Эр хүн өөрийг тань мэхэлж байгааг хэрхэн мэдэж болох вэ? Сайн ажиглаж чадвал уг нь анзаарагдахаар шинж тэмдгүүд илэрдэг юм байна.
– Юуны түрүүнд, түүний танд тавьдаг анхаарал халамж бага ч атугай өөрчлөгдөж байгаа эсэхийг анзаарах. Анхаарал халамж ихсэх, багасах нь чухал биш. Хамгийн гол нь, зан ааш нь тогтвортой бус байвал осолтой. Нөхөр тань нэг бол халамж анхаарлаар бараг булах нь дөхөөд, эсвэл огт халамжлахгүй гөлийгөөд алга болох гэх мэт.
– Дараагийн нэг анхаарах зүйл бол бэлгийн харилцаа. Түүний сексийн хэв маяг өөрчлөгдөх, эсвэл сексийн харилцаа огт алга болох.
– Тэр ямар нэгэн шалтгаангүйгээр өөрийг тань тэврэх, үнсэхийг хүсэхээ болино. Жишээ нь, урьдынх шигээ ажилдаа явахаар гарахдаа таныг үнсэхээ болих.
– Тэр өөрийн компьютер болон гар утасны нууц үгээ өөрчилнө. Мөн олон нийтийн сүлжээн дэх аккуантуудаа танаас хаана.
– Тэр өөрийн гадна төрх, биеэ авч явах байдалдаа ихээхэн анхаардаг болно. Үсний засалтаа өөрчлөн, шинэ үнэртэй ус худалдаж авна. Мөн шинэ маягийн хөгжим, кино сонирхдог болж, хаашаа ч юм үе үе алга болно.
– Найз нөхдийн дунд сэжиг бүхий байдал үүснэ. Та хоёрын дундын найзууд ямар нэгэн зүйл хэлэхээс айгаад байгаа бололтой сэжиг тэдний үг ярианд хальт цухалзаж эхэлнэ.