- Тэмцэл
Жагсаалтыг ийм зүйлээр эхлүүлж байгаа нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ жагсаалтын бусад зүйлсийг заахын тулд тэмцэл хийж байж сурах зүйлс бий. Тэмцэл бол охидод чухал зүйл. Өөрөө тэмцэж байж амжилтанд хүрдэг гэдгийг охиндоо ойлгуулах хэрэгтэй. Мөн шургуу ажиллаж, шударга байж, бүх зүйл мөрөөдөл шиг байдаггүй, золиос гардаг гэдгийг заах хэрэгтэй.
2. Өөртөө итгэлтэй байдал
Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, шийдвэр төгс байх нь маш чухал. Хэн нэгний нөмөр нөөлгийг заавал хайлгүй, өөрө бүгдийг хийж чадна гэсэн итгэл төгс байдлыг охиндоо зааж сургаарай.
3. Бие даасан байдал
Ардаа заавал хүн зогсоолгүй, талбайд чөлөөтэй гүйх тийм бие даасан байдлыг охиндоо заагаарай.
4. Өөрийгөө хүндлэх
Өөрийгөө хүндлэх, үнэлэх байдал дутмагаас болж олон охидууд өөрийн гадаад төрх, бие галбиртаа сэтгэл хангалуун бус байдаг. Зурагт, сэтгүүл дээрээс харсан сайхан эмэгтэйтэй өөрийгөө харьцуулж, адилхан болохыг хүсдэг. Тиймээс та охиндоо түүнийг дахин давтагдашгүй, байгаагаараа гайхалтай сайхан гэдгийг нь ойлгуулж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг суулгах хэрэгтэй.
5. Шударга байдал
Зарим охид нэгнээ араар нь муулж, яс хаяж байхыг харсан л байх. Харин өөрийн охиноо тийм болгохыг хүсэхгүй байгаа биздээ. Охиндоо зөвхөн үнэнээ хэлэхээс илүү шудрага байдал чухал гэдгийг ойлгуулаарай. Шударга нөхөрлөл ямар үнэтэй зүйл болохыг ухааруулах хэрэгтэй.
6. Биеэ хамгаалах
Хөвгүүд хэрхэн зодолдохыг сурдаг бол охид хэрхэн биеэ хамгаалахыг сурах хэрэгтэй. Зөвхөн зодооны урлаг гэхээсээ илүү аюултай байдлаас хэрхэн гарах, зугтах зэргийг зааж өгөөрэй.
7. Юмсыг засах
Эвдэрсэн юмыг засах нь зөвхөн эрэгтэй хүний ажил биш, өөрөө хийж сурахыг зааж өгөөрэй. Ингэснээр эдийн засгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч сайхан байх болно. Өөрөө ямар ч зүйлийг хийж сурах нь бие даасан хүн болж өсөхөд тусална.
8. Хэрхэн мөнгө олох
Яг түрүүчийн хэлсэн шиг өөрөө бүхнийг хийж сурах нь чухал. Өсөж торниж байхдаа цагийн ажил хийх зэргээр хөдөлмөрлөж байж мөнгө олдгийг заагаарай.
9. Хөвгүүд юу боддогийг
Энэ бол аавуудын заах гол зүйл. Хөвгүүд охидоос зөвхөн гаднах төрхөөрөө өөр байдаг төдийгүй бодол санаа нь ч өөр байдгийг ойлгуулаарай. Ялангуяа охид маань эмэгтэй хүн болж, болзож эхлэх үед энэ бүхнийг ойлгож, мэдэж байх хэрэгтэй.
10. Хүндлэл
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүндлэх ёстой байдаг шиг эмэгтэй хүн ч мөн хүндлэл үзүүлж сурах нь чухал. Охиндоо эцэг эхээ, настай хүмүүсийг мөн найз нөхдөө хүндлэх зэргийг зааж өгөөрэй.
11. Үгүй гэж хэлэх
Охин чинь хүн бүрийг гуйх албагүй, хүний хэлсэн бүхнийг хийх ёсгүй. Өөрийн хүсээгүй зүйлсдээ шууд үгүй гэж хэлж байхыг зааж сургаарай.
12. Эх оронч сэтгэлгээ
Эх орон гэдэг ямар учир утгатай, гүн хүндлэлтэй зүйл гэдгийг ойлгуул. Өөрийн улсын түүх соёл, бахархах ёстой зүйлсийг зааж, хэрхэн эх орноо хайрлаж, хамгаалах сэтгэлгээг суулгаж өгөөрэй. Бид л эх орныхоо ирээдүйг бэлтгэнэ шүү дээ.
SOURCE: Zaluu.com