Үс засалт гэхээр ганган чамин засалттай загвар өмсөгч, эсвэл шампуний реклам дээр гардаг лайтай үстэй бүсгүйчүүд санаанд орж байна уу. Тэгвэл наад чинь өрөөсгөл ойлголт. Юуны өмнө үс зөвхөн толгой дээр ургадаггүй тул хаана ургаж байна тэр газар болгонд засч болдог. Одоо ч тийм моодтой болсон. Хоёрдугаарт бурхан бүү үзэгд гэхээс өөр зүгээр тайлбарлах аргагүй “засалт” гэж байдаг тул дандаа гоё сайхан гэж ташаарах нь өрөөсгөл.