Английн сүмийн дэргэдэх сургуулийнй захирал 72 настай Дэвид Тернер гэгч нь онлайн дэлгүүрээс үлээдэг секс хүүхэлдэй захиалан худалдаж аваад баригдаж олны тоог тохуу болсон төдийгүй цагдаад дуудагдан мэдүүлэг өгч бөөн асуудалд орсон байна.
Захирлын худалдан авсан секс хүүхэлдэй нь жирийн нэг зүйл биш харин хүүхдийг дуурайлган хийгдсэн тул Английн хилийн хяналтын алба, цагдаа нар хамтарсан мөрдөн байцаалт явуулаад захирлыг барьсан нь энэ.
Хүүхдийн дуурайлгасан секс хүүхэлдэй хийдэг хятадын компанийн үйлчлүүлэгчдийн жагсаалтыг шалгах явцад хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой гаж донтон гэдэг нь өмнө нь мэдэгддэггүй байсан олон хүний Анлиас илрүүлэн баривчилсан бөгөөд тэдний нэг нь энэ сургуулийн захирал өвгөн.
Түүний гэрээс 3-16 насны хүүхдүүдийг ёс бус байдалтай авсан 30 мянга гаруй фото зураг илрүүлсэн төдийгүй хүүхэдтэй төстэй хүүхэлдэйдээ зориулан дотуур хувцас худалдан авч хүүхэлдэйтэйгээ гаж сексийн харилцаанд ордог байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Одоогоор шүүхээс захирал өвгөнийг хүүхэдтэй төстэй хүүхэлдтэй секс хийсэн явдлыг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаан орсонтой адилтган үзэж хүн шийтгэл үзүүлэх үү эсвэл суллах тавих уу гэсэн асуудлыг шийдэх гэж байгаа аж.