийм ч буруутай гээд байнга ярьчихна. Нөхөр рүү өдөрт дор хаяж 3 удаа залгадаг, больё гэхээр больдоггүй, хайртай дуртай гээд салдаггүй юм гэсэн. Сүүлдээ манай нөхөр бүүр залхсан, үзэн ядсан гэж байсан. Хайраас бүтсэн 20 жилийн амьдралыг минь замын дунд гарч ирсэн эрээ чамласан хүүхэн бусниулах уу? Арай амжихгүй ээ.

Шувууны өндгөнд сүүдрээ тусгах төдийд төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм гэнэлээ. Гэр бүлээ, үр хүүхдээ хамгаалан тэмцсэн эх хүний хэлсэн хэдэн хатуу бөгөөд үнэн үгийг сонсчих чадваргүй, буруугаа ойлгож ухаараад хүлээгээд авч чадахгүй эхнэрийг нь элдэв дээдээр хэлж, доромжилж, бүх бурууг чихээд сууж байгаа эх хүн 3 хүүтэй гэж байгаа. Үр нь үлддэг хорвоо юмсан.

Сэтгэл минь сүү байхад, хайр минь үнэн байхад,тэвчээр минь уул байхад ЧАДАХГҮЙ ЭЭ гээд хэлчихье. Буруу зүйл хийчихээд өөрийгөө өмөөрлөө гээд, буруугаа бусад чихлээ гээд ҮЙЛИЙН ҮР чинь дундрахгүй гэдгийг хэлчихье. Миний хань үлдсэн бүх амьдралаа зөвхөн надад зориулж, хорвоог орхин орхитлоо надад үнэнч байна гээд амалчихсан байгаа. Хэлсэндээ хүрдэг эр хүн байхгүй юу. Чамайг хуурахаа хэзээ ч болихгүй гэж бүү баяс гэе дээ. Энэ их зовлон бэрхшээлийг давж чадсан бидний амьдрал сайхнаар гэрэлтэнэ ээ. Зөв явахад болох л байлгүй дээ. Одоо энд орж ирээд л энэ нийтлэлийн доор баахан юм бичнэ. Тэр бичсэнээс л ямархуу хүн болох нь мэдэгдэнэ дээ. БИ БҮХНИЙГ АЛЬ ХЭДИЙН МАРТСАН. ОДОО ЗӨВХӨН УРАГШАА ХАРЖ АМЬДРАНА АА.

6 Comments

  1. бодол says:

    Anonymous чи тэр 3 хүүгийн ээж нь биш бээз хаха

  2. хн says:

    Монголд олон эхнэртэй байх хууль батлагдвал эрчүүд бид чинь хуулиа дагаж мөрдөөд энэ их гэр бүл салалт байхгүй болох учиртай… Энэ хуулийг өргөн бариад, лоббидоод батлуулчих хоншоортой аавын хүү улсын их хурлын гишүүн байдаггүй юм байх даа… Тийм гишүүн байвал үхэн үхтэл нь суудалд нь дархалах хэрэгтэй

    • нннннн says:

      Эрчүүд 2 эхнэртэй байж болох хууль баталвал 3 эхнэр авахыг хүснэ. Тийм л хүмүүс шүү дээ.

  3. Anonymous says:

    Юу вэ чи өөрөө тийм ухаалаг бичсэн шигээ хүн мөн бол нөхөр чинт яалаа гэж чиний бичсэн шиг хархтай явалдахавдээ. Сэтгэл гэдэг жолоогүй дээ гэж ардын дуунд байдаг. Үнэхээр хайр сэтгэл бол чи бүш хэл хэнч зогсоодгүймаа, уучлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.