Би үнэхээр арчаагүй эр хүн юм

Сайн байцгаан уу!!! Би өөрт болсон зүйлээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Би одоо 21-тэй найз охин минь одоо 20 хүрч байгаа юм. Бид 2 үерхээд 1 жил болох гэж байна бид 2-н дунд маш аймшигтай зүйл болж өнгөрөөд байна. Бид 2 хоёр ч удаа хүүхдээ авахуулчихсан би тэрэндээ үнэхээр хайртай бас миний анхны хайр анхны хүүхдээ сар гарантай байхад нь эм ууж гаргасан. Тэр үед бид 2 2-лаа бэлэн биш байсан бас 2-лаа гэрийхнээсээ айгаад хэлж чадаагүй.

Манай хүн хүүхдээ гаргахгүй гээд шийдчихсэн байсан би дараа нь харамсах зүйл гарах юм шиг санагдаж байна чи минь өөрөө мэддээ гэхэд одоо гаргахад би дэндүү жоохон байна өөрөө цаашаа сурч боловсорч өөрийн гэсэн байр суурьтай болж байж хүүхэдтэй болцгооё эхлээд 2-лаа сургуулиа төгсий гэж хэлж байлаа. Би ч бэлэн биш болохоор бид 2 зөвшилцөөд эм авч зулбуулсан. Тэрэнд минь нэг хэсэгтэй хүндхэн байсан 2-лаа олон ч эмнэлэгээр явж үзүүл харуулж явсан.

Тэр минь хичээлдээ ч үнэхээр сайн байнга голч өндөр болохоор байнга сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлдэг энэ жил төгсөөд гадаад руу ээж аав дээрээ очоод тэндээ ахин сурах гэж байгаа. Би ч 2,3 жилийн дараа ардаас нь очино гэсэн бодолтой байлаа. Гэтэл энэ явдал өнгөрөөд дөнгөж 4-хөн сар болж байхад ахиад хүүхэдтэй болчихсон. Өмнө хүүхэдтэй болоод авахуулсан болохоор, уул нь дотно харьцаанд орохоос эмээж хааяа нэг орохдоо бэлгэвчтэй хийж бас гадуур тавьдаг байсан. Гэтэл би сая сургууль амраад хөдөө сар гаран яваад ирэхдээ хамгаалалтгүй ороод дотор нь тавьсан гэтэл биений юм нь ирэх хугацаанда ирэхгүй удаад байхаар нь шалгаж үзтэл хоёр зураас гарж ирээд бүүр шоконд орчихсон.

Нз охин минь чамайг үзэн ядаж байна гэж уйлаад надад маш ихээр уурлаж гомдсон чи арчаатай байсан бол анхнаасаа ийм зүйл болохгүй байсан чи миний амьдарлаар тоглож байна гэж хэлээд би ч их гутарсан. Гэхдээ 2 дахиа авахуулж чадахгүй гээд 2-лаа гаргая гэж их гуйсан бүүр өөрөө өсгий өөр дээрээ авая гэж хэлж үзсэн. Би одоо чадахгүй анх авахуулахдаа би болоогүй байна гэж хэлсэн юу ч болж байсан би өөрийнхөө шийдвэрээ дагамаар байна дараа нь харамсах зүйл гарсан ч өөрийгөө буруутгана гэж уурласаар. Би юу ч хийж чадахгүй хүүхэд минь сар ч хүрээгүй байхад ахиад эмээ хэрэглэчихлээ.

Би гэрийхэнд хэлээд юу ч хамаагүй зүйл хэрэглээд зогсоох хэрэгтэй байсан гэтэл би үнэхээр арчаагүй зоригтой алхам хийж чадсангүй. Тэрийгээ ч дэргэдээ тогтоож чадсангүй одоо надтай байж чадахгүй гээд байгаа. Би харин цаашид нь энэ бүх зовлонг нь арилгаж өгч үргэлж халамж тавиад цаг нь болсон үед нь хүүхдээ жаргалтайгаар угтан авч тэрнийхээ төлөө амьдарч баймаар байна. Намайг хүн болгон муулж хараах байх гэхдээ би яа вал дээр вэ би тэрнийгээ жаргалтай байлгамаар байна…

15 Comments

  1. irgen says:

    2yn 2 udaa huuhdee avhuulj baigaa hun chamaig tsaashid hairlaj chadna gej uu? ter chin emegtei hun mun uu? chi archaagui hun bish ee. naad emegteigeesee holdson deer.

  2. SAFASDF says:

    НААД ОХИН ЧИНЬ ЧАМАЙГ УГААСАА АНИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА
    ГАДААД ЯВААД Л ЧИ МАРТАГДАНА УГААСАА

    ТЭР БОЛТОЛ НЬ САЙХАН БАЛБАЖ АВ ДАА

  3. Xxx says:

    Uneheer archaagui yum. Chinii hamgaalaltgui untsan chini zuwhun chinii l asuudal. Terend chini neeh amraltaa awaad huduu sar garan bj bgaad irseneeree shaltaglaj bdag uneheer archaaguin. Huduunuus irhed chini chamaig hen negen hamgalaltgui unt gej shahaj shaardaagui bzdee.

