1. “Би сул тавьдаг ш дээ”
“Биеэ” гэдэг үгэнд бодол санаа ч бас багтаж байгаа. “Би сул тавьдаг ш дээ” гэж хэлж магадгүй. Гэхдээ хэрвээ чи одоог хүртэл жижиг хөхөө гараараа хаахаа болиогүй бол бие чинь сексийн үеэр хэт хяналттай хэвээрээ л байна гэсэн үг. Сексийг үнэндээ чи тэр залууд таалагдахын төлөө биш өөртөө сайхан мэдрэмж авахын төлөө хийдэг шүү дээ. Тийм хойно, түүний юу гэж бодох нь хэнд ч хамаагүй мэтээр хамаг биеэ зүгээр л гаргуунд нь гарга. Болохгүй бол нүдээ аниад, хүрэлцэж байгаа хэсгүүдэд, дотроор чинь гүйж байгаа гүйдэлд л анхаарал хандуул.
2. “Секс бол миний таашаалын төлөөх зүйл”
Мэдээж хайртыгаа ч бас сэтгэл хангалуун үлдээх хэрэгтэй. Гэхдээ дээр дурдсанаар чи түүний төлөө секс хийдэггүй. Яг одоо өөрийгөө жаргаах талаар ярьж байгаа болохоор “учраа олтлоо” ор хөнжлийн явдалд ийм хувиа хичээсэн хандлагаар хандаарай. Учир нь чи бүрэн таашаал авахгүй байвал, сүүлдээ яах гэж секс хийж байгаагаа ч ойлгохоо болин залхаж эхлэх болно. Энэ бол ямар нэг хэрэгжүүлэх арга биш, хандлага юм. 3.
3. Гар хангалгаас таашаал ав
Биеийн жаргалынхаа өмнө хариуцлагатай хандаж, өөрийнхөө тааламжтай цэгүүдийг тасралтгүй эрж, дур тавиулахад суралц. Үүнийгээ олж нээхгүйгээр хайртдаа юу хийвэл “болох” талаар зааж өгнө гэдэг боломжгүй зүйл.
4. Сэрэл бүрэн хөдөлсний дараа л “оруул”
Хуурай үтрээ эмэгтэйд ч, эрэгтэйд ч таашаал өгөхгүй. Тийм учраас сексийг яаруу биш, аажуу тайван, цаг хугацаа, орчин нөхцөлд баригдаагүй үед хийх нь чамд тустай. Хайртад чинь чиний сэрлийг хөдлөхийг хүлээх нь хэцүү байгаа байх гэж бүү бодоорой. Ингэж бодох л юм бол бүгдээрээ хэзээ ч бүрэн сэтгэл ханамж авч чадахгүй. Хэлүүгээ аль болох удаан “үнсүүлж”, оршлын цагийг албаар уртасга. Доор чинь хангалттай норж, хөөж, “Бушуухан хийгээд өг” гэж хэлмээр мэдрэмж төрөх хүртэл азна.