Одоо өөрийгөө ч танихаа байлаа…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би 30 гарч яваа 1 хүүхэдтэй нөхөртөй эмэгтэй. Сүүлийн нэг жил өөрийгөө ч ойлгохоо болилоо. Би ер нь бол үг дуу цөөнтөй даруухан талдаа л даа. Гэхдээ гаднах төрхөндөө бол нэх гутраад байх юм байхгүй. Хийсэн ажил тээсэн зорилготой. Сүүлийн үед сэтгэл гутралд орж депресс гэдэг нь л болоод байх шиг байна. Би хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа нөхрөөсөө болж маш хэцүү байдалд орж байсан юм. Юу гэхээр нялх биетэй байхад хүн маш эмзэг болдог юм билээ.

Гэтэл нөхөр байнга архи ууснаас болж том хэрүүл үүсээд согтуудаа намайг бэртээгээд бас хэлэхгүй муухай үгээр хэлж би хэсэг хүүхдээ ч тэвэрч чадахгүй болж байсан. Сална гэж хэлэх амархан ч цагаа тулахад хүсээд ч болдоггүй зүйл гэж байдаг юм билээ. Түүнээс хойш миний зүрх эрс муудсан юм шиг. Би тэр өдрөөс хойш хичнээн орой орондоо уйлсан тоолж баршгүй. Бас жаахан юмнаас айж цочоод хүнтэй жаахан ам зөрөхөд л зүрх хүчтэй савлаж хамаг бие минь чичирдэг болсон. Өмнө нь үнэхээр ийм байгаагүй маш тайван хүн байсан. Одоо өөрийгөө ч танихаа байлаа.

Бас хадмууд. Хадмуудаа амьдралдаа нэх оролцуулаад байдаггүй ч бас л тэр хэрүүл дээр хүүхдээ өмөөрч над руу дайрцгааж байсан. Намайг улаан цайм худал гүжирдэж буруутан болгож байсан. Тэрнээс хойш тэд нартай ойр байж чадахгүй болсон. Нэг л хүйтэн худлаа инээсэн хүмүүс харагддаг. Би уг нь худал хэлэх, шударга биш занг үзэн яддаг өөрийгөө зөв бодолтой хүнд муу юм хийхгүй гэж бодож өөтөө ч итгэж явдаг байсан ч тэр олон хүн намайг чичилж над руу дайрч буруутгаж араар элдвээр ярьж явааг бодохоор улам өөртөө итгэхээ больж нуугдмал амьдрал руу өөрийн эрхгүй явж байна.

Сүүлийн үед би хүнтэй ч таарахаа больсон юм шиг ганцаараа л байгаад баймаар болж бүр гудманд гарахаас, танихгүй хүнээс ч жийрхээд, хүний царай руу ч харж чадахгүй болоод байх юм. Байнга айдастай сэтгэл зовнилтой гэхдээ яагаад ингээд байгаагаа мэдэхгүй заримдаа хорвоогоос хүртэл залхах шиг. Гэхдээ хүүхдээ бодоод тэгэж чадахгүй л дээ эрүүл ухаантайгаа байвал.Би бодохдоо төрөөд удаагүй байхад хэт цочирдсоноос болж сэтгэцэнд нөлөөлсөн байх гэж бодох юм. Хэрэв тийм бол эмчлэх арга байдаг болов уу?

Бас бясалгал хийдэг өмнө нь бол их үр дүнтэй сэтгэл минь цэлмээд л байдаг байсан бол одоо дорвитой болж өгөхгүй юм. Сэтгэл минь харлаад сайхан ч юм бодож чадахгүй болохоор үнэхээр аймшигтай юм. Зүгээр л юу ч бодохгүй сайхан амьдрамаар байна. Магадгүй маш сайн тус болж чадах сэтгэл зүйч байвал хэлж өгөөч. Намайг хүрээлж буй хүмүүс дунд намайг ойлгож чадах хүн байхгүй. Би хар бараан юм ярихаар тэр хүмүүс бүр зайгаа барих шиг, эсвэл доог тохуу болгох шиг л байдаг. Нөхөртөй хэзээ ч ойлголцдоггүй ойлгуулая гэж бодохын ч хэрэггүй. Ярилцах гэснээс болж тахир дутуу болох шахсан.

