Хөхөвч өмсөхөд хөх хөлрөх гэсэн асуудалатай эмэгтэйчүүд байнга тулгардаг. Ялангуяа халуун дулаан үед. Энэ амаргүй асуудлыг шийдэхийн тулд Лос Анжелсд амьдардаг Эрин Роберт гэгч бүсгүй Ta-Ta Towel нэртэй тусгай арчуур бүтээжээ.
Энэ алчуурыг зарим нь ямар ч хэрэггүй дэмий эд гэж үзэж байна. Ямартаа ч энэ алчуур нэг бүр 45 доллараар Америкийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа аж.