Монголд өрх толгойлсон эхчүүд улам бүр нэмэгдсээр байна. Хүүхэд ухаан ороод л ааваа нэхэх нь зүй ёсны хэрэг. Ийм үед хэрхэн зөв ойлгуулах талаар хэд хэдэн арга байдаг аж.
-“Баатарлаг аав” : Социализмын үеэс улбаатай шалгарсан аргын нэг гэнэ. Хүүхдэдээ золгүй тоиолдлоор эсвэл баатарлагаар амиа алдсан аавынх нь тухай сайхан үлгэрийг зохиож өгдөг. Бусдын амийг аварсан, гэмт хэрэгтэн, хил зөрчигчийг барьсан гээд л.., гэхдээ хүүхэд итгэхээр жаахан ч гэсэн бодит зүйл дээр үндэслэх ёстой. Энэ тохиолдолд хүүхдэд эцгийнх тухай гэгээн дурсамж бахархал бий болж өөрийгөө эцэггүй, хэнд ч хэрэггүй хүн гэж үзэхээ больдог. Гэхдээ хэзээ нэгэн цагт баригддаг гэнэ.
-“Ямар ч аав хэрэггүй” : Хүүхэд ааваа нэхэхэд зарим ээж нар “ Ааваар яах юм, чамд ээж нь байна, бид хоёрт ямар ч аав хэрэггүй” гэж амыг нь тагладаг. Ганц биз эхчүүд хүхдийнхээ цорын гац өмгөөлөгч нь тэжээгч гэсэн байр сууриа улайран хамгаалдаг. Элэг бүтэн гэр бүлийнх шиг хайр халамж өгч чаддаггүй гэдгээ мэддэг болохоор довтлох маягаар өөрийгөө хамгаалдаг гэнэ. Хүүхэд заримдаа үүнд нь дасаж ээжээс өөр хэн ч надад хэрэггүй гэх нь бий. Ганц бие эхийн охин том болоод өөрөө ч ганц бие ээж болдог гэнэ.
-“Аав чинь өөдгүй амьтан” : “Аав чинь биднийг хаясан өөдгүй амьтан” гэж хэлснээрээ ганц бие эх өөрт учруулсан хамаг гай зовлонгийн төлөө өшөөгөө авч байгаа хэрэг юм. Гэхдээ тэр гомдол өширхөлийг хүүхэддээ үүрүүлэх хэрэггүй. Хүүхэд хар багаасаа л зөнгөөрөө царай зүс бие хаагаараа ямар нэгэн байдлаар эцэгтэйгээ төстэй гэдгийг ухаардаг. Гэтэл тэр бүх төстай тал нь ээжид нь урьд нь хаяад явсан нэгэн өөдгүй эрийг санагдуулж уур уцаарыг нь төрүүлдэг байх нь гэсэн далд айдас төрдөг аж.
-Үнэнийг хэлэх нь хамгийн зөв арга гэнэ. Гэхдээ цагийг нь олж хүүхдэдээ ойлгомжтой байдлаар сэтгэлзүйн цочролд оруулахгүй байхаар хэлэх хэрэгтэй.