Америкийн Флорида мужид амьдардаг Крисси Корбитт нэртэй бүсгүй 6,038 кг жинтэй охин төрүүлсэн байна. Охины аав нь “Их сонин байсан. Кесарь хагалгаагаар төрсөн болохоор халхавчтай байсан. Тийм болохоор би ямаршуу том хүүхэд гарахыг төсөөлөөгүй, сүүлд нь бүр хоёр ихэр хүүхэд гарах юм байна ч гэж бодсон” гэсэн байна.