Гэр бүлийн хэрүүл маргааны үндсэн шалтгаан нь мөнгө, санхүү гэдгийг судлаачид тогтоосон. Бүр ноцтой зөрчилд ч хүргэдэг. Тэгвэл эхнэр нөхөр хоёрт хэл амгүй санхүүгийн маргаанаа зохицуулах боломж байсаар байдаг.
Юуны урьд зориуд цаг гарган мөнгө санхүүгээ ярилц. Мөнгө бол хэдхэн минутанд яригдах асуудал биш хангалттай цаг зориулах хэрэгтэй
Аль болох нээлттэй илэн далангүй бай. өр шир, өглөгө авлагаа нууж хаалгүй хэлэх нь зүйтэй
Яригаа хурцатгах, дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Тийм тохиолдолд бие барь, хэрвээ чанга чанга дуугараад эхэлбэл санхүүгийн асуудлаа шийдэж чдалгүй харин ч хэрэлдээд дуусдагийг анхаар.
Гэрийнхээ төсөвтэй холбоотой санхүүгийн бичиг баримтаа гаргаж нэг бүрчилэн үз, ялангуяа бие биендээ зарлага гаргснаа, өр тавьснаа баримтаар батал, энэ нь итгэлцлийг бэхжүүлнэ.
Гэр бүлийн төсвөө хамтарч зохио, хэн байр гэрлийн мөнгө төлөх, хэн нь хүнс худалдан авахыг яг таг тодорхой болго
Бие биендээ хувийн хэрэгцээнд зарцуулах төгрөг буюу халаасны мөнгө гаргаж өгч бай.
Гэр бүлийн санхүүгийн маргааны цаана илүү ноцтой асуудал болох өрхийн хэрэглээний дутагдал хомсдол нуугдаж байдаг. Харин гайтай мөнгө л тэр шархыгсэдрээгч шалтаг болдог гэнэ.