Бүсгүйчүүдэд…

Дурлалт хархүү чинь чамд үнэхээр таалагдаж байгаа бол чи түүнд сэрлийн цэгээ харамгүй зааж өгөх ёстой.

Нэг. Танилцаад байгаа удаагүй хэрнээ тачаангуй эмэгтэй мэт ор дэрний ажилд яарч өдөж хоргоох хэрэггүй. Эрээ цээргүйгээр хүзүү цээжийг нь үнэрлэж, халуун амьсгаагаараа төөнүүлэн дур хүслийг нь асаах гэж оролдвол тэр чамайг буруугаар ойлгоно.

Хоёp. Анхны болзоонд ирэхдээ хэзээ язааны доль цохисон мэт хэтэрхий ил задгай битгий хувцаслаарай. Эрчүүдийн сонирхлыг өдөөх нь зүй боловч иймэрхүү маягаар хувцаслаж татна гэдэг өөрийнхөө үнэлгээг унагаана гэсэн үг.

Гурав. Хэт задгай хувцаслаж, тачаангуй авирлах нь эр эмийн хоорондын харьцааг хэт хурдасган идэвхжүүлж улмаар сүржин эхлэлтэй даржин төгсгөлтэй болгож мэднэ.

Дөрөв. Болзоонд ирж буй хэрнээ хэтэрхий албархуу байдлаар хувцаслах нь эрчүүдэд хүйтэн хөндий сэтгэгдлийг төрүүлдэг. Ийм эмэгтэйгээс эрчүүд дөлдөг бөгөөд жийрхэж мэднэ.

Тав. Танилцсан хар хүү сэтгэл зүрхийг чинь татаад байвал, өөрөө нэгэнт л сэтгэл алдарсан бол дотно харилцаанаас татгалзах аргагүй болно. Ийм үед аюулгүй байдлаа л хангах хэрэгтэй. Хэдийгээр хайрлан дотносож байгаа ч та хоёр бие биенээ сайн мэдэхгүй шүү дээ. Бэлгэвчийг эмэгтэй хүн өөртөө ойр авч явах нь буруугүй. Эрчүүд ийм үед бэлгэвчийг мартчихдаг гэмтэй.

Зургаа. Ийм үед дотуур хувцсандаа анхаар. Дотуур хувцас чинь үнэтэй, бас гоё үзэмжтэй байх ёстой. Гэхдээ хэт тачаангуй загварын дотуур хувцас бүү сонго. Эхлээд цаадахыгаа судлах хэрэгтэй.

Долоо. Хэрэв чи түүнийг гэртээ дагуулж ирэх бололцоогүй бол, цаадах чинь ч гэсэн чамайг гэртээ авчрах боломжгүй бол хаана уулзаж учрахаа цаад хархүүгээрээ сонгуулаарай.

Найм. Секс хийнэ гэдэг мэдээж сайхан. Гэхдээ хэт тачаангуй аашилж, орь дуу тавих, орилж хашгирахаас сэрэмжлээрэй. Чи хэдийгээр сэтгэл ханамжаа ингэж илэрхийлдэг байлаа ч цаадахад чинь эвгүй сэтгэгдэл төрж мэднэ шүү дээ.

Ес. Эр хүний сексийн чадавхи, дур хүслийг гаднаас нь хараад мэдэх ямарч боломжгүй байдаг. Иймд ор хөнжилд ороогүй байж яаран дүгнэлт бүү хий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.