Би ч тэр хүнийг ойлгодоггүй. Ойлгох ч хүсэл төрөхөө байсан. Тэр хүн хэт би гэсэн үзэлтэй учир би түүнээс хөндийрсөн. Хань гэж хэлэхэд хэл эвлэдэггүй. Харин өөрийгөө ойлгохоо байгаад нийгмээс хүртэл тусгаарлаад хүнтэй зүгээр ярих гэхэд хүртэл сонин санагдаад айгаад байгаагаа яаж засах вэ? Бас би хүн чанаргүй хувиа хичээгч болоод хувирцан ч юм шиг. Ингэж удаан явбал аюултай санагдаад ядаж энд бичье гэж бодлоо. Над шиг байдалд орж байсан хүн байвал зөвөлгөө өгөөч…

9 Comments

  1. Nomin says:

    Bitgii huts za!!!! genuu Chi emch yumuu. Sul dorou humuusiin uvchin gej uuriinhuu bodloor bitgii medemhiir. Yag unendee chamshig iim turemgii huchirheg bolj haragdah gej yadsan humuus hamgiin sul doroi baidag.

  2. 27той залуу says:

    Хүн тэгж өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй ээ. Би л зовоод бн гээд гутраад л байхаар яг өөрийн тань байгаа байдалд ордог юм билээ. Үр хүүхдээ бодоод зорилготой бай. Амьдралд сайн сайхан зүйлс зөндөө бий. Өөрөөс шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй. Хэн нэгэн туслахыг хүлээвэл улам л дордоно. Амжилт хүсье!

  3. үнэн says:

    Монголын нийгэмд бүх хүн депресстэй
    Ер нь хүнтэй харилцахгүй баймааар байгаа бол харилцах хэрэггүйштээ Монголын энэ хүн нь хөгжөөгүй нийтээрээ мал шиг орк сэтгэхүйтэй нөхдүүдтэй харилцаад байх шаардлага байхгүй өөрөө өөртөө болж байвал гээд л бодоод явж бай
    Олон найз нөхөд хүндл гай л болдог хэзээ ч найз нөхөд хүнд хэрэг болдоггүй юм
    Монгол шиг ийм новшийн газар төрсөндөө гомдоод ганцаараа явж байсан нь дээр

  4. Tuslamj says:

    Bi yag oor shig chin asuudluudaar gutrald orood ongorson tsagaan saraar duurgiin setgel zuich deer ochood em bichuulj uugaad hamaagui deerdsen. End setgegdel bichsen humuusees awah negeehen ch zowlogoo alga. Emnelegt hewtehgui, yoga ene ter bol ingej hundersen ued tus bolohgui. Zugeer l orhiin emneleg deeree ochood ambultoriin dewter neelgeed naad bugdee heleed setgel zuichid uzuulmeer bgaagaa heleed duureg ruugee och. Aih ichih zuil bhgui. Bwal setgel zuichdee shuud hel. Adilhan zowlontoi hunii huwid setgel zuichiin bichij ogoh emiig l uu. Oor songoltgui. Setgel zuichid zowlongoo yariad saijrahgui. Harin em+setgel zuich bh n zow. Bi tsagaan sariin ueyer emiin emchilgee hiisen. Dusal 1sar uuh bas 14 honog uuh emnuud. 14 honog uuh em n joroor olgodog huchtei em… Zugeer l duurgiin setgel zuich deeree ochooroi… Neeree emchilgee duussanii daraa shine humuustei uulzaj taniltsmaar sanagdsan. Herew chamd tegj sanagdwal bas gutrald orson humuus bwal gurelva6@gmail.com holbogdooroi

    • Chi gantaaraa zuv tee ? says:

      Setgel zuichid hand , emnelegt hevt = emen emchilgee gej l zuvlusun baina doorh hun !? Yu ni chiniiheer buruu ? yahaaraa chinii zuvluguunuus gantsaaraa zuv yum ?

      Bitgii huts za !

      Chamd gej helehed emee sain uu gedeg chin zuv ! Emee togtmol uugaad , deerees ni setgeliin tenheetei baij sur !!!

      Depress , setgel gutral bol yag unendee sul doroi , uurtuu itgelgui , busadtai niigemshij chaddaggui , aashtai uurtai / uuriinhuuruu zurgedeg humuusiin gantsaardaliin uvchin —> setgel gutral —> amidralaas zalhah—> amia horloh !!!

