Америкийн Миссури мужид амьдардаг Габи Шулл гэгч энэ бүсгүй хар багаасаа л өөрийгөө балетчин болж тайзнаа бүжиглэх болно гэдэгтээ ямагт итгэлтэй байдаг байжээ.
Хар багаасаа балетаар “өвчилсөн” түүнийг хоёр гурван жил хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгуулж. Энэ хугацаанд охины зүгээс байхыг хүссэнгүй тэшүүрээр гулгадаг болж. Тэгэж яваад 9-н насандаа хөлдөө хүнд гэмтэл авч тэр нь яваандаа эдгэрэшгүй өвчин болсон тул хөлийг нь тайрахаас өөр аргагүй болжээ.
Өнгөц харахад балетчин болно гэсэн охины мөрөөдөл үгүй болсон мэт.
Гэвч Габи Шулл бууж өгсөнгүй ээж, аавыгаа ятгасаар орчин үеийн хиймэл хөл хийлгэж, уйгагүй зүтгэн дасгал сургуулилт хийсээр мөрөөдлөө хэрэгжүүлж чадсан бөгөөд одоо тайзан дээр бүжиглэдэг. Хэрэв та энэ охины оронд байсан бол ингэж чадах уу?