Хүмүүжилтэй соёлтой эр хүн орондоо орсон хойноо доорхи 10 дүрмийг ягштал мөрдөх ёстой гэнэ…
– Соёлтой эр хүн орондоо ямагт нүцгэн байдаг. Дотуур өмдийг эс оролцуулбал ямар ч цаг зүүлт, бөгж зүүгээд бүсгүй хүний хажуугаар орох ёсгүй гэнэ.
-Соёлтой эр хүн орондоо тайлбарлагч биш тоглогч байдаг. Хэрвээ хөнжилд орсон хойноо бөхийн тайлбарлагч аятай загнаад байвал тэрээр жинхэнэ эр хүн биш гэнэ.
– Соёлтой эр хүн оронд орсон хойноо бүсгүй хүнийг өөлдөггүй. Хөнжилд хойноо эмэгтэй хүний бие хаа, үс зүсэнд 1-10 баллын оноо өгөх нь эр хүний зан биш гэнэ.
– Соёлтой эр хүн оронд орохоосоо өмнө гар утас, зурагт зэргээ унтраадаг. Эмэгтэй хүнийг гар утасны дуудлагаасаа дорд үзэх нь тун бүдүүлэг зан юм.
– Соёлтой эр хүн өрөөндөө гуравдагч этгээдийг оруулдаггүй. Бүр тасартлаа уусан багын найзаа хүртэл гаргаад хаячих тэнхэлтэй байх хэрэгтэй.
– Соёлтой эр хүн орондоо эелдэг байх хэрэгтэй. Хүч түрэмгийлсэн гаж араншин нь соёлтой эр хүнээс гарах зүйл биш.
– Соёлтой эр хүн орон дотор тэнэг асуулт тавьдаггүй. “Чамд хэдэн залуу байсан бэ” эсвэл “хэдэн настай вэ” гэсэн асуулт хэзээ асууж болохгүй.
– Соёлтой эр хүн хаашаа ч яардаггүй. Өөрийгөө болгов уу үгүй бушуухан хувцсаа углаад арилаад өгдөг бол соёлтой эр хүн биш гэнэ.
– Соёлтой эр хүн орон дотор хэзээ ч өөрийгөө магтуулах гэдэггүй. Өөрийн сексийн чадвараа эмэгтэй хүнээр батлуулж нотлуулахын оронд ахин хэзээ уулзахаа аятайхан асуудаг. Хэрвээ бүсгүй ахин уулзахыг зөвшөөрбөл энэ нь жинхэнэ үнэлгээ гэнэ.
4 Comments
Юун соёлтой эр хүн. Хүүхнүүдийн эрчүүдэд тавьдаг шаардлага гэвэл зохилтой:
Үхсэн баасны чинь шаардлага
Шулуун гэдэснээс нь баас гардаг хүний шаардлага гэж ямар юм байдгийн, тэр тэнгэрийн амьтан тэнгэртээ л амьдар
Найз залуу маань нүдэнд харагдах шиг болж бна. Тэр маань уулзахаараа яг л ийм байдагдаа. даанч хамт байх хувь тавилан байсангүй.