      Ur huuhedtei hairtai bol erthen mergejiliin hundee handaad , emee uugaad amidrana . Ugui gevel ulam l depress bolood uuriiguu bolon uruuliig zovoogood hetsuu …

      • Tuslamj says:

        Shar hadand hewteh yum bol zahianii eznii hadmuud nohor n ulam l sorog setgehuigeer hardag bolno shuu dee. Nadad bish ene hund zowlooch? Bas emiig togtmol uuj bolohgui shuu. Ugaasaa gutrald orj bsan em uuj bsn hun oilgoh zuil l dee…

  5. Amidral saihan shuu ! says:

    Mash haramsaltai baina…

    Gehdee uuriiguu medeed , terendee sanaa tavij baigaa bol sain . Herev amidralaas zalhaad uhii gej bodoj ehelsen bol emchid uzuulj , zaaval emnelegt hevteerei …

    Setgel gutral , depress-tei uyed humuus eldev yum bodoj noirguiddeg, emnelegt bol emeer bumbugduud 1-2 sar saihan untuulj tarhiig ni amraadag yum shuu ( shar hadnii yadargaanii tasag )

    Setgel zuichtei uulzaj yarilrsaad baingiin hynaltand baihiig bodooroi. Eej , egch , duu geed itgej boloh sain naiz baihgui yu ?
    Hun er ni huneer, hairaar l dutdag shuu , bitgii gantsaaraa buglaad sharhlaad yavaad baigaarai … !!!!

    nuhur chin hairgui halamjgui bol , uuriiguu emchluulengee , nuhuruusuu tusdaa baigaad uzvel , uuriin chin une tseniig oilgoh yum bolovuu ?

    Bi emegtei , metgejiliin emch bish ch gesen chamd uneheer tuslahiig husej baina ! Chamaig butsaad heviin baidaldaa orood, setgel uudrug , ur huuhdiinhee tom bolohiig uzeed , eruul enh olon jil amidraasai gej husej baina ….

    Bitgii buuj uguurei , hun bolj turnu gedeg asar ih une tsene bolomj shuu … husvel , zahidaliin ezen geed comment bicheerei . Bi email hayagaa uldeeye.

  6. Мөөгий says:

    1. Зүрх мэдрэлээ эмчид үзүүлж эмчлүүл эрүүл мэнддээ анхаар, бясалгал ёогоор хичээлэлдэг чинь зөв үүнийгээ таслалгүй үргэлжлүүл
    2. Сэтгэлээн засах арга эрэлхийл найз нартайгаа цагийг өнгөрөө фб-ээр дүүрэн зөвөлгөө байна боломжтойг нь хэрэгжүүлээд үз дээ, за тэгээд сэтгэл чинь сэргээд сайхан болсон бол гэр бүлтэйгээ тогол зугаал цагийг өнгөрөө,
    3. Өөрийн гадаад өнгө үзэмжиндээ анхаар гуалиг бол ааш авираа зөөлөл хэргээр тэг, нөхөр чинь аашинд чинь уярна, урдны алдаа хэрүүл маргааныг март дахин эхэл,
    4. Нөхөртэйгөө ярилц, архи гэдэг том асуудал архинаас яаж гаргах вэ арга чарга юу байна эрэл хайгуул хий, харин бөө засал нтр хэрэггүй яг сэтгэлийг шууд засах үр дүнтэй аргыг эрж хай хамгийн гол нь чи түүнд хайртай бол архинаас яаж гаргах талаар сайн бод Найланхай хонгор аашаа дэлгэж нүүр үзүүл түүнийг уяраа хайлуул, архинаас гартал дахиж хүүхэдтэй болох хэрэггүй,
    5. Бололцоотой бол тустаан гарч гэр бүлтэйгээ амьдрах хэрэгтэй түрээсийн байранд ч болтугай амьдраад үз болохгүй бол буцаад л очно биз
    хэтэрхий амьдралаас холдсон таарч тохирохгүй зөвөлгөө байвал уучилаарай, авах гээхийн ухаанаар бодож үзээрэй

  7. Ганбаа says:

    Хувийн хаягаар холбогдоорой. Чамд сэтгэлзүйн талаар туслахыг бодъё. Би гадаадад байдаг тул уулзах бодолгүй, зөвхөн харилцан юм бичиж тус дэм болохыг хичээе. jganbat@163.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.