Адам Лайонс гэгч 37 настай энэ залуу өөрийгөө дэлхийн хамгийн азтай эр гэж нэрлэх дуртай. Учир нь, тэрээр хоёр найз бүсгүйтэй зэрэг амьдардаг. Жейн Шалахов ба Брук Шедд нар Адамтай аз жаргалтай амьдарч байна гэж хэлэх дуртай. Брук нь хоёр жилийн өмнө Адамын хүүг төрүүлсэн бол одоо Жейн хөл хүнд болж хэзээ мөдгүй төрөх гэж байгаа юм байна. Адам, Брук, Жейн ба 2 настай хүүгээс гадна Брукийн 7 настай хүү тэдэнтэй хамт амьдардаг аж.
Энэ гурав Америкийн Техас мужийн Остин хотод төвхнөөд даруй 5 жил болж байгаа. Тэд хоёр тусдааа байшинтай том эдлэн газар амьдардаг бөгөөд нэг байраа компанийн офис болгож ашигладаг. Унтахдаа бүгд нэг орон дээр унтдаг. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал илүү ойр дотно болдог гэж үздэг.
Адам өөрийн жижиг компани ажиллуулдаг бөгөөд Брук, Жейн хоёр тэнд нь хамт ажилладаг. Адам “Манайд гэр бүлд гурван хүн ажилладаг болохоор өдөр тутмын амьдралын асуудлыг хамаагүй хялбар шийдэж чаддаг. Гурван хүн гэрийн бүх л эд хогшлыг хамаагүй хялбар зохицуулдаг” гэсэн бол Жейн “Би урьд нь өөр залуучуудтай уулздаг байхдаа хүүхэдтэй болох тухай огт бодож байгаагүй. Хүүхэд төрвөл хүүхдийнхээ боол нь болдог гэж боддог байлаа.
Харин одоо Адам ба Брукт хамт 2 настай Адамыг өсгөж хүмүүжүүлэх явцад хүүг гурван эцэг, эхтэй хамт хэрхэн өсч торниж байгааг хараад нэг гэр бүлийн хувьд миний хүүхдийг ч хамт өсгөж болох юм байна гэдгийг ойлгосон” гэжээ. Харин Брук “Би Жейнийг хөл хүнд болсноос хойш сэтгэл их хөдөлж байгаа. Би ямагт дөрвөн хүүтэй болохыг хүсдэг байсан. Тиймээс бид ахиад хэд хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байгаа” гэсэн байна.
Гэхдээ дэлхийн хамгийн азтай эр гэр бүлийнхээ амьдралыг бүр аз жаргалтай болгохын тулд сексийн харилцаандааа үе үе дөрөв дэх хүнийг урьж оролцуулах дуртай байдаг тухайгаа ярьжээ. Энэ тухай Адам ярихдаа “Бид илэн далангүй нээлттэй харилцааатай, бид өөр хүмүүстэй чөлөөтэй ундаг. Гэхдээ л ний нуугүй хэлэхэд бидэнд цаг хүрэлцэхгүй байна. Хүүхдүүд байгаад бид аз жаргалтай бас нэлээд нухлагдаж ядарч байна” гэсэн байна.
3 Comments
Жинхэнэ хайраа олсон хүн бүр хамгийн азтай.Тэрнээс хэдэн эхнэртэй байхдаа гол нь биш тэнэг юм бичих юм
Yag unen
Stupid shit
Oi gutam ….
mongoldchuud aimar zavhai , ger buliin ariun nandin haritsaa gej baihgui … zun mongold ochihod, ehner nuhuruu araar tavih bol heviin , baih estoi zuil geed , bugd l ehner nuhuruu huurdag , NUA-tai geed
Muruuruu banzaldahgui , namaig bas shine shul ams ch geh shig !!!!
Барууны улсуудын шинэ зууны залуучууд хэцүү дээ, тэд тэгэж байна бид гээд манайхан чинь сармагчин шиг дуурайхдаа сайн моод яахлаараа манай улс оронд дуусдаг юм болоо дандаа гадаад орнуудын болохгүй бүтэхгүй урсгал зан заншил үзэл бодлыг хуулбарлах дуртай байдгийг би ойлгодоггүй.