  4. Buhimdal turuv says:

    2 taarsan duguinuud bnadag. Uchnuun arguud bhad uhsendee uur uursdiiguu zuwtguh geed bgaan. Zuwhun negniih ni 100 huwi buruu, 100 huwi zuw gj bgui. Untaj hewtwh bolhooroo bolchood araas ni asuudal uusenguut archaaguigee gaihtsgaaj ene ter. Tiim l yum bol anhnaasaa archaatai sexdehgui yasiin.

  5. Naraa says:

    Archaagui yumaa ta 2n ali alninaas bolj bn jiremsleltees hamgaalah uchnuun arga baidgiin spiral, jiremsleltees hamgaalah em, suulgats, taria edr geed odoo ali 1g ni heregle bi nuhirteiguu taniltsaad nuhur maani huuhedtei bolii geh hurtel 3 jil hamgaalah em uuj bsn

  6. Hhh says:

    Chinii buruu danv bish sexee hamtran hiij bgaa bizdee uneheet huuhedtei boloy gewel chi nz ohindoo hel ooriigoo oilguul huuhedtri bolohiig husej bgaaga hamtdaa ireeguid huuhdre osgoy hamt baiy gdgee oilguul ymsr oh achaag duugai uurdeg ymbee

  7. Hhh says:

    Ohiniich buruu spiral ene ter gd arguud bhad ch uhsenee uildag ym 20t gj jhn bish zayu hariutslagaa hulee esul biy erhtenee gemteej tol tgl boloo uhsenii chn jhn gj chaddag l bhguii yu

  8. зочин says:

    эхлээд бэлгийн боловсролтой болоод бэлгийн харьцаанд орох хэрэгтэй дээ. гадуур нь тавина гэдэг хамгаалалт биш, тавихаас өмнө ялгарсан шингэнд чинь амьтай эр эсүүд байдаг юм. гадуур нь тавьсанч жирэмсэн болж болно магадлал өндөр. гэхдээ цөөхөн эсээс нэг нь өндгөн эсэд хүрэх тул тиймч чанартай эс байхгүй л болов уу. зүгээрл бэлгэвчтэй хийж болдоггүй юмуу? эхнэр бид 2 гэхэд 10 гаран жил бэлгэвчтэй хийж байна. биений юм ирсэнээс хойш 2-3 хоног л хамгаалалтгүй хийдэг. хүүхдээ төлөвлөөд жирэмслээд 2 хүүхэдтэй болсон л байна.

  9. emegtei says:

    Чамд найз охиноо хайрлах сэтгэл, өөрийгөө үзэн ядах сэтгэл төрж байна гэдэг чинь хүн чанартай л залуу байна. Найз охиноо одоо хүнд үед нь орхиж болохгүй шүү. Дахиж ийм алдаа гаргахгүй бай. Хэн хэн чинь буруутай. Гэхдээ ямар ч тохиолдолд эмэгтэй хүн илүү хохирдог болохоор уурлаж гомдох нь аргагүй ээ. Хайртай л бол цаг хугацаа харуулнаа, ямар ч байсан хөөрхий охиныг орь ганцааранг нь л битгий үлдээгээрэй. Ядаж энэ хүнд үеийг давтал хамт байя гэж гуй. Хүмүүс өөрсдөө гэмгүй ариухан юм шиг бусдыг доромжлохоо болимоор юм. Хүүхэдтэй болсон гэж сонсонгуутаа хайртай дуртай үхлээ хатлаа гэж явсан залуу нь хаяад явдаг тохиолдол зөндөө л байна.

  10. балдан says:

    Чи хүн хайрлаэж сураагүй хүн байна. Чиний хүүхдийг төрүүлээд боловсрол ч гүй ажил ч үгүй гэрийн авгай болох үед нь чи өөр сайхан хүүхэн хараад эхнэрээ энд муулаад бичих байрын юм хатуужил тэвчээр үзээгүй хүүхэд байна даа яана даа энэ залуучууд эмэгтэйчүүд шигээ хэрсүү ядаж болоосой

    • Hmm says:

      Найз хүүхэн чинь дуртайдаа чамтай хийдэг байсан байж одоо яагаад чамайг арчаагүй муухай гэх болов??? Чи хүчиндээд байгаа юмуу??? Жирэмслэлтээс хамгаалах тал дээр эмэгтэй хүнээс өөрөөс нь шалтгаална. Спраль, эм уух, тариа гх мтээр. Дурандаа унтаж хэвтчихээд ганц чамайг буруутгаж байдаг мал хүүхэн л байна

  11. ax says:

    ter ohinii zuv l duu, ireeduigee bodoj bgaa hunii iredduig chi ballaj bn gej heleh undeslel bii, chamaas deer ni bsan bol neg udaa GONGINOHOO bish busdiin ireeduig bodoj boloh l bsan, chi muu belgevhcee heregleed surchihoo, chinii ohin duug uur negen er ingeed hohiroogood yavbal chi yah ve?

  12. Mini says:

    Гонгиносон гөлөг минь
    Гондоом гэж нэг бий хэрэглэж сур!!!

    • Max says:

      би чамайг 1 гонгинуулах юмсан чи хэр гонгинох уу

  13. Сар says:

    Найз охин чинь чам шиг залуугаас хурдан салаасай. Та 2 хоеулаа л буруутай. Гэхдээ л харамсмаар юм аа, хайран хүүхэд. Хүүхэд гэдэгт нь найз охин чинь ч, авахуулсан хүүхдүүд чинь ч орно